Нурууны ясны депресс нь шулуун гэдэсний депрессийг үүсгэдэг. Хэрвээ бүдүүн гэдсэнд асуудал үүсвэл – элгэнд сөргөөр нөлөөлж эхэлнэ.
Сүүн хүчил нь гадагшилдаггүй, тиймээс биед хор болон хуримтлагдсаар байдаг, коллагений хэмжээ эрс нэмэгдэхийн зэрэгцээ эластины ялгаруулалт эрс буурна. Ингээд яс хоорондын дискнүүд муудаж эхэлнэ. Үүнд бидний идэвхгүй, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг ихээр нөлөөлж байгааг мартаж болохгүй.
Байнга доош сууж, бөхийж бай.
Өдөрт 150-200 удаа бөхийх дасгал хийнэ. Төвдийн багш нарын хэлж байгаагаар – хүний залуу нас элэгний эрүүл мэндээр тодорхойлогдоно, харин элэгний эрүүл байдал хүний уян хатан чанараар тодорхойлогдох ажээ. Тийм учраас хэдий хэр бөгтийж байна төдий чинээ урт наслана. Хэдий хэр доош сууна төдий чинээ эрүүл мэндэд тустай. Бидний булчин зөвхөн цусан хангамжинд нөлөөлөөд зогсохгүй яс, холбоос эрхтнүүдэд ч нөлөөлнө. Бидний зүрх, бөөр, элэг, цөс – бүгд маш их холбоос эдтэй гэж та бодож байсан уу? Тэр холбоос эдийг бид огт ажиллуулдаггүй.
Хүчилтөрөгчийг хаах дасгал: амьсгалаа бариад гүнзгий амьсгаа авна, дахин амьсгалаа бариад амьсгалаа гаргана. Дотор эрхтэн хэрхэн суларч байгааг мэдэрч байна уу? Энэ бол таны биед нэн шаардлагатай байгаа зүйлийн өчүүхэн хэсгийг л өгч чадаж байгаа явдал юм. Хэрвээ спорт зааланд очиж гүйвэл эсвэл урт дасгал хийвэл үр дүн их байх болно. Хэн ч том гэдэстэй байхыг хүсэхгүй. Их бага хэмжээгээр бэлхүүс байх ёстой.
Том гэдэс ууц, нурууны булчин хэвийн ажиллахад саад болдог, үүний үр дагаварт гэдэс ходоодны депресс үүснэ. Гэдэс ходоодны депресс – тархины депресс, тархины депресс Альцгеймер эсвэл Паркинсоны өвчлөлд хүргэнэ. Бас эрт хөгширч эхэлдгийг ч мартаж болохгүй.
Эрүүл мэндээ бодоцгооё.