in

ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв

Хөвгүүдийн хүмүүжилд ээж нарын анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Зарим эцэг ч бас энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй

Эртний Спартчууд хүүхдийн бие махбодийн хөгжилд (өвчтэй хүүхдүүдээс шууд салдаг байлаа) чанд хатуу хандаад зогсохгүй ирээдүйн хойч үеийнхээ ухамсрын хөгжилд ихээхэн анхаарал хандуулдаг байжээ. Эрэгтэй хүүхдийн хүмүүжил – эмэгтэйчүүдийн ажил биш гэж үзнэ. Тиймдээ ч банди нарыг багаас нь эхээс нь салгаж эрэгтэй сурган хүмүүжүүлэгч нарын гарт өгдөг байжээ.

Хүүхдийн хүмүүжлийн энэ үзэл баримтлалыг эртний Оросууд ч мөн баримталдаг байв. Язгууртан айлын хүү хэд хэдэн багштай: асрагч эх, сургагч багш. Залгамж халаагаа бүрэн боловсруулах тал дээр анхаардаг байсны шинж юм.

21-р зуунд хүмүүжлийн арга барил орвонгоороо өөрчлөгдсөн. Жилийн жилд ганц бие эхчүүдийн тоо нэмэгдсээр. Хүчтэй эр хүний гараар хүмүүжээгүй банди нар амьдралыг өөр өнцгөөс харж эхэлдэг буюу эмэгтэй хүний нүдээр хүлээн авч хүмүүждэг.

Хөвгүүдийн хүмүүжилд ээж нарын анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Зарим эцэг ч бас энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Эрэгтэй хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ?

Уруул дээр нь үнсэх

Уруул дээр үнсэх нь үнэхээр сексийн шинж тэмдэг агуулдаг болохыг сэтгэл судлаачид баталж байна. Энэ төрлийн үнсэлт эхийн хайр, энхрийлэлтэй огтхон ч хамааралгүй. Хүүгээ тэврэхэд л хайр халамжаа бүрэн илэрхийлнэ, бас хацар, хамар, духан дээр нь үнсээрэй.

Хүүхдийн өөрийн үзэл бодол

Эх хүн бүр хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож сурах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хариуцлага хүлээж сурна. Эр хүн болгон гэр бүлийн тэргүүн болж чаддаггүй. Тиймээс үүнд багаас нь бэлдэх хэрэгтэй.

Шинэ оргилд хүрэхэд туслах алдаа

Хөвгүүд охидуудыг бодвол огцом, хурц хөдөлгөөнтэй. Таны хүү хэд хэдэн дугуйланд зэрэг явахаар шийдсэн үү? Явж л байг.

Өөрийгөө төрөл бүрээр туршиж үзэх боломж болно. Ирээдүйн амьдралд нь хэрэг болно. Нэг л нөхцөл тавь – шийдвэрийнхээ хариуцлагыг тэр өөрөө даана.

Түүний хажууд хувцсаа солих

Хүү тань бие даагаад эхлэнгүүт яг л эр хүн шиг харьцах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд түүний хажууд хувцсаа бүү сольж бай.

Түүний талаар бусадтай хэлэлцэх

Хүүхдийнхээ бүтэлгүйтлийг найз нартайгаа ярилцах хэрэггүй (хажууд нь). Энэ үйлдэл 4-5 настай хүүхдийн сэтгэлийг гүн шархлуулдаг байна.

Банди нарыг шоолох

Хэдий хайр татам, өхөөрдөм ч гэсэн түүнийг бүү шоолж инээж бай. Инээснээ дараах байдлаар тайлбарлаж болно: “Чамайг ажиглаж суухад надад сайхан байдаг. Чи яг л том хүн шиг. Би чамаар бахархаж байна”.

Зөвхөн ээж нар ч бус бас эмээ нар ч бас энэ зөвлөгөөг баримтлах хэрэгтэй. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *