in ,

Хэрэв та ойрдоо байнга ядарч сульдаад, ой санамж чинь муудаад байгаа бол энэ витамин дутагджээ гэсэн үг

Энэ амин дэмийн дутагдал цусны өвчлөл болон мэдрэлийн хүнд өвчний эх сурвалж болохыг үгүйсгэхгүй

В12 амин дэм буюу hypocobalaminemia-ын дутагдал нь цусан дахь уг амин дэмийн хэмжээ буурснаар илэрнэ.

В12-ийн дутагдлын шинж тэмдэг  нь сэтгэл зүйн эрүүл мэндээр илэрнэ.

В12 амин дэмийн дутагдал нь уг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх, мөн зарим нэг эмийн гаж нөлөө, дутуу хооллолт, гэдэс ходоодны архаг өвчлөл, шимэгч хорхой зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй.

Уг амин дэм нь тархины хэвийн үйл ажиллагааг хангах, мэдрэл болон цусны эсийг боловсруулах, дархлааны системийг дэмжих үүрэгтэй.

В12 нь амьтны гаралтай хүнсэнд агуулагдана, жишээ нь мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, далайн гаралтай зарим нэг нялцгай биетэд ихээр агуулагддаг байна.

В12-ийн дутагдал нь цусны өвчлөл, мэдрэлийн асуудлуудыг үүсгэнэ.

Бие махбодь В12 амин дэмийн дутагдалд орсныг илэрхийлэх түгээмэл 5 шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.

Шалтгаангүйгээр ядрах

Сайхан унтаж амарсан ч гэсэн шалтгаангүйгээр ядраад байвал уг амин дэм дутагдаж байна гэж ойлгоно. В12 дутагдсаны улмаас цусны улаан бөөм багасч бие махбодиор хангалттай хүчилтөрөгч зөөвөрлөгдөхгүй байгаа ажээ.

Толгой эргэх

Огцом босоход толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол бас л уг амин дэмийн дутагдлын шинж. Мөн шатаар дээш доош гарч, буухад эдгээр шинж тэмдэг илэрч байж болно.

Мартамхай болох

В12 амин дэмийн хэмжээ буурснаар мартамхай болдог. Магадгүй та мартаж байгаагаа насны онцлогтой холбож үзэх байх, гэхдээ юуны түрүүнд уг амин дэмийн дутагдалтай холбон үзэх хэрэгтэй. Та В12 амин дэмийг хэрэглэснээр ой санамжаа дээшлүүлж болно.

Үе мөч бадайрах

В12 дутагдсанаар цусан дахь улаан бөөмийн хэмжээ буурна, ингээд хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Үе мөч мэдээгүй болох эсвэл цахилгаанд цохиулж байгаа мэт мэдрэмж нь мэдрэлийн эс гэмтэж байгааг илтгэнэ.

Булчин сулрах

Булчин хүчилтөрөгчөө хангалттай авч чадахгүй бол суларч хүчгүй болдог.

Яах ёстой вэ?

В12 амин дэмийн агууламж өндөртэй хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Хүснэгтээс чухам ямар хоол хүнс хэрэглэх ёстойгоо харна уу. В12 амин дэмээр баялаг хоол хүнсийг танд танилцуулж байна:

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-2 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0