in

ГоёГоё

Ердөө 4-хөн асуултаар хувь хүнийг яг таг тодорхойлох хамгийн оновчтой тест. Та өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдээрэй

Майерс-Бриггсийн тест Дэлхийн хоёрдугаар дaйны үед үүссэн, хань ижлээ алдсан эмэгтэйчүүдийг эрчүүдийн ажилд бэлтгэх зорилготой ажээ. Олон асуултанд авсан хариултаа нэгтгэж ерөнхий зан чанарыг тодорхойлно: тухайн ажилд тохирох ур чадвар, хүч байгаа эсэх.

Барууны зарим нэг компаниуд өнөөдөр ч гэсэн энэ тестийг ашигладаг, зарлагдсан ажилд ажил горилогч тэнцэх чадвартай юу гэдгийг нь тодорхойлно.

Бид та бүхэндээ тестийн товчилсон хувилбарыг танилцуулж байна. Хоёр хувилбартай ердөө 4 асуулт, хариултыг хэлээд л болох нь тэр. Үсгийн байрлалаар таныг тодорхойлно.

Долоо хоног маш хүнд, урт бас амжилттай байсангүй. Амралтын өдрөө хэрхэн өнгөрөөх вэ?

Найз нартайгаа холбоо барьж ямар төлөвлөгөөтэй болохыг нь мэдэж авна. Шинэ ресторан нээгдсэн, шинэ инээдмийн кино гарсан, клубт урамшуулал зарласныг сонссон уу? Бүгдээрээ цугтаа гарах хэрэгтэй. – Е.

Утсаа “бүү саад бол” горим дээр шилжүүлж, гэртээ үлдэнэ. Дуртай цуврал киноны шинэ ангийг үзнэ, пазл эвлүүлнэ, ном уншаад усанд хэвтэнэ. – I.

Энэ хоёр дүрсийн аль нь танд илүү тохиромжтой байна?

Миний хувьд яг одоо, энд болж байгаа зүйл чухал. Одоо болж байгаа үйл явдлыг бүрэн ойлгохын тулд деталь болгон дээр анхаарлаа хандуулдаг. – S.

Баримт – уйтгартай. Би мөрөөдөх, маргааш болох үйл явдлыг зохиох дуртай. Баримтаас илүү мэдрэмжиндээ илүү найдна. – N.

Ажил олгогч компанийн өрсөлдөгч таныг авах хүсэлтэй. Та эргэлзэж байгаа: тэнд илүү их мөнгө төлнө, гэхдээ эндхийн хамт олон сайхан, тэгээд ч шууд удирдлага маань тэтгэвэрт гарахаасаа өмнө өөрийнхөө оронд намайг санал болгохоор төлөвлөсөн байгаа. Та ямар шийдвэр гаргах вэ?

Өрсөлдөгч компанийн тухай бүх мэдээллийг олж аваад таньдаг хүний нөөцийн менежерүүдээс зөвлөгөө авна. “Эерэг, сөрөг” хүснэгт зурна. Бүгдийг сайтар бодож тунгаах хэрэгтэй. – T.

Өөрийн мэдрэмж, сэтгэлээ сонсоно. Зүрхний дуудлагын дагуу явахыг хичээнэ. – F

Дотны найзын хурим болоход 2 долоо хоног үлдсэн. Бэлтгэл ажил ямаршуухан явж байна?

Сургуульд байхад сонсдог байсан аясыг тоглох сакcофончиныг сонгосон, хосуудын танилцсан цагаас хойш авахуулсан зургийг цомгийг бэлдсэн, шүлэг зохиосон, костюмаа индүүдсэн, үсчин, гоо сайханд орох цагаа авсан. Бүгд бэлэн гэж бодож байна. – J

Юугаа бэлддэг юм? Баярлаж, хөөрнө, xундаганы үгний мастер. Сайхан бүхэн гэнэт болдог хойно. – P

Одоо Майерс-Бриггсийн тестээр өөрийгөө тодорхойлъё.

ESTJ – удирдагч

Бүх зүйл эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй байхыг хүсдэг. Гэхдээ бүхнээс илүүтэй – эргэн тойрны хүмүүсийг өөртөө итгүүлэхийг буюу өөрийн үзэл бодлоор явуулахыг хүснэ. Амьдралыг саруул ухаанаар дүгнэж, баримтыг илүүд үзнэ.

Нийтэч, шинэ хүнтэй танилцах хүсэлтэй. Бусдыг хайрлаж хүндэтгэхээ мартахгүй.

Эрчүүд 11%, эмэгтэйчүүд 6%

ENTJ – командлагч

Түүний хувьд амьдрал – тэмцэл болон aмь өрcсөн талбар гэж үздэг. Өөрийгөө ч, эргэн тойрноо ч ингэж хүлээж авна. Зоригтой, эрсдэлтэй, шинийг эхлүүлэх хүсэл зорилготой. Үүний зэрэгцээ өөрийгөө бодитоор үнэлдэг – хүчтэй болон сул талыг бүрэн мэдэрдэг.

Шинэ санааг aмилуулах аливаа аргыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Эерэгээр бодно. Спорт, үүнтэй холбоотой бүхий л зүйлийг шүтнэ.

Эрчүүд 3%, эмэгтэйчүүд 1%

ESFJ – багш

Хүмүүстэй хэл амаа амархан ололцоно. Анхаарал халамжтай, хэнд ч хэзээ ч туслахад бэлэн, өөрийн эрх ашиг xөндөгдсөн ч хамаагүй тусламжийн гараа сунгана.

Аливаад бие даасан байдлаар хандана, гадны ямар нэгэн тусламжгүйгээр зорьсондоо хүрч чаддаг. Ойр дотныхноосоо зөвхөн сэтгэл санааны дэмжлэг л харна.

Эмэгтэйчүүд 17%, эрчүүд 8%

ESTP – мaршал

“Хамгийн гол нь ялaлт бус оролцоо юм” – энэ бол түүний тухай биш. Ямар ч үнээр хамаагүй зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй, биеийн хүч хэрэглэх шаардлагатай бол хамаагүй хэрэглэнэ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдах ёстой гэж үзнэ, тушаал дагах эсвэл бyyлт хийх хүсэлгүй.

Төрөлхийн дaйчин, хөдөлгөөнтэй, аливаад бэлтгэлтэй. Ямар ч стрессийн нөхцөл байдал үүссэн бай хамаагүй, хурдан шаламгай хариу үйлдэл үзүүлж чаддаг.

Эрчүүд 6%, эмэгтэйчүүд 3%

ENFJ – сургагч

Сэтгэл хөдлөлтэй, уран сайхан үгтэй. Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож өөртөө тусгаж авах чадвартай, хайр дурлалд төдийлөн итгэдэггүй, хартай.

Аливаа үйл явдлыг урьдчилан мэдрэх аугаа мэдрэмжтэй.

Эмэгтэйчүүд 3%, эрчүүд 2%

ENTP – зохион бүтээгч

Шинэ санааны үүсгүүр гэлтэй, шинийг эрэлхийлэгч. Гaж нөхцөл байдалд хурдан дасан зохицно, ажлын төрөл бүрийн арга барилыг хурдан эзэмших чадвартай.

Нэгэн хэвийн зүйлээс амархан уйддаг учраас ажил, мэргэжил, хоббигоо байнга солино. Зөвхөн шинэ санаа гаргаад зогсохгүй, бусдыг шинэ санаа төрүүлэхэд нөлөөлнө, шинэ санаагаа амьдралд хэрэгжүүлэхдээ ч гаргууд.

Эрчүүд 4%, эмэгтэйчүүд 2%

ESFP – улс төрч

Эргэн тойрны хүмүүсийг өөрийн эрxэндээ амархан оруулах чадвартай, үүнийгээ ч бүрэн ашиглаж чаддаг. Олон нийттэй харилцахдаа өөрийн үзэл бодлыг гайхалтай тулгаж чадна, тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээдэг.

Цагийг дэмий үрэх сонирхолгүй. Аливааг эхлүүлсэн бол үр дүнд хурдан хүрэхийг хичээнэ, хүнд сyртал зэргийг тэвчихгүй.

Эмэгтэйчүүд 10%, эрчүүд 7%

ENFP – аварга

Эрч хүчтэй, сониуч, уран бүтээлч. Хүмүүстэй амархан ойлголцоно, хүмүүсийн сэтгэл санааг ч сайн мэдэрнэ. Зовж шаналж буй үед сэтгэл сэргээх сайхан зөвлөгөө өгөх чадвартай.

Амьдралыг бүхий л талаас нь боломж болгоныг харахыг хүсдэг, баялаг сэтгэлгээтэй, оюун ухааны өндөр чадвартай. Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч гэсэн тэнцвэрт байдлаа хадгалж үлдэж чаддаг.

Эмэгтэйчүүд 10%, эрчүүд 6%

INFP – vнэлэгч

Шvvмжлэгч, мөрөөдөгч, юуны түрүүнд дотоод сэтгэлээ дээгүүрт тавина, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэнэ. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хүмүүсийг ойлгохыг хүсдэг.

Гоёж гангалах дуртай, ямар ч үед биедээ анхаарал тавина. Хэмнэх талаар сул: цаг хугацааны хувьд ч тэр, одоо болж буй нөхцөл байдлыг хүлээн авахдаа ч тэр.

Эмэгтэйчүүд 5%, эрэгтэйчүүд 4%

ISFP – хөгжмийн зохиолч

Жирийн зүйлээс баяр баясал авч чаддаг, үргэлжилсэн уйтгартай үйл явдлыг ч тайван өнгөрөөх чадалтай. Өөрийгөө хэрэгтэй гэдгийг мэдрэх хүсэлтэй, тиймдээ ч бусдад туслах хүсэлтэй, гэхдээ өөрийн орон зайгаа хэзээ ч алдахыг хүсдэггүй. Үл ойлголцлоос зaйлсхийнэ, доог тоxуу, баяр наадмаас буцахгүй.

Халамжтай, бодит, эелдэг зөөлөн, найдвартай үнэнч хань. Амьдралыг байгаагаар нь л хүлээн авна, удирдах, дaрангуйлах бодолгүй.

Эмэгтэйчүүд 10%, эрчүүд 8%

INTP – архитекторч

Гүн ухаантан, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, тайван, тав тухтай орчныг эрхэмлэнэ. Шийдвэр гаргахдаа болгоомжтой, дүгнэлт хийх дуртай, өнгөрсөн, одоо болон ирээдүйн хооронд ямар нэгэн уялдаа холбоо бий гэж үздэг.

Өөрчлөлтөнд маш эмзэг тул хүндээр хүлээж авдаг. Баримт, үзэл бодол, санааг шууд хүлээж авдаг тул заримдаа сэтгэл санааны гyтралд орох магадлалтай.

Эрчүүд 5%, эмэгтэйчүүд 2%

INFJ – зөвлөгч

Хүмүүсийг нарийн мэдэрдэг. Сэтгэл санаа, нууц авьяас зэргийг маш хурдан нээн илрүүлэх чадвартай учраас түүнээс зөвлөгөө авах хүн цөөнгүй. Өөрөө ч эмзэг, хайр дурлалын таагүй нөхцөл байдлыг маш хүндээр хүлээж авна.

Түүнийг хөдөлгөх хүч – мэдрэмж. Ийм хүмүүс насанд туршдаа суралцсаар байдаг, өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь амьдралын нэн тэргүүний асуудал гэж үзнэ. Өөрийгөө нээснээр бусдыг ойлгоно.

Эмэгтэйчүүд 2%, эрчүүд 1%

INTJ – сэтгэл сэргээгч

Дотоод сэтгэл нь маш баялаг, тиймдээ ч этгээд санаа гаргаж ирдэг болов уу. Төгс байхыг хичээнэ, өөрийгөө бүхий л талаар хөгжүүлнэ.

Хүмүүстэй харилцахдаа багахан хүндрэлтэй учирдаг, өөрийгөө хэт бие даасан гэдэг үзэл нь үүнд нөлөөлдөг болов уу. Аливаа асуудлыг эрэмбэлэхдээ гаргууд, өөрийнхөө мэдрэмжид илүү итгэдэг.

Эрчүүд 3%, эмэгтэйчүүд 1%

ISFJ – хамгаалагч

Xудал xуурмагийг vзэн ядна. “Харь” сэтгэлтэй хүнээс шууд зaйгаа барина, “өөрийн” сэтгэлтэй хүний төлөө юу ч хийхэд бэлэн, хариу нэхэхгүй.

Гүйцэтгэгч, цэвэрч, үг болон үйлдлээ цэнэнэ. Сайхан сэтгэлтэй, халамжтай, аливаа зүйлийг бүхлээр нь харахыг эрмэлзэнэ, бусдад аз жаргал бэлэглэх хүсэлтэй.

Эмэгтэйчүүд 19%, эрчүүд 8%

ISTP – уран гартан

Гарын дүйтэй, гараараа аливааг бүтээхийг хүсдэг. Шийдвэр гаргахдаа яарахгүй, итгэлтэй, 7 хэмжиж нэг огтoл гэдэг зарчмыг баримталдаг. Гэхдээ бүгдийг цаг хугацаанд нь амжуулж чаддаг.

Мэдрэмжээрээ дамжуулан дэлхий ертөнцийг ухаарна. Ямар нэгэн xудал xуурмаг, тааламжгүй зүйл мэдрэгдвэл дуугаа хураадаг.

Эрчүүд 9%, эмэгтэйчүүд 2%

ISTJ – мөpдөгч

Бодолд автдаг, хариуцлагатай. Итгэл хүлээсэн, гэхдээ бие дааж шийдвэр гаргахаас зaйлсхийдэг, авсан мэдээллээ бүгдийг нь дүгнэж цэгнэдэг. Удаан үргэлжлэх харилцааг дэмжихгүй, тухайн үеийн ажил хэрэгч харилцааг л илүүд үзнэ. Эцсийн үр дүнг харах хүсэлтэй.

Яг таг, эмх цэгцтэй байдлыг эрхэмлэнэ. Агаараар нисэхгүй, “яг одоо, энд” байгаагаар амьдардаг.

Эрчүүд 15%, эмэгтэйчүүд 7%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *