in

Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ? Дуураймлыг нь ялгаж сурахад танд дараах 11 зөвлөгөө үнэтэй тус хүргэнэ

Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг дуурайлган хийх нь элбэг, томоохон их дэлгүүрүүд хүртэл 100 хувь баталгаатай бараа зарж чаддаггүй.

Хэрвээ та хуурамч биш гоо сайхны бүтээгдэхүүн авахыг хүсэж байгаа бол дуураймлыг нь ялгаж сурах хэрэгтэй. Та бүхэндээ зарим нэг шинж тэмдгийг нь танилцуулахаар бэлдлээ.

Бүтэц

Тень эсвэл пудр туяа нь жигд бүтэцтэй байх ёстой, ямар нэгэн хөөсөн, хоосон зай байх ёсгүй. Мөн өнгийг нь ч гэсэн анхаар, “шүүслэг тоор” гэж авсан ч сул өнгөтэй байвал дуураймал гэж ойлгоорой.

Савлагаа

Алдартай брэндүүд бараагаа төгс байлгахын тулд бүхий л талаар ажилладаг. Хэрвээ таг нь ямар нэгэн хүндрэлтэй нээгдэж байгаа бол дуураймал гэж үзнэ, харин нэг л хүрэлтээр саадгүй онгойж байвал ямар ч асуудал алга.

Штрих код

Штрих кодыг судална гэдэг залхуугүй хүний л ажил, тиймдээ ч кодыг унших аппликейшн хүртэл зохиож өгсөн байна. Кодыг ухаалаг утсандаа уншуулаад л бүгдийг нь мэдэж болно.

Албан ёсны хуудсан дээр байрлах мэдээлэл

Тухайн бараа бүтээгдэхүүн ямар хувилбараар гарч байгааг интернетээс шалгаарай. Жишээ нь одоо алдаршаад байгаа “бьюти-блэндэр” ямар өнгөний сонголттой байна вэ? Хэрвээ худалдагч танд хөх эсвэл хар ногоон өнгийг санал болгоод байвал дуурайлгаж хийсэн хувилбарыг зарах гээд байгааг ойлгоно.

Хэвлэлийн чанар

Үг, үсэг нь ууссан байна уу? Тэгвэл тийм бараанаас холдсон нь дээр.

Серийн дугаар

Албан ёсны хуудсаар нь орж серийн дугаарыг нь хараарай. Бараа худалдан авахдаа серийн дугаарыг нь хайж ол. Касс дээр бараагаа бичүүлэхдээ савлагаанаас гаргаж шалгах бүрэн эрхтэй хүн бол хэрэглэгч.

Савлагааны чанар

Дуурайлган хийж байгаа компанийн савлагаа хэмжээс алдсан, цавуугаа илүүдүүлсэн байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүний цаасан хайрцаг нь хайш яаш, хэлбэрээ алдсан байвал аваад хэрэггүй.

Савлагаан дээрх хэл

Жишээ нь та европын брэнд бүтээгдэхүүн худалдан авах гэж байна гэж төсөөлье. Хэрвээ хайрцаг дээр нь хятад ханз байвал – шууд л сэжиг төрнө (үүнд заавартай холбоотой олон улсын хэлээр бичсэн тухай яригдаагүй).

Мэдээлэл агуулсан цавуутай цаас

Мэдээлэл агуулсан цавуутай цаас нь лакмус цаасны чанарыг агуулсан байдаг. Хөөсрөхгүй, салж унахгүй эсвэл далий наасан байж таарахгүй. Жинхэнэ бараа бүтээгдэхүүний ийм цаас амархан салж, эргээд сайн наалддаг. Харин дуураймлын хувьд дурдаад ч хэрэггүй.

Галзуурмаар хямдрал

Онлайн худалдааны талаар бас мартаж болохгүй – ялангуяа ази брэндүүдийг анхаараарай.

Маш том хямдрал буюу 70-80 хувийн хямдрал – сэжигтэй. Сайн чанартай бараа бүтээгдэхүүнээ хэн ч хэнд ч “зүгээр бэлэглэх”-ийг хүсэхгүй. Ялангуяа ганц биш хэд хэдэн бараан дээр бол бүр ч болгоомжтой хандана.

Жинхэнэ зураг

Барааны гэрэл зургийг хараад яг адилхан бараа ирнэ гэж найдсаны хэрэггүй. Худалдагч зүгээр интернетээс гоё зураг аваад тавьсан байж болно. Мөнгөө төлж авахаасаа өмнө хэрэглэгчдийн сэтгэгдлийг сайтар унш.

Хэрвээ барааны зураг тавигдаагүй байвал худалдагчаас зураг явуулахыг хүсээрэй, барааны хажууд өнөөдрийн огноотой сонин тавьсан тийм зураг л нэхнэ шүү.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-3 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0