in ,

ХөөрхөнХөөрхөн

Бамбай булчирхайн хавдрын талаар таны заавал мэдэх ёстой 5 зүйл. Ингэснээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

Олон хүмүүс бамбай булчирхайн талаар мэдлэг муутай байх бөгөөд уг эрхтний өвчлөл юунд хүргэж болохыг ч мэддэггүй. Роберт Эберт (2013 онд бамбай булчирхайн хорт хавдраар нас барсан) болон София Вергар зэрэг алдартнуудын ачаар л бамбай булчирхайн хорт хавдар ямар аюултай өвчин болохыг мэдэж авцгаажээ.

Бамбай булчирхайн хорт хавдрын тухай таны мэдэж байх ёстой зүйлс

Бамбай булчирхайн хорт хавдар нэмэгдэж байна. Бамбай булчирхайн хорт хавдрыг оношлох магадлал 1997 оноос эхлэн 274 хувиар нэмэгджээ. Онош нь өвчлөлтэй адилгүй. Хэн илүү эрсдэлтэй вэ? Залуу эмэгтэйчүүд. Гэхдээ эрчүүд, эмэгтэйчүүд болон бүх насны хүүхдүүд ч өвдөх магадлалтай.

Энэ бол “сайн хавдар” биш. Ингэж хэлж байгаа хүмүүст, тэр ч бүү хэл эмч нарт ч бүү итгэ. Өвчтөнийг төөрөгдөлд оруулах буруу ойлголт. Тийм ээ, бамбай булчирхайн хорт хавдартай ч амьд явж болно, гэхдээ өвчнийг анхан шатанд нь оношилж эмчилсэн бол шүү дээ. Ойрын таван жил зохих эмчилгээг хийлгээд явбал амьд явах баталгаа 100%.

Энэ төрлийн хавдрыг эмчлэхэд бамбай булчирхайг бүхлээр нь авах хэрэг гарна. Хүний бие махбодид нэн хэрэгтэй гормон ялгаруулдаг эрхтнийг авна. Тиймээс уг эрхтний ялгаруулдаг гормоныг эмээр нөхөн авах шаардлагатай.

Өөрийгөө тогтмол шалгах нь үр дүн багатай, яагаад гэвэл бамбай булчирхайг мэдрэхэд тийм ч амаргүй. Зарим нэг хавдрыг нь хүзүүн дээрх зангилаагаар илрүүлж болно. Зарим нэгийг нь юм залгихад хэцүү байсан учраас илрүүлсэн тохиолдол ч байгаа. Хүмүүс даралт нь ихсэх, хүзүүгээр нь хөших зэрэг шинж тэмдэг мэдэрсэн байдаг. Бусад шинж тэмдгийн хувьд гэвэл хоолой нь сөөх (бамбай булчирхай нь залгиурын доор байдаг учраас дуу хоолой өөрчлөгдөх зэргээр нөлөөлдөг), хүзүүгээр удаан хугацаагаар өвдөх, хоолойгоор өвдөх (үрэвсэл болон нянгийн гаралтай халдварт өвчин тусаагүй байхад), булчирхай цочих. Эдгээр шинж тэмдэг нь төдийлөн анхаарал хандуулахаар хэмжээний бус байхыг анхаарна уу. Энэ төрлийн хавдрыг ихэвчлэн санамсаргүй байдлаар илрүүлдэг ажээ.

Хэрвээ танд юм залгихад өвчин мэдрэгдэх, хүзүүн дээр зангирсан зүйл байх бол эмчид үзүүлэхээс төвөгшөөх хэрэггүй. Ховор тохиолдох хавдар гээд тоолгүй орхих огт хэрэггүй, ямартай ч тодорхой мэдлэгтэй байвал зохино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *