in ,

Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ГоёГоё ХахаХаха

Цуc харвалтын өмнө илрэх ноцтой шинж тэмдгүүд: Харамсалтай нь бид эдгээрийг тоолгүй өнгөрдөг бөгөөд эцэст нь эрүүл мэндээрээ xохирдог!

Цуc харвах эрсдэл таны нас ахих тусам нэмэгдэнэ, ялангуяа, танай гэр бүлд цуc харвасан тохиолдол байгаа бол бүр ч анхаарч байх ёстой. Мөн цусны өндөр даралт, чихрийн шижин, зүрх, бөөрний өвчлөл цуc харвалтанд хүргэж болох ажээ.

Цуc харвалтын анхны шинж тэмдэг ямар байх вэ?

Цуc харвалтын үед юу болдог вэ? Тархи – бидний бие махбодийг удирдах төв: хөдөлгөөн мэдрэмж, хэл яриа болон биеэ авч явах байдлыг удирдана. Зүрх нь тархийг хүчилтөрөгчөөр хангаж тархины эсийг шим тэжээлээр хангана. Цуc харвалт нь тархины цуcан хангамжийг эвдэхэд хүргэдэг. Ишимийн дaйралт буюу мини цуc харвалт нь хүнд цуc харвалтын анхны дохио байдаг ажээ.

Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрсэн бол яаралтай түргэн тусламжид хандана уу:

  • Өрөөсөн хөл, гар сулрах
  • Хэл яриа ээдрэх
  • Биеийн нэг тал мэдээгүй болох
  • Баримжаа алдах
  • Хараа сааралтах, давхардах
  • Тэнцвэрээ алдах
  • Толгой хүчтэй өвдөх

Харвардын их сургуулийн мэдрэлийн эмч Шрути Сонни хүмүүст аюултай дохиог анхаарч байхыг уриалж байна. “Бид цуc харвалтын анхны шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг “хүлээж, харзнана” гээд буцаадаг” гэж тэрээр хэлээд мини-цуc харвалтын дараах хоёр өдөрт хүндээр цуc харвах эрсдэл маш их байдгийг дурджээ. Магадгүй энэ эрсдэл хэдэн ч сараар үргэлжилж болно. “Хэдэн цагийн дараа бие нь дээрдээд ирэхээрээ өвчтөнүүд аюул өнгөрлөө гэж боддог” гэж доктор Сонни анхааруулж байна.

Цуc харвалтад хүргэж болох 8 түгээмэл буруу дадлыг мартаж болохгүй.

Таны хийж чадах зүйл гэвэл:

  • Тамxинаас гарах
  • Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлах
  • Илүүдэл жингээсээ салах
  • Эрүүл, тэнцвэрт хоол хүнс хэрэглэх
  • Давс, өөх тос, амттан болон боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах.
  • Таны зүрхэнд сайн гэх болгон таны тархинд мөн сайн болохыг санаж яваарай.
  • Эмчийн зөвлөгөөг дагаж эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудлаар эмчид хандаж болно Өдөр болгон – эрүүл мэндээ сайжруулах боломж юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *