Орчин үед хүмүүс шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэж, ус бага ууж, хангалтай унтаж амарч чадахгүй байгаа нь амархан ядарч сульдаж байгаагийн шалтгаан болж байгаа юм. Үдээс хойш нозоорсон байдлаасаа салахын тулд ихэнхи хүмүүс Red Bull гэх мэт энергийн ундааг авч уудаг. Гэхдээ Red Bull зүрхний шигдээс, цус харвалтын шалтгаан болдгийг та мэдэх үү?
Үүнийг уусны дараа, таны цусны хэмжээ зүрх судасны өвчнөөр шаналж буй хүнийхтэй ижил түвшинд очдог. Та нэг аяга энергийн ундааг ууснаар кофе ба хийжүүлсэн ундаа уусантай адил хэмжээний энергийг авах боловч, эдгээр энергийн ундааны бүх найрлага нь юу вэ гэдгийг хэн ч мэдэхгүйд л асуудлын гол учир байгаа юм. Түүнчлэн бид эдгээр найрлага нь хүний биед хэрхэн нөлөөлдгийг ч мөн мэдэхгүй.
Мэдээж үндсэн найрлага болох аспартам нь мэдрэлд хортой, харшил болон хорт хавдар үүсгэгч болох нь батлагдсан. Үүнтэй зэрэгцэн бусад найрлагууд нь ч мөн үхэлд хүргэж болзошгүй аюулыг дагуулдаг.
“Өнгөрсөн жилд 143 оронд, 3.5 тэрбум орчим лаазтай Red Bull зарагдсан гэх мэдээ байгаа хэдий ч Red Bull болон бусад төрлийн энергийн ундааны аюулгүй байдлын тухай асуудал хурцаар хөндөгдөж байна” хэмээн доктор Меркола хэлжээ.
Энергийн ундаанууд цэвэр уснаас ч илүү их хэмжээгээр борлуулагдах болсон байна.
Доор дурьдсан шинжтэй хүмүүс Red Bull-г уухгүй байхыг зөвлөж байна:
- Түгшсэн
- Цусны даралт өндөр
- Их стресс бухимдалтай
- Каффейнд хэт мэдрэг
- Цусны бүлэгнэлтэй
- Ядаргаанд орсон
- Ямар нэг зүрх судасны өвчтэй
Хэрвээ та бие давхар бол үүнийг мөн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Харин үүний оронд нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, омега 3-г түлхүү хэрэглэх, сахар өөх тосны хэрэглээгээ багасгаж эрч хүчээ сэлбэхийг таньд зөвлөж байна.