Хэрвээ та хаа нэгтээ бөглүү газар гацсан бол амьд үлдэхийн тулд гал асаах хэрэг гарна. Гал асаах олон ч арга бий, чүдэнз зураад л асааж байвал өөрийгөө азтайд тооц. Эсвэл чулуу хавриад л асааж болно. Гэхдээ энэ бүхэн байхгүй бол яах вэ, шилийг нарны туяанд барьж байгаад гал авалцаж болох бүхий л зүйлээр гал асаахад бас амар л арга. Өнөөдөр та бүхэнд цаасны өөдөс, усны саваар хэрхэн гал асаахыг зааж өгөх гэж байна. Усны сав нь ямар ч байж болно, гэхдээ өнгөгүй сав нь илүү үр дүнтэйг бодолцоно биз.

Харин шатаах гэж буй цаас нь цагаан байх албагүй. Цагаан өнгө нарны туяаг ойлгодог учир хэвлэмэл, эсвэл дээр нь ямар нэгэн зүйл бичсэн байвал зүгээр. Цаасан дээрээ бага зэрэг хог, үртэс хаявал гал илүү хурдан авалцах магадлалтай.

 

Усны савны хоолой нь зөөлөн байх хэрэгтэй. Зарим савных хатуу байдаг, мөн зарим нэг гэрэл муу нэвтрүүлдэг элемент агуулсан байдаг, ийм саваар гал асаахад хэцүү.

Цаасны эхний давхарга зоосны хэмжээтэй шатаж эхлэхэд дараагийн давхаргыг нэмж гал авалцах нөхцөлийг нэмнэ. Ингээд гал астал цаасны давхаргыг нэмсээр байна.

 

Энэ аргыг та гэртээ туршиж болно. Зүлгэн дээр туршиж үзэх нь илүү үр дүнтэй, мөн аргал байвал бүр сайн (гал ноцоход багахан л нэмэр болно)

Leave a Reply

Your email address will not be published.