in ,

Та үүнийг мэдэх үү? Богино долгионы зуухыг хоол халаахаас гадна өөр байдлаар ашиглаж болох 6 арга

Зах зээл дээр төрөл бүрийн үйлдэлтэй маш олон загварын богино долгионы зуух борлуулагдаж байна. Бидний цөөн хэд нь л богино долгионы зууханд (БДЗ) кекс, омлет хийж иддэг болов уу. БДЗ нь гэрийн эзэгтэйн үнэнч туслах. Энэ цахилгаан хэрэгслээр хоол халаахаас өөр юу юу хийж болдгийг сонирхоцгооё.

Эрдэнэ шиш мэт хатуу ногоог чанаж болно. Эрдэнэ шиш эсвэл хүрэн манжин, лууван зэргийг хүнсний уутанд хийж БДЗ-аа 5-9 минут ажиллуулна. Сайхан хооллоорой.

Хатаасан талх бэлдэх. Талхаа нимгэн эсвэл дөрвөлжин хэрчээд жижиглэж хэрчсэн сармис, бяслагаар амталж таван минут БДЗ-даа хийж шарна. Шим тэжээлтэй хөнгөн зууш бэлэн.

Самар, жимсний хальс, ногоо хатаах. Таван минутад л өвлийн бэлтгэлээ базааж болно.

Шүүс шахах. Грейпфрут, жүрж зэргийг БДЗуухандаа 5 минут эргүүлсний дараа хөргөөд шүүсийг нь дусал ч үлдээлгүй шахаж уугаарай.

Зөгийн бал сэргээх. Амттай зөгийн бал нь сахаржиж биежсэн бол БДЗ-ны хамгийн бага хүч дээр нь ажиллуулж хайлуулна. Шим тэжээлээ алдахгүй.

Махны мод цэвэрлэх. Модоо угаагаад нимбэгийн шүүс түрхээд 10 минут БДЗууханд эргүүл. Бүх нян үхэж эвгүй үнэр нь арилна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *