Эрвээхий шиг хэлбэртэй, хүзүүний хэсэгт байрладаг бамбай булчирхай нь биеийн маш олон үйл ажиллагаанд нөлөөлдөг. Түүний буруу үйл ажиллагаа нь биеийн ерөнхий байдалд муугаар нөлөөлж ноцтой үр дагаварт хүргэдэг. Ингэснээр эрүүл мэнд муудаж, хүний ажиллах чадвар буурч, сэтгэл санаа дордоно. Зөв хооллолт нь эрүүл, урт удаан наслалтын гол түлхүүр юм. Тиймээс бид бүгд бамбай булчирхайгаа эрүүл, амттай хоолоор хамгаалах хэрэгтэй.
Алим. Эмгэг төрүүлэгч нянг устгаж бие организмын бүх тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Хорт хавдрын эсээс хамгаалдгаараа бамбай булчирхайд тустай.
Хавчны мах болон далайн хүнс. Бидний биеийн дархлааг дэмждэг В12 амин дэм болон цайраар баялаг. Лаазалсан хавчны мах шинж чанараа хадгалдаг учир хэрэглэж болно.
Далайн байцаа. Йод болон 40 гаруй амин дэм, элементүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь бамбай булчирхайн өвчнөөс хамгаалах болно.
Сонгино. Бамбай булчирхай, элэг, зүрхэнд тустай. Дархлааг сайжруулах маш их хэмжээний бичил элементүүдийг агуулдаг.
Нэрс. Энэ жимс нь антиоксидант агуулдгаараа хамгийн шилдэг нь юм. Бамбай булчирхайн дааврын тэнцвэр алдагдлыг арилгахад тусалдаг.
Улаан загас – хулд. Омега-3 тосны хүчлээр баялаг энэхүү загас нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд шаардлагатай байдаг. Улаан загасыг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
Зөгийн балтай самар. Энэ нь залхуу бамбай булчирхайг өдөөхөд тусална. 3-4 хушга дээр 1 амны халбага зөгийн бал нэмээд саванд хийж тавиад өглөө өлөн ходоодон дээрээ идээрэй. Ийм “эмийг” 1-2 долоо хоногийн турш өдөр бүр идээрэй.
Зөгийн балтай нимбэг. Бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 2-3 нимбэгийг сайтар угаагаад жижиг үрүүл дээр хальстай нь үрнэ. Үүнийгээ ижил хэмжээний зөгийн балтай холино. Бэлэн болсон “эмийг” амны халбагаар өдөрт 3 удаа идээрэй.