in ,

ГоёГоё

Та гэрээ үргэлж цэвэр цэмцгэр байлгахыг хүсвэл дараах 5 аргыг хэрэгжүүлээрэй – Өдөр болгон гэрээ цэвэрлэх шаардлагагүй болно

Бидний олон найз нараас онцгой нэгэн найз бий: гэр нь гялалзаад л, сав суулга, шал, тавилга дээр нь ширхэг ч тоос байхгүй. Ийм цэвэрхэн байлгахын тулд онцгой авьяастай байх уу эсвэл ухаалаг байх ёстой юм уу?

Цэвэрхэн байх нь хэрэгтэй чадвар гэж үздэг хүмүүсээс өгсөн зарим нэг зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.

Эмх цэгц болон цэвэрхэн хоёрын ялгаа

Гэр цэвэрхэн байж болно, гэхдээ тавиур болгон дээр хэрэгтэй хэрэггүй зүйл овоолсон байвал яагаад ч цэвэрхэн харагдахгүй: хүүхдийн тоглоом, хувцас, овоолсон ном, цаас.

Эмх цэгцийг баримталж элдэв хэрэггүй хог новшноосоо салах хэрэгтэй. Төсөөлөөд үз дээ – эмх цэгцтэй, багахан тоос шороотой гэр ямар сайхан харагдах уу? Цэвэрхэн шалтай гэхдээ “амбаар” шиг их новштой байснаас л тухтай харагдана.

Илүүц эд хогшлоосоо сал

Хэрэггүй баахан новш цуглуулсан хүний гэрт эмх цэгцийг амархан бий болгож чадахгүй.

Адил төрлийн эд хогшлоос зайлсхий: одоо байгаа эд хогшил тань хэрэгцээг хангаж байгаа бол гурав дахь сам, арав дахь аяга ямар ч хэрэг байхгүй. Юу хийж хадгалахаа мэдэхгүй байгаа бол хайрцаг, сав авах хэрэггүй. Шинэ гэрэл авахаасаа өмнө хуучнаа далдруул.

Сонирхож байгаа эд зүйл танд хэрэгтэй эсэхийг сайтар бодож байгаарай. Хэрвээ хэрэггүй, танд баяр баясал авчрахгүй зүйл бол хаясан нь дээр.

Байр байрандаа байрлаагүй эд зүйлс

Хэн ч төгс биш. Санаандгүй зочид ирэхгүй айл гэж байхгүй. Эд зүйлийг өөр өөрийн байранд нь хийх гэж сандарч гүйж байхын оронд бүгдийг “яаралтай” хайрцагт хийж болно. Зочид ирэхээс өмнө ил байгаа хэрэггүй бүх зүйлийг тийш нь хий, харин явсных нь дараа байр байранд нь тавина биз.

Энэ аргын тусламжтайгаар та дараа нь нуусан зүйлсээ нэг л газраас хайхад хангалттай.

Гэрээсээ гарахдаа эмх цэгцээ шалгаарай

Нэг өрөөнөөс гарахдаа нэг зүйл авч байранд нь тавьж заншаарай. Хэрэглэсэн аяга, ном эсвэл угаах болсон хувцас байж болно.

Энэ мэтээр өдөр тутмын эмх цэгцгүй төрх хамаагүй багасна.

Цэвэрлэгээг амарч тайвшрах бас нэгэн хувилбар гэж үз

Сайхан дадал зуршил – бодлоо цэгцлэх, эсвэл ажлын дараа зүгээр л тайвшрах боломж. Хөнгөн цэвэрлэгээ хийж байхдаа хүнд ажлын өдрийн дараах толгойн доторх бүх бодлыг цэгцэлнэ.

Гэрийн хөнгөхөн цэвэрлэгээг өдөр тутмын ажил болгож заншаарай, гэр тань ч цэвэрхэн харагдаж ая тухыг мэдрүүлнэ, дотоод сэтгэл ч тэнцвэрт байдлаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *