in ,

Цус харвалтаас урьдчилан сэргийлж, амь насаа аврах арга: Үүнийг мэдээд авчихсан та санаа зовохгүй байж болно

Цус харвалтаас үүдэлтэй нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ уг өвчин “залуужиж” байгаа нь бүр ч их түгшүүрт автуулж байгаа юм. 100 жилийн тэртээ уг өвчнийг хөгшчүүдийнх гэж ярьдаг байсан бол өнөөдөр 40 тэр бүү хэл 30 настай залуу ч цус харваж байгаа нь харамсалтай.

Эмч нар зүрх, судасны өвчлөл тэр дундаа цус харвалтын шалтгааныг тогтоох, эмчилгээний цогц программ дээр ажилласаар л байна.

Шалтгаан ба үр дагавар

Цус харвалт ба зүрхний шигдээс – бие даасан үзэгдэл бус харин хүний үндсэн өвчлөлийн хурц хүндрэл юм. Энэ таагүй өвчнөөс зайлсхийхийн тулд өвчний шалтгааныг тогтоож эрт эмчлэх хэрэгтэй.

Цус харвалтын үндсэн шалтгаанууд:

  • Атеросклероз – ишеми. Цус бөөгнөрч судасны хана бөглөрсний улмаас цус харвана. Энэ тохиолдолд тархины хэсэг үхжинэ.
  • Геморрагичексий – судас хагарах. Цусны даралт 160/95 мм рт.ст хүрэхэд цус харвах эрсдэл 4 дахин нэмэгддэг. Хэрвээ 200/115 давсан бол 10 дахин нэмэгдэнэ. Цусны даралт ихэссэнээр судасны хана хагарна ингээд тархинд цус задарч шингэнэ. Энэ нь тархийг шахаж тархи хавагнахад хүргэнэ, мөн тархины хэсэг үхжинэ.

Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан:

  • Артерийн тромбоз
  • Цус харвалтын анхны дохио

Цус харвалт болохоос нэг хоногийн өмнө дохио өгч болно. Тархины цусан хангамж алдагдах бөгөөд үр дагавар нь:

  • Толгойн өвчин
  • Бие бүхэлдээ тавгүйрхэх
  • Ой санамжаа үе үе алдах

Тархины ишемийн цус харвалтын шинж тэмдэг өөрийгөө мэдрүүлнэ. Хэдэн цагаар, зарим тохиолдолд хэдэн өдрөөр ч үргэлжилж болно. Эхний удаад өглөөгүүр өвчтөнийг сэрэнгүүт толгой нь өвдөж зовооно эсвэл шөнө ч тохиолдох нь бий. Шинж тэмдэг нэг илэрч, нэг арилна, яг л гэрэл анивчиж байгаа мэт. Царай нь цонхийно, зарим хүмүүсийнх хөхөрдөг. Арьсны мэдрэг чанар, амтлах, үнэртэх мэдрэмж алдагдана, мөн хараа муудна. Эд зүйлс, хүн таних чадвар алдагдана, хэл яриа ээдрэнэ. Зарим тохиолдолд үе мөч бадайрч мэдээгүй болно.

Харин геморрагический цус харвалтын өмнө дохио төдийлөн мэдэгдэхгүй. Өвчтөнийг гэнэт дайрна, ихэвчлэн өдрийн цагаар, өвчтөний бие махбодь, сэтгэл санааны ачаалал ид өндөр байхад. Гэнэт толгой хүчтэй өвдөж ухаан алдан унана. Царай нь улайна, бие хөлөрнө, биеийн хэм огцом өөрчлөгдөнө, цусны даралт огцом нэмэгдэнэ, амьсгал саадтай.

Энэ тохиолдолд өвчтөн юунд  ч хариу үзүүлэхгүй. Энэ төрлийн цус харвалттай хүмүүсийн нэг хацар амьсгалахад бөмбийдөг, харин хөл нь сул хажуу тийшээ унжсан байдаг байна.

Зүрх-судасны аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

Цус харвах болон зүрхний шигдээсийг таслан зогсоох эмч нарын зөвлөгөө нэг чиглэлтэй байдаг. Нийтлэг зөвлөмжөөс дурьдвал:

Мэргэжлийн эмчид тогтмол үзүүлэх. Эмч таны өвчний эрсдэлийг хянаж эмчилгээнд зохих өөрчлөлтийг хийж явна.

Эмчийн бичиж өгсөн эмийг заасан тунгийн дагуу тогтмол ууна. Өөрөө дур мэдэн эмийн тун, эмийг өөрчлөх хэрэггүй. Дандаа эмчтэй зөвлөнө.

Амьдралын хэв маягийг өөрчилнө:

  • Никотиноос татгалзана, энэ маш чухал шүү. Тамхичид тамхи татдаггүй хүмүүсийг бодвол цус харвах эрсдэл хавьгүй өндөр байдаг.
  • Холестерины хэмжээ багатай хүнс хэрэглэнэ. Өөхлөг хоол хүнс нь цус бөөгнөрөхөд нөлөөлдөг.
  • Өдөр болгон биеийн ачаалал авч байна. Багаар бодоход – өдөрт дундаж хурдаар хагас цаг алхана.
  • Стрессээс зайлсхийнэ.

Эрүүл хооллолт цус харвалтаас хамгаална

Жирийн хоол хүнсэнд агуулагдах бодис цус харвалтаас хамгаалж чадна. Самар, үр, ногоон өнгөт ногоо, далайн байцаа, хар чавга, бүхэл үрийн гурилд агуулагдах магни нь цусны даралтыг тогтворжуулна, мөн цусан дахь холестерины хэмжээг буруулдаг байна.

Бүхэл үрийн талх нь зарим нэг тохиолдолд эмийг орлох чадалтай байдаг.

Пектинээр баялаг хоол хүнс хэрэглэнэ: шинэ жимсний шүүс, ногоо, жимсгэнэ, цэвэр мармелад. Бүхэл үрийн талх зэрэг нь биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *