21-р зуунд амьдарч байгаа хүмүүсийн томоохон асуудал бол хоол хэтрүүлэн идэх явдал юм. Түргэн хоол, генийн өөрчлөлттэй хоол хүнс нь хүний гормоныг үндэс сууриар нь өөрчилж байна. Үр дүнд нь таргалалт, зүрх-судасны системийн өвчлөл бий болно.
Амьдралын боломжоос шалтгаалаад бид тэр бүр эрүүл хоолны дэглэм барьж чаддаггүй. Зарим хүмүүсийн хувьд хэт ачаалалтай байдгаасаа болж эрүүл хооллож чадахгүй. Эрүүл мэндээ хадгалж үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
Өлcөхийн ашиг тусын тухай сонсож л байсан болов уу? Гэхдээ хэрэгжүүлсэн нь хэд байх бол? Зөвхөн цөөн тооны хүмүүс л хуурай өлсгөлөн хийж үзжээ.
Хуурай өлcгөлөнгийн эмчилгээ
Бие эрxтнийг xорт бодисоос цэвэрлэх, өвчин анагаах шалгарсан арга. Усаар өлсөх уламжлалт аргаас илүү үр дүнтэй гэдэг нь баталгаатай юм уу?
Мөн ханиад томууг ч анагаах чадалтай. Ханиад хүрэх анхны шинж тэмдэг мэдрэгдэнгүүт л дараа өдөр нь хуурай өлсгөлөн явуулна. Өдрийн цайны дараа эсвэл арай хожуу ханиадны шинж тэмдэг арилж толгойн өвчин намдана. Аливаа вирус оршин тогтнохын тулд шингэн хэрэгтэй байдаг. Өлсгөлөнгийн үеэр усгүй байгаа учраас мембрам төрөл бүрийн вируст нэвтрэх чадвараа алдана. Ингээд өвчин үүсгэх вирус дэмжлэггүйгээр хөгжлийн эхэн шатандаа үхнэ.
Хэрвээ хүн өвчний ид шатандаа явж байгаа бол хуурай өлсгөлөн удаан хугацаагаар барина. 3-аас илүү хоног үргэлжлэх бол зөвхөн эмчийн хяналтанд үргэлжлүүлнэ.
Хуурай өлсгөлөнд хэрхэн бэлдэх болон явуулах вэ?
Өлсгөлөн эхлэхээс өмнөх өдрийн оройн хоолыг солино. Боломжтой бол клизм тавина, ингэснээр биеэр элдэв хорт бодис тархах явцыг таслан зогсоож байгаа юм. Хоёр дахь өдрийн хагасаас багахан толгойн өвчин мэдрэгдэнэ.
Ядарч, багахан толгой эргэнэ, нойрмоглоно. Энэ бүгд хэвийн шинж тэмдэг, бие махбодь шинэ орчиндоо дасан зохицож байгаа болно. Дараа удаа танд хамаагүй хөнгөн шинж тэмдэг мэдрэгдэх болно.
Зуны улиралд аль болох усан өлсгөлөн барина. Өвлийн цагаар хуурай. Сард нэг удаа хийж эхлээд аажим нэмсээр долоо хоногт нэг удаа болгож болно.
Хуурай өлсгөлөнгийн ашиг тус
- Усны тэнцвэрт байдал эсийн хэмжээнд шинэчлэгдэнэ, муу эс үхэж, эрүүл эс сэргэнэ, стресс, өвчлөл, вирус болон мөөгөнцөрт тэсвэртэй болно.
- Усны дутагдалд орсноор бүх вирус, үрэвслийн явц зогсонги байдалд орно.
- Өлсгөлөн нь залуужуулж, бодисын солилцоог сайжруулна.
- Гормоны тэнцвэрт байдал хангагдаж, цус цэвэршинэ.
- Эдгээр ашиг тусаас гадна илүүдэл өөх шaтаахад тусална. Хуурай өлсгөлөнгийн үеэр хүн өөхний эсээ гээдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Усны өлсгөлөнгийн үеэр 50:50 гэж үздэг, өөрөөр хэлбэл өөх болон булчин адил багасна.
Өлсгөлөн нь эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэцгээлээ. Долоо хоногт ганц л өдөр зарцуулаад залуу насаа удаан хадгалж үлдэх нь. Хөнгөн бие, эрүүл мэнд таныг үүрд дагаг.