in ,

Намрын улиралд үүсдэг ядаргаа болон сэтгэл санааны өөрчлөлтийг даван туулах арга. Үүнийг хэрэгжүүлсэн байхад та алзахгүй!

Дундад зууны тэртээгээс л улирлын өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэл санаа өөрчлөгдөж байгааг анзаарч судалж эхэлсэн байна. Энэ байдлыг Норманн Розенталь 1984 оноос эхлэн нухацтай судлаж эхэлжээ. Тэрээр “улирлын шинжтэй сэтгэл санааны өөрчлөлт” гэх нэр томьёог ашиглахыг санал болгов: намрын улирал ирэх үеэр амттан эсвэл гурилан зүйлд татагдах, эрч хүч дутагдах, нойрмоглох, ихээр ядрах, анхаарал төвлөрөл муудах, хүнтэй харьцахаас зaйлсхийх, бэл.гийн дyр xүсэл буурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаад хавар цаг нэгэнт ирэхэд эргээд хэвийн эрч хүчтэй амьдралдаа эргэж ордог хүмүүсийг хамруулжээ.

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдээс сүүлийн хоёр жил илэрсэн бол дараах зөвлөгөөг дагахыг хичээнгүйлэн хүсэж байна:

Мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх. Улирлын шинжтэй стрессийг тоолгүй орхиж болохгүй. Магадгүй даамжирсан тохиолдолд өөр бусад өвчний эх үүсвэр болохыг үгүйсгэхгүй.

Эмчилгээний зохих аргыг хэрэглэнэ. Үүнд эмчийн бичиж өгсөн эмийг уух, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах, гэрлэн эмчилгээг хослуулна. Танд тохирох тодорхой эмчилгээг эмчлэгч эмч хэлж өгнө. Дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно.

Амьдралын эрүүл хэв маяг баримтална. Сoгтууруулах төрлийн ундаа болон өөр бусад муу зуршлаасаа сална.

Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг байнга дэмжинэ, долоо хоногтоо 3-5 удаа биеийн тамираар хичээллэхийг эрмэлзээрэй. Эрүүл мэндийн асуудалтай бол явганаар явах нь гаж нөлөөгүй.

Ажлын байрны таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Өрөөний засал чимэглэлийн ерөнхий өнгө нь зөөлөн байх бөгөөд тод өнгөөр чимж өгнө – энэ арга нь таны сэтгэл санааг сэргээх эмчилгээний нэгэн төрөл.

Үзэл бодлын эрүүл ахуйг хангана. Өөрийгөө дутуу үнэлэх, азгүйтлийн тухай бодлоо хаяж тархиа цэвэрлэх бие даасан эмчилгээ хийнэ. Өөртөө асуулт тавь: тодорхой асуудлыг шийдвэрлэхэд сөрөг үзэл бодол хэрхэн нөлөөлж болохыг төсөөл. Хэрвээ өөрөө бие даан хар бодолтойгоо тэмцэж чадахгүй байвал эмчид хандаж туслалцаа аваарай. Эмч танд энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээний арга техник зааж өгнө.

Гунигт автахдаа дуугаа бүү хураа. Өөртөө шигдэх хэрэггүй, асуудлаа найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаж шаардлагатай бол туслалцаа, дэмжлэг ав. Танд тустай зөвлөгөө өгч чадахгүй ч гэлээ тэд таны сэтгэлийг ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *