Биднийг интернетэд нэвтрэх болгонд, зарим тохиолдол интернетэд ороогүй байсан ч ухаалаг төхөөрөмж дээрх даралт болгоныг бичиж байдаг нь нууц биш болсон.
Google тэр цуглуулсан мэдээллээ хааш нь хурааж байгааг олж мэдэхээр шийдсэн юм. Ингээд та бүхэнд олж мэдсэнээ хуваалцахаар яарлаа.
Google биднийг хэрхэн хардаг вэ?
Таны хуудсыг вэб хөтөчөөр нээж үзэх.
Google-д та өөрийнхөө ID-ийг нээхэд таны нас, хүйс, сонирхдог болон сонирхдоггүй зүйлсийг асуудаг. Компани эдгээр мэдээллийг ашиглан чухам таны сонирхож буй сэдвээр зар сурталчилгаа илгээнэ.
Таны хөдөлгөөний түүх
Мэдээлэл уншиж, экспортлох – вэб хөтөчөөр үзэх.
Хаачихвал яах вэ: унтраачихвал газрын зураг дээр таны хөдөлгөөний мэдээлэл, очсон газар зэрэг гарахгүй. Гэхдээ энэ нь мэдээлэл устсан ч юм уу, эсвэл мөрдөхөө больсон гэсэн үг биш шүү.
Google-д таны хайлтын түүхүүд бий
Сүлжээнд идэвхтэй байсан түүхээ олох – вэб хөтөчөөр үзэх.
Үүнийг яавал зохилтой вэ: уг горимыг хаасан ч гэсэн хайлтын системийг сайжруулах үүднээс таны түүх хадгалагдсаар байх болно. Хэдий хэр хугацаанд хадгалагддаг болох нь тодорхойгүй, гэхдээ нэг баярлууштай зүйл бол – гараар өөрийн бүх түүхүүдээ устгаж болно. Google-д хайлтынхаа түүхийг хадгалуулахыг хүсэхгүй байгаа бол “Incognito” горимыг ашиглана уу.
Үүнд мөн дуут хайлт ч бас хамаарна
Өөрийн төхөөрөмж дээрээс дуут хайлтаа сонсох – вэб хөтөчөөр үзэх.
Яавал зохих вэ: “Дуут хайлтын түүх”-ийг хаасан ч гэсэн бичлэг хадгалагдсаар байна. Та дахин сонсож, өөрчилж бас устгаж болно.
Google бүх мэдээллийг экспортлохыг зөвшөөрдөг
Мэдээллийг архивт татах – вэб хөтөчөөр үзэх.
Яавал зохих вэ: олон жилийн турш таны талаар цуглуулсан бүх мэдээллийг татаж авах боломжийг Google бидэнд өгдөг: бүүкмарк, мэйл, контакт, бичлэг, профайл, YouTube-ийн видео, зураг гэх мэт.
Таны мэдээлэлд орох аппликейшн болон өргөтгөл байдаг
Аппликейшн болон өргөтгөлийн мэдээллийг вэб хөтөчөөр үзэх.
Хэрхэн ашиглах вэ: энэ газар Google-ийн таньтай холбоотой бүхий л мэдээллийг ашиглаж болох аппликейшн болон өргөтгөл бий. Жагсаалтыг хараад зогсохгүй хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсан аппликейшнуудийн зөвшөөрлийг авах болно.
Google таны аккаунт холбогдсон бүх төхөөрөмжүүдийг мэднэ
Холбогдож ашигласан төхөөрөмжийг вэб хөтөчөөр үзэх.
Хэрхэн ашиглах вэ: Сүүлийн 28 хоногт таны аккаунтаар ямар төхөөрөмж хаанаас (IP хаягаар) орсныг мэдэх боломжтой. Хэрвээ таны ашиглаагүй төхөөрөмж байвал нууц үгээ солих хэрэгтэй болжээ.