in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ГунигтайГунигтай

Хэрэв та банкны карт ашигладаг бол доорх 6 нууцыг заавал мэддэг байх хэрэгтэй!

Бид өдөр болгон банкны карт ашигладаг. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, бэлэн бус гүйлгээ, найз нөхөдтэйгөө тооцоо хийх – энэ бүгдэд карт хэрэглэнэ. Гэхдээ банкны карттай холбоотой бидний мэдэхгүй хэд хэдэн нууц байх ажээ.

Таны санхүүгийн мэдлэгийг бага ч гэсэн нэмэгдүүлэх зарим нэг сонирхолтой баримтуудыг танилцуулъя.

Картын дугаарыг тайлж унших

Ихэнх карт 16 оронтой тоотой (цөөн тохиолдолд 13 эсвэл 19 байна). Эхний тоо нь – төлбөрийн системийг тодорхойлогч (4 — VISA, 5 — MasterCard). Дараагийн 5 тоо нь эмитент банкыг тодорхойлно. Ингээд эхний 6 орон тоог мэдэж байвал картын төрөл, төлбөрийн систем болон банкны тухай мэдэж болох нь. Өөрсдөө шалгаж үзээрэй.

Сүүлийн 9 оронтой тоо нь зөвхөн банкинд хэрэгтэй, карт эзэмшигчийн талаарх мэдээлэл оржээ. Картын дугаараар жинхэнэ карт эсэхийг шалгах боломжтой.

Шалгах тоо болон тооны ид шид

Картын дугаар нь 9 дүгээр тооноос 15 хүртэлх тоо байна. Эдгээр тоо нь тусгай алгоритмаар хийгдэнэ. Энэ 7 тоо хоёр карт дээр тохирох магадлал маш бага, 7 оронтой тооны хувилбар энэ Дэлхийн хүн амаас хэд дахин их ажээ.

Сүүлчийн тоо (шалгах тоо) Сар алгоритмаар хийгддэг. Энэ л тоо гараар код хийхэд гарах алдаанаас урьдчилан сэргийлнэ. Сар алгоритмыг өөрийн карт дээр шалгахад маш хялбар.

Хэт ягаан туяан доорх карт

Карт нь цаасан мөнгөн тэмдэгтийн адил хамгаалагдсан байдаг. Жишээ нь, хамгаалалтын нэг хувилбар бол – хэт ягаан туяанд харагдах нууц тэмдэглэгээ болно. Visa карт дээр “V”, MasterCard – “M” болон “C”, American Express – бүргэдийн зураг байна.

Кредит үү, дебит үү?

Карт нь кредит эсвэл дебит байж болно. Гол ялгаа нь картанд байгаа мөнгө нь – нэг бол харилцагчийнх нэг бол банкных байгаад л оршино. Кредит картыг төлбөрийн картын нэмэлт болгон олгоно. Хамгийн гол нь, банк таны зөвшөөрөлгүйгээр кредит карт олгох эрхгүй.

Овердрафт карт нь кредит болон төлбөрийн картын завсрынх байна. Овердрафтын хэмжээ нь кредит картнаас бага.

Техник овердрафт

“Техник овердрафт” гэсэн ойлголт байдаг бөгөөд картанд байгаа мөнгөн дүнгээс хэтэрсэн үед гарна. Ихэнх тохиолдолд гадаад оронд картаар тооцоо хийхэд (ханшийн зөрүүний улмаас) энэ байдал үүснэ.

Техник овердрафтаас айх хэрэггүй: дансанд мөнгө ороод ирэнгүүт хаагдана, элдэв хүү бодогдохгүй.

Картын ар тал

Картын ар талд картыг тань хамгаалах бас нэгэн хамгаалалт бий – CVV код нь Visa-д, CVC нь MasterCard-д байдаг. CV нь аль ч тохиолдолд Card Verification гэж ойлгоно. Энэ нь таны картыг жинхэнэ гэдгийг тодорхойлох ажээ.

CVV нь карт эзэмшигч өөрийн биеэр оролцохгүйгээр худалдан авалт хийх боломжийг олгоно, жишээ нь интернет худалдаа. ПИН-кодын адил энэ дугаарыг бусдаас нууцлах ёстой юм.

Карт ашиглахад баримтлах аюулгүй байдлын дүрэм

  • Хэрвээ та интернет худалдан авалт хийж байгаа бол баталгаатай сайтаар үйлчлүүлж байгаа эсэхийг сайн нягтлаарай, жишээ нь, https – санхүүгийн гүйлгээ хийх протокол. Картнаас зохих журмын дагуу мөнгийг авна.

  • Картын мэдээллээ нууцлана. Зөвхөн ПИН-код, CVV бус. Таны картын мэдээллийг авахад хэдхэн секунд хэрэгтэйг мартаж болохгүй. Тиймээс шаардлагагүй бол картаа бусдад бүү дамжуул. Худалдан авалт, ресторан, кафед тооцоо хийхдээ анхааралтай байна уу.
  • Бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлын дүрмийг хангана. Бэлэн мөнгөний машины төлөв байдлыг сайтар нягталж үз: нэмэлт камер байгаа эсэх, товчлуур дээр элдэв нэмэлт төхөөрөмж байгаа эсэх.

  • Картаа хаясан эсвэл хулгайд алдсан бол банк руу ярьж картыг яаралтай хаалгах хэрэгтэй. Гуравдагч этгээдэд таны картын мэдээлэл очсон гэсэн сэжиг байгаа бол мөн банк руу яаралтай мэдэгдэнэ.
  • Ямар ч тохиолдолд банктай холбогдохоос ичих хэрэггүй. Ихэнх банк 24/7 зарчмаар ажиллаж байгаа. Өөрийн карттай холбоотой аливаа асуудлын талаар та банктай холбогдох бүрэн эрхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *