in

Хүмүүс гэрийнхээ засал чимэглэл, тохижилтыг хийх үедээ хамгийн их гаргадаг 5 алдаа. Танай гэрт байгаа эсэхийг шалгаарай!

Аливаа тасалгааны өнгө төрхийг гутаах үндсэн алдаануудыг дизайнерууд танилцуулж байна. Эдгээр алдааг айл болгоноос харж болно, танай гэрт байгаа эсэхийг шалгана уу.

Буруу хивс

Хивстэй хоёр ч чухал зүйл холбоотой. Нэгдүгээрт, зочдын болон өөр бусад олон хүн цуглардаг өрөөнд байгаа хивс бол тасалгааны бүх тавилгыг багтааж байх ёстой. Жижиг хивс – буйдан, креслийн доогуур ороогүй хивс багадсан мэт харагдана.

Хоёрдугаар алдаа унтлагын өрөөний хивс. Санаад аваарай: хивс нь орны дагуу бус хөндлөн байрлах ёстой.

Орон доороос гарч ирсэн мэт харагдах ёстой бөгөөд Т-үсгийг санагдуулна. Хивс зүгээр л орны хажууд байвал ямар ч өнгө төрхийг илэрхийлэхгүй.

 

Нүдэнд ил харагдах хог новш

“Аливаа зүйлийг ил хадгалахаар тавиур бэлдэж байгаа бол юу тавихаа урьдчилан сайн бодоорой. Энэ нь таны өрөөний өнгө төрхөнд шууд нөлөөлөх юм”.

Дараахь ялгааг гаргаж ирсэн байна: эд хогшлын зохицолдлогоо болон эмх замбараагүй байдлын хооронд маш том ялгаа бий. Ил тавиур дээр анхных нь байх ёстой болохоос бус хоёр дахь нь байх ёсгүй. Тийм учраас аливаа эд хогшлыг байрлуулахдаа хоорондоо зохицож байгаа эсэхийг сайтар анхаараарай.

Нэг ижил загварын тавилга

Гартинурын эрин үе өнгөрсөн. Тавилгууд нь хоорондоо хэт зохицож байвал эзний зөв сонголтыг илтгэх бус харин хийсвэр сэтгэлгээгүйг л харуулна. Тиймээс нэг төрлийн тавилгыг сэтгүүлийн хуудаснаа үлдээж эсрэг хүйстэй ихрүүд шиг тавилга өөртөө сонгоорой.

Шилдэг өрөө – үргэлжилсэн цаг хугацаанд тохижуулсан мэт өрөөг хэлнэ.

Бага гэрэлтүүлэг

Үеэ өнгөрөөсөн бас нэгэн арга барил – тасалгаан дахь цор ганц гэрэлтүүлэг. Люстр өөрөө байх нь ойлгомжтой, гэхдээ нэмэлт гэрэлтүүлэг заавал байрлуулна. Өрөөг гэрэлтүүлээд зогсохгүй орон зайг тэлж өгнө.

Дизайнерийн зөвлөснөөр таазны гэрлээс гадна булангийн болон ширээний гэрэл заавал байх ёстой ажээ.

Гоёл чимэглэл дутагдах

Урлаг болон засал чимэглэл нь хувцасны чимэглэл адил гэрийн өнгө төрхийг нэмэх нэгэн зүйлийн чимэглэл болно.

Гэрийн засал чимэглэл нь бусад зүйлсийн адил чухал: тавилга, хивс, зурагт гээд гэртээ байлгахыг хүссэн бүх зүйл байна.

Уйтгартай эсвэл нэгэн хэв маяг бүхий гэрт амьдрахыг хүсэхгүй байгаа бол тод зүйл нэмээрэй: зураг, постер, ваар, лаа… Эдгээр зүйл таны гэрийг амь оруулж тав тухыг мэдрүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *