in

Хувцас угаах шиг амархан зүйл байхгүй ч гэлээ бидний гаргадаг дараах 9 алдаа хувцасны эдэлгээг бага багаар муутгасаар байдаг

Хувцас угаах шиг амархан зүйл хаа байна гэж бодож байна уу? Бүдүүлэг гэмээр энэ ажлыг гүйцэтгэхэд хүртэл нарийн дэг журам байдаг бололтой, баримталж чадвал хувцасны эдэлгээг уртасгах ажээ.

Хувцсаа угаахдаа гаргадаг түгээмэл алдааг танилцуулж байна.

Хэт өндөр хэм

Бага хэмд угаасан хувцас хэлбэр, өнгөө хадгалж үлдэх бөгөөд удаан мууддаг. Хэрвээ та сайн угаалгын машинтай бол бүлээн эсвэл хүйтэн ус нь халуун уснаас дутуугүй хир бохирдлыг арилгана. Тийм учраас 60 хэмийн халуун усанд зөвхөн цагаан хэрэглэл, алчуур, өлгий зэргийг ариутгах журмаар угаана. Бусад зүйлсийг угаахдаа бага хэмээр угаагаарай.

Толботой хувцас угаалгын машинд хийх

Бохирдол ихтэй хувцсыг эхлээд гараараа савандаж угаагаад дараа нь угаалгын машинд хийнэ, харин толботой бол – толбо арилгагч түрхэж эсвэл толбыг зөөлөн үрж арилгаад угаалгын машинд хийж угаагаарай. Эс бөгөөс толбо арилахгүй.

Толбо арилгагчийн оронд та гар доорх бодис ашиглаж болно. Жишээ нь: толбыг нимбэгийн шүүс, өвсний толбыг уксустай хольсон шингэн угаалгын бодис, улаан дарсны толбыг – 3:1 харьцаагаар хольсон ус, хүнсний сод арилгана.

Цагаан хэрэглэлд хэт их угаалгын нунтаг болон ангижруулагч хэрэглэх

Илүүдэл угаалгын нунтаг нь хувцсанд бохир хуримтлагдахад нөлөөлнө, мөн угаалгын машинд хуримтлагдаж эвгүй үнэртэй болгоно. Харин хэт их ангижруулагч хийснээр хувцас муу зайлагддаг байна.  Тиймээс хэрэглэх хэмжээг савлагаан дээрээс нь сайтар уншиж танилцаарай, мөн хэмжүүрийн аягыг ашиглахаа мартаж болохгүй. Хувцас үнэхээр их хиртэй бол урьдчилсан угаалга эсвэл хоёр эргэлтээр хувцсаа угаана.

Бүх хувцсанд ангижруулагч ашиглах

Цагаан хэрэгсэлд ангижруулагч ашигласнаар зөөлөн, хөвсгөр болдог бөгөөд индүүдлэгийг хөнгөвчилнө. Гэхдээ даавууны шингээх чанар муудахад нөлөөлнө. Тиймээс алчуур, спортын хувцас болон өөр бусад микрофибр, эластин, спандекс материалыг ангижруулагчаар зайлахгүй.

Дотуур хувцсыг угаалгын машинаар угаах

Автомат угаалгын машинд угаасан хөхний даруулга хурдан сунаж хэлбэрээ алдах тул гараараа угаахыг зөвлөж байна. Мөн бусад торон дотуур хувцас, усны хувцсанд ч хамааралтайг анхаарна уу.

Капронон триког угаалгын машинд угааж болно. Гэхдээ зарим нэг дүрмийг баримтална:

  • Тансаг даавуу угаах угаалгын бодис ашиглах
  • Бага эргэлтээр 30 хэмд
  • Триког угаалгын жижиг уутанд хийх
  • Дотроор эргүүлж угаана.

Эластин, лайкр болон спандекс материалд цайруулагч хэрэглэх

Хлортой цайруулагч – даавууны чанарыг муутгах хүчтэй бодис тул зарчмын хувьд байнга ашиглахаас зайлсхийнэ. Ялангуяа цайруулах явцад өнгөө хурдан гээж зөөлөрдөг эластин, лайкр болон спандекс материалтай хувцсанд хамааралтай. Эдгээр материалаар хийсэн хувцсыг арчлах зарим нэг зөвлөгөө:

  • Зөвхөн хүйтэн усанд угаана
  • Ангижруулагч хэрэглэхгүй
  • Автомат хатаагчинд хатаахгүй
  • Индүүдэхгүй

Жинсэн хувцсыг байнга угаах

Маргаантай асуудал: өнгийг хадгалж үлдэхийн тулд огт угаалгын машинаар угааж болохгүй. Энэ аргыг дэмжихгүй байгаа бол жинсэн хувцсыг хирнээс нь шалтгаалж 2-6 сардаа нэг удаа угаана.

Буруу хатаах

Хатаах горим нь хувцасны өнгө үзэмжинд мөн муугаар нөлөөлнө. Алдаанаас зайлсхийх зарим нэг зөвлөгөө:

  • Автомат хатаагчийг байнга бүү хэрэглэ, хувцас өнгөө хурдан алдаж хурдан муудна.
  • Хэт хатаах хэрэггүй, индүүдлэг авахгүй.
  • Нэхмэл эсвэл ноосон хувцсыг өлгөхгүйгээр алчууран дээр дэлгэж хатаана.
  • Хувцсаа өлгөж хатаахаас өмнө сайтар сэгсэрч байгаарай.

Угаалгын машины арчилгаа дутагдах

Хир, угаалгын нунтгийн үлдэгдэл зэрэг нь угаалгын машинд хуримтлагдсаар байдаг, эрт орой хэзээ нэгэн цагт эвгүй үнэр, мөөгөнцрийн эх сурвалж болно. Үүнээс зайлсхийхийн тулд зарим нэг арчилгааг хийж байна уу:

  • Угаалга болгоны дараа машинаа хатаана.
  • Хаалганы резин дээр үлдсэн угаалгын бодисыг заавал арчиж авна.
  • Угаалгын бодис хийх савыг байнга угааж цэвэрлэнэ.
  • Сардаа нэг удаа хоосон машиныг угаалгын нунтагтай уксус хийж ажиллуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *