in ,

ГайхмаарГайхмаар

Нөүтбүүкийг гамтай хэрэглэхэд тань туслах 12 чухал зөвлөгөө: Таны үнэнч туслахын эдэлгээг уртасгана

Нөүтбүүк – манай эрин үед хамгийн түгээмэл ажлын хэрэгсэл болжээ. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсны хувьд уг төхөөрөмжтэй зөв харьцаж байгаа эсэх тухай бодох хэрэгтэй. Зарим нэг жижиг сажиг зүйл нөүтбүүкний хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхөд хүрдэг байна.

Ингээд та нөүтбүүктэйгээ зөв харьцаж байгаа эсэхийг мэдэцгээе.

Нөүтбүүкний хажууд гэрийн тэжээвэр амьтан байлгах

Нөүтбүүк дээр тухлан хэвтэх муужгай тань хичнээн өхөөрдөм харагдаж байсан ч гэсэн түүнийг бүү өөхшүүл. Ялангуяа, муурыг нөүтбүүкэнд ойртуулаад ч хэрэггүй. Гэрийн тэжээвэр амьтны бие дулаан ялгаруулдгийн хувьд нөүбүүкийг улам халаана, арьс үс нь нөүтбүүкний их биед орж хөргүүрийн сэнсийг гацаах магадлалтай. Үүний үр дүнд таны нөүтбүүк халж жагсаалаас гарахад хүргэнэ. Мөн жоом, шоргоолж зэргийг анхаараарай. Тиймээс нөүтбүүкний ард хоолоо идэж дуусгаад суугаарай, хоолны хог нь жоом, шоргоолжийг дуудна гэдгийг мартаж болохгүй.

Илүү хөдөлгөөн бүү хий

Хэрвээ таны нөүтбүүк SSD дисктэй биш харин механик хатуу дисктэй бол ажиллаж байх үед нь болгоомжтой харьцах хэрэгтэй. Нөүтбүүкний эд анги болгон ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөөнтэй байдаг учраас өчүүхэн чичиргээ, хөдөлгөөнд хэвийн үйл ажиллагаагаа нь алдагдаж та хатуу диск дээр хадгалсан мэдээлэлгүй хоцрч болзошгүй.

Цахилгааны утсыг нь бүү ороо

Гаднаас харахад бүдүүн утас тул аливаа ачааллыг даахаар харагдана, үнэн хэрэгтээ маш эмзэг утаснууд байдаг юм шүү. Нөүтбүүк нь анхнаасаа зөөврийн зориулалттай учраас цахилгаан утаснууд нь хөнгөн бөгөөд нарийн хийгдсэн. Тиймээс цахилгааны утсыг нь хурц үзүүр, өнцөгтэй зүйлд бүү ороож байгаарай. Агаарт өлгөөтэй орхих хэрэггүй.

Нөүтбүүкийг байнга цэнэглэж орхих

Нөүтбүүкийг удаан цагаар цэнэглэх огт хэрэггүй, ялангуяа, орчин үеийн нөүтбүүкнүүд ион-литилийн зайгаар тоноглогдсон байдаг. Хэт цэнэглэлтээс хамгаалах контроллер эвдэрч болох бөгөөд батерей халж ажиллагаанаас эрт гарахыг үгүйсгэх аргагүй.

Нөүтбүүкээ нээхдээ дэлгэцийн булангаас барихгүй байх

Дэлгэц маш эмзэг, тиймээс дэлгэцээс барьж нөүтбүүкийг өргөж болохгүй. Эмзэг гэдэг нь тодорхой учраас нээхдээ ч мөн дэлгэцээс болгоомжтой барина. Дэлгэцийг өөртөө тохируулахын тулд бид нэг өнцгөөс нь татаж эсвэл дардаг. Энэ нь нөүтбүүкний хэвийн үйл ажиллагаанд маш муугаар нөлөөлөх тул дэлгэцийн гол хэсэг дээр дарж тааруулж байна уу.

Нөүтбүүкийг өвдөг дээрээ бүү тавь

Нөүтбүүк гэдэг үг нь англиас хөрвүүлбэл “өвдөг” гэдэг үгийг (“lap” – өвдөг, laptop – лаптоп) агуулсан ч гэлээ өвдөг дээрээ тавих хэрэггүй. Агааржуулалтын нүхийг хааж халахад хүргэнэ.

Нөүтбүүкээ өөр бусад цахилгаан хэрэгсэл болон соронзны хажууд тавихгүй

Мэдээлэл хадгалах жирийн хатуу дискэнд соронз ашигладаг. Тиймээс нөүтбүүкийг өөр бусад цахилгаан хэрэгсэл эсвэл соронзтой ойр тавихад соронзны доголдол гарч болзошгүй. Энэ нь мэдээллээ алдахад хүргэх тул анхааралтай хандана уу.

Цахилгааны утаснаас бүү тат

Хичнээн яарч байсан ч гэсэн цахилгааны утсыг хамаагүй татаж огт болохгүй. Огцом хүчтэй хөдөлгөөн цахилгааны утсыг болон оролтыг гэмтээж болно. Ингэснээр нөүтбүүк цэнэглэх хэвийн ажиллагаа алдагдана.

Гэр хэрэглэх

Гэр, цүнх нь зөөлөн, хатуу өнцөггүй байх ёстой. Нөүтбүүкний дотоод эд анги нь чичиргээ, даралт зэрэгт мэдрэмтгий учраас үүргэвчиндээ өөр бусад зүйлтэй хийгээд явах нь шилдэг хувилбар биш юм.

Цэвэрлэхдээ дэлгэц дээр бүү чанга дар

Нөүтбүүкийг ус эсвэл зүгээр даавуугаар цэвэрлэж болохгүйг бид мэднэ. Гэхдээ тусгай даавуугаар арчиж байхдаа ч гэсэн хэтэрхий хичээж болохгүй – дэлгэцийг хөнгөн арчина.

Нөүтбүүкээ байнга асаалттай байлгах хэрэггүй

Нөүтбүүк дээрээ өдөрт хэдхэн цаг ажилладаг бол өдөржингөө асаалттай нь орхих хэрэггүй. Байнгын асаалттай байхад юуны түрүүнд хатуу диск болон хөргөх систем мууддаг. Өдөрт хэд хэдэн удаа хоорондоо зайтайгаар ашигладаг бол Sleep mode-д оруулж байгаарай.

Нөүтбүүк дээр шингэн зүйл бүү тавьж бай

Нөүтбүүкний ард сууж байхдаа халуун цай, кофе байнга уудаг. Шууд дээрээс нь асгахгүй ч гэлээ аягатай халуун цай, кофег хаалттай байгаа нөүтбүүк дээр тавьж хэрхэвч болохгүй – дэлгэцийн матрицийг гэмтээнэ. Бас нээлттэй нөүтбүүк дээр ч тавиад хэрэггүй – цахилгаан хэрэгсэл дээр шингэн асгах ямар аюултайг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Нөүтбүүк тун удахгүй эвдэрч болзошгүйг илтгэх шинж тэмдгүүд

Дээр дурьдсан зөвлөгөө таны нөүтбүүкний эдэлгээг уртасгахад тусална, харин доор бид эвдэрч байгаа нөүтбүүкэнд илрэх шинж тэмдгүүдийг жагсаав:

  • Хатуу диск хэт чанга дуутай эсвэл удаан ажиллах
  • Нөүтбүүкний ажиллагаа удаашрах, шалтгаангүйгээр гацах
  • Агааржуулагчны дуу чангарах
  • Нөүтбүүкийг асааж унтраахад урьд нь гардаггүй байсан чимээ гарах
  • Нөүтбүүк өөрөө асаж унтрах
  • Windows-д алдаа их гарах. Гарч буй алдааг байнга шалгахыг зөвлөж байна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0