in ,

Ямар ч тохиолдолд зогсоогоороо эсвэл явуут дундаа юм идэж болохгүй! Яаж ийж байгаад л сууж идэж байгаарай

Сууж хоол идэх ёс жаяг – маш эртний уламжлал. Бидний өвөг дээдэс хоолоо тайван сууж идэхийг хүүхдүүддээ сургасан нь зөв хүмүүжил байжээ. Босоогоороо эсвэл явуут дундаа хоол идэх нь маш хортой. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг яаран сандран хоолоо идэхэд хүргэж байгаа нь олон асуудлын суурь болох ажээ.

“Босоогоороо их орно”

Сонсоход инээдтэй ч гэлээ үнэн үг. Суухад хүний ходоод нугаларч шахагддаг байна. Харин босоогоор бол эсрэгээрээ: дотор эрxтэн хамаагүй чөлөөтэй зайд байрлана. Ингээд л илүү их хоол идэх боломжтой болно. Тэгэхээр босоогоороо идвэл илүүдэл жинтэй болох магадлал нэмэгдэнэ.

Хоолны үеэр яарах хэрэггүй

Яаран сандран явуут дундаа хоол идэх нь бас л илүүдэл жинд хүргэнэ. Хоолоо амандаа хийж зохих ёсоор зажилж амтыг бүрэн авахгүй бол тархинд цадаж байгаа дохио бүрэн гүйцэд очиж чадахгүй. Ингээд хоол нэгэнт дүүрсэн ходоодонд очсоор байх болно, харин тархи өөрийгөө “өлсгөлөн” гэж бодсоор л “би өлсөж байна” гэсэн мэдээг явуулсаар байна. Хэтрүүлэн идсэн хоол шууд илүүдэл жин болох шалтгаан болох ажээ.

Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хоолоо тайван орчинд яаралгүй сайн зажилж идэх ёстой. Хоол идэхэд зарцуулах хугацаа нэмэгдэх хэдий ч цадсан дохио тархинд цагтаа хүрнэ.

Хоол боловсруулах эрxтний хямрал

Явуут дундаа хүйтэн зууш идэх нь бүрэн шингэх боломжийг багасгаж хоол боловсруулах эрxтний хямралд хүргэнэ. Аманд орсон хоол шүдээр зажлагдахдаа шүлстэй холилддог, яг энэ мөчид хоол боловсруулах эрxтэн идэвхтэй ажиллаж эхэлдэг буюу ходоодны шүүс ялгарна.

“Хурдан хоол”-ны үед муу зажилсан хоол ходоодны ханыг гэмтээж шархлаа үүсгэхэд хүргэнэ. Цаашлаад дутуу боловсруулагдсан хоол нь хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг бүхэлдээ доголдуулах ажээ. Гэдэс дүүрэх, гүйлгэх зэрэг асуудлууд илэрнэ. Яаран идсэн хоол буруу хоолойгоор орох тохиолдол ч бий. Хахсан хүнд яаралтай тусламж үзүүлж чадахгүй бол үхэлд хүргэхийг үгүйсгэхгүй.

Хоол идэх дүрэм

Илүүдэл жинтэй болох, хоол боловсруулах эрxтний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл хоолоо ширээний ард тайван суугаад сайтар зажилж идэхийг зөвлөж байна. Эрт дээр үед дээдсийн хоол идэх үйл явц нь хэдэн цагаар үргэлжилсэн бүхэл бүтэн арга хэмжээ болдог байжээ.

“Удаан” үргэлжлэх уг аргаа хэмжээ нь харилцаа үүсгэхээс гадна хоолоо бүрэн амталж тайван идэхэд нөлөөлдөг байв. Биеэ зөв авч явах ёсны дагуу хоолоо жижиг хэрчмээр зөөлөн зажилж идэх ёстой. Ингэж идэхэд хоолны амтыг бүрэн авахаас гадна бие махбодийн эрүүл байдлыг хангахад нөлөөлнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *