Өнгө нь хүн бүрийн өөр өөрөөр хүлээн авдаг тайлагдашгүй гайхамшиг билээ. Зарим хүн ногоон өнгийг олж харж байхад зарим нь чаддаггүй. Хүн бүр өнгийг өөр өөрийнхөөрөө мэдэрч байдаг болохоор яахын аргагүй гайхамшигт үзэгдэл билээ. Эгэл жирийн нэгэн даашинз хэн нэгний өнгийг мэдэрч байгаа байдал нөгөөг нэгнийхтэйгээ таардаггүйг бидэнд ойлгуулсан. Бид үнэхээр өнгийг өөр өөрөөр мэдэрч байдаг хэрэг үү? Өнгийг хэрхэн мэдэрч байгаад бидний нүдэнд хэдэн янзын өнгө хүлээн авагч болон нүдний эвэрлэг бүрхэвч  байгаа нь  нөлөөлдөг юм байна. Мэдрэл- зах зээлийн мэргэжилтэн Профессор Диана Дервал таны нүдэнд хэдэн янзын эвэрлэг бүрхэвч байгааг тогтооход чинь туслах сорилыг хүргэж байна.

 

Сорил

20-оос бага өнгийг олж харсан бол – таны нүдэнд ердөө 2 төрлийн эвэрлэг бүрхэвч байна гэсэн үг юм. Нохой л ийм байдаг байна. Та хар, хул шаргал, цэнхэр хувцах өмсөх дуртай. Хүн амын 25 хувь нь 2 төрлийн өнгийг л ялгадаг байна.

20-32 төрлийн өнгийг олж харсан бол – танд 3 эвэрлэг бүрхэвч байна. Өөрөөр хэлбэл та үзмэн ягаан, ногоон болон улаан өнгийг сайн хардаг гэсэн үг юм. Та олон янзын өнгөнд дуртай. Нийт хүн амын 50 хувь нь эл төрөлд багтдаг.

Хэрэв 39-өөс илүү тооны өнгийг харж байгаа бол – та үндсэн 4 өнгийг буюу үзмэн ягаан, ногоон, улаан, шар өнгийг ялгадаг юм байна.  Та шар өнгийг хараад цухалддаг учраас шүүгээнд чинь шар өнгийн хувцас огт байдаггүй. Нийт хүн амын 25 хувь нь 4 өнгийг ялгаж харна.

39-өөс дээш өнгийг харж байгаа бол – Та үнэхээр гайхамшигтай чадвартай юм. Энэхүү судалгаанд нийт 39 өнгө байгаа бөгөөд таны компьютерийн дэлгэц 35 өнгийг нь л үзүүлж чаддаг юм.

One Comment

  1. Unurchimeg Khoroljav

    Unurchimeg Khoroljav

    2020-07-06 at 22:46

    Бүгдийг

    Reply

Leave a Reply

Your email address will not be published.