in

ХахаХаха Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар

Эмэгтэй хүний зан аашийг хөxөөр нь тодорхойлж болдог гэдгийг сэтгэл зүйчид онцолжээ

7 төрлийн хөx байх бөгөөд шинж тэмдгээр нь бүсгүй хүнийг тодорхойлж болно. Эмнэлэгт төрөл бүрийн шалтгаанаар хандсан олон бүсгүйчүүдэд санал асуулга явуулснаар сэтгэл зүйчид нэгдсэн дүгнэлтэнд хүрчээ: зан аашийг хөxөөр нь тодорхойлж болно.

Эмэгтэй хөxний төрөл ба зан ааш.

Дугуйрсан хөx

Маш ховор төрөл бөгөөд дур булаам. Гоо сайхны мэс засалч нараас ийм л хөxтэй болохыг бүсгүйчүүд хүсдэг байна. Ийм хөxтэй бүсгүйчүүд эрчүүдийн дунд эрхэлсэн, өөртөө бүрэн итгэлтэй бүсгүйчүүд байдаг байна. Тэд хууран мэхлэлтийг тэвчихгүй, эрчүүдийг үлдээхийн төлөө байх бөгөөд өөрсдөө үүндээ маш ихээр шанална: өөрсдийгөө хүндэлж чаддаг бүсгүйчүүд байна.

Конус хэлбэртэй хөx

Балчир охидуудад элбэг байх төрх. Найрсаг, идэвхтэй, спортоор хичээллэдэг эсвэл эрчүүдийн спортыг илүү сонирхдог бүсгүй байна. Энэ эмэгтэйчүүд байнга эрчүүдийн анхаарал дунд байх аж. Эргэн тойрныхондоо санаа тавьдаг, үерхэл нөхөрлөл нь хайр дурлал болох талтай. Тэд үнэнч хань байж чадна, хүүхдүүддээ сайн эх байхаас гадна сайн анд нь болох ажээ.

Хоёр тийш өргөссөн хөx

Нээлттэй, үнэнч, төлөв даруу бүсгүйчүүд байна. Тэдний хувьд сээтгэнэх гэдэг ойлголт байхгүй. Тусламж хэрэгтэй хүн болгонд гараа сунгана, заримдаа өөрийнхөө хүсэл сонирхолоо хойш тавьж туслахад ч бэлэн. Хэн нэгнийг гомдоох хүсэлгүй.

Дусал хэлбэртэй хөx

Маш мэдрэг бөгөөд эмзэг, сэтгэл хөдлөлтэй бүсгүй. Асуудлыг хэтрүүлж хүлээн авах, дэмий зүйлээр өөрийгөө зовоох нь энүүхэнд. Тэд л цагаан морьтой ханхүүг хүлээнэ. Аливаа азгүйтлийг эмзэг хүлээн авна. Тэд хайрлаж дурласан бол үнэнчээр хайрлаж дурлана, тэд халамжтай эх болох ажээ.

Жижиг хөx

Сэтгэлээр унана гэж бараг байхгүй дээ. Эрч хүч, сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Гэхдээ сэтгэл өвдсөн зүйлээ бусдаас нууна, гэртээ хариад ганцаараа дэрээ тэврэн уйлах байх. Өөрийн сэтгэл хөдлөлөө тэр болгон ил гаргаад байхгүй. Найз нөхөд олонтой ч 2-3-тай нь л илүү ойр дотно. Тэдэндээ бүрэн итгэл хүлээлгэсэн байна.

Жижиг том хөx

Сэтгэл хөдлөлийн савлуур гэлтэй. Хайр дурлалаас үзэн ядалт хүртэл дөнгөж нэг алхам – энэ бол тэдний тодорхойлолт. Тэд бол яг л хаврын тэнгэр гэсэн үг, онцын шалтгаангүйгээр өөрчлөгдөнө гээч. Тэд стандарт бусаар сэтгэх тул уран бүтээлч байдлаар аливаа зүйлд хандана. Асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбарыг төвөггүй гаргаж ирнэ.

Хүнд хөx

Сайн гэрийн эзэгтэй, хэнд ч туслахад бэлэн, хайр халамжаар хэнийг ч дутаахгүй. Залуу насандаа гал халуун явсан бүсгүйчүүд халамжит хань, ээж болж чадна. Өтөл насандаа ач нараараа хүрээлүүлсэн хайртай эмээ нь болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *