in ,

Шинэ загвар гарах бүрт нь таны авахыг хүсдэг “iPhone” гар утсыг угсардаг Хятадын үйлдвэрийн ажилчид ингэж л ажиллаж амьдардаг

Тэднийг амьтан шиг л байлгана … Тэдэнтэй амьтан шиг л харьцана.

Мерчант бол Хятадын Лунхуа хотод байрлах Foxconn (Apple-ийн бүтээгдэхүүнийг угсардаг гол том компани) компанийн хаалттай үйлдвэрт нэвтэрч чадсан нэгэн. Түүний үзэж харсан, сонссон зүйл нь аймшигтай санагдсан тул тэрээр “The Secret History of the iPhone” номоо эрхлэн гаргажээ. iPhone болгон дээр “Калифорнид боловсруулж Хятадад угсрав” гэсэн бичээс байдаг. Энэ бол Америкийн хуулийн дагуу хийгдсэн тэмдэглэгээ.

iPhone–ийн эд анги болон угсрах ажлыг ихэвчлэн Хятадад гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн үнэлгээ багатай, ажлын хүч ихтэй энэ газар чухам тохиромжтой. 2009 онд гэхэд л Хятадад 99 сая үйлдвэрийн ажилчдын ажлын байр байгаа тооцоо гарчээ.

Foxconn гэж юу вэ?

Энэ газар бол Хятадын хамгийн том ажил олгогчдын нэг (1,3 сая буюу Эстони улсын хүн амтай тэнцүү). Дэлхий дээр Walmart болон McDonald’s л ийм тоо гаргадаг юм.

2010 оноос эхлэн Foxconn-ы ажилчид Лунхуад амиа хорлож эхэлжээ. Тэр жилдээ 18 хүн амиа хорлосон бол 14-ийг нь амиа хорлосон болохыг нотолсон, дахин 20 хүнийг компани “сэнхрүүлж” чадсан байна.

Лунхуа дахь үйлдвэр хэрхэн харагддаг вэ?

Ажилчид нь ажиллаж, амьдарч, идэж байгаа дунд зэргийн л хот.

Бүх хаалгыг чанд хамгаална. Зохих зөвшөөрөлгүй бол ажилчид нь орж, гарах хориотой. Үйлдвэрт орж гарч байгаа жолооч нарын хурууны хээг заавал авна.

Үйлдвэрийн хашааны гадна зураг авсан хэмээн Reuters-ийн сэтгүүлчийг зодсон хэрэг гарч байсан. Анхааруулах самбар хүртэл тавьжээ: “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно. Гэмт этгээдийг цагдаад өгнө”.

Брайн үйлдвэр рүү угаалгын өрөөгөөр дамжин орж чаджээ. “Хүмүүс байхааргүй газар”- гэж тэр үйлдвэрийг бүхэлд нь тайлбарласан байна.

Үйлдвэрийн дүрэм журам

Өчүүхэн алдаа гаргасан бол ажилчдын өмнө гарган ирж тайлагнуулна. Хэрвээ гаргасан алдаа нь онц хүнд бол (удирдлага алдааг тодорхойлно) уучлалт хүссэн захидал чангаар уншина.

Хэдхэн сарын өмнө бас нэг нь амиа хорложээ. Тэрээр олны өмнө захидлаа уншсаныхаа дараа бослого гаргах гэж оролджээ. Цагдаа ч дуудаж. 3 хоногийн дараа цонхоор үсрэн амиа хорлосон байна.

Амиа хорлохтой тэмцэхээр үйлдвэрийн захиргаа цонхны доор тор суурилуулж эхэлжээ. Ажилчдын ярьж байгаагаар хэрвээ үнэхээр амиа хорлохоор шийдсэн бол тэр хамгаалах тор ямар ч нэмэргүй гэжээ.

Ажилчид яагаад ажлаа орхиод явж болохгүй байгаа юм бэ?

Маш хялбар: цалинг нь бүтнээр нь өгөхгүй, үнэгүй байраар хангана гэсэн мөртлөө цахилгаан, усны мөнгө цалин дээрээс нь суутгаж авна.

Өдөрт 12 цагаар ажиллана.

Ажлын үеэр хоорондоо ярих хориотой, ариун цэврийн өрөө орохдоо ахлагчаас зөвшөөрөл авна.

Хятадын хаалттай үйлдвэрийн зурагтай танилцана уу:

Шэнжэн дэх Foxconn-ы төв байрны өмнө ажилчид жагсжээ.

 

Лунхуа дахь ажилчдын дотуур байр. Нэг өрөөнд 8 хүн амьдардаг.

 

Foxconn үйлдвэрийн ажилчдын цайны газар

 

“Хүмүүс байхаар газар биш” – Лунхуа дахь үйлдвэр.

 

Гонг Конг дахь Apple-ийн дэлгүүрийн гадаа эсэргүүцэгчид ажлын хувцастай зогсож байна (Зүрх сэтгэлгүй Apple, Өмхийрсөн Apple гэж бичжээ).

 

Зургийг нь авбал амь насанд халтай Лунхуа дахь үйлдвэрийн хана

 

Үйлдвэрийн өмнө эсэргүүцлээ илэрхийлэгч залуу

“Намайг Терри Гоу (Foxconn-ы захирал)-той уулзуулахыг шаардаж байна. Foxconn-ы ажилчид амиа хорлоод байгаагийн шалтгааныг би мэднэ. Хэрхэн таслан зогсоохыг ч мэднэ. Надад 1 сая юанийн шагнал өг” гэжээ.

Лунхуа хот үйлдвэрийн бохирдлоор дүүрсэн.

 

Амиа хорлохоос хамгаалах алдарт тор

 

Үйлдвэрийн цогц дүүргийн төв “гудамж”. Барилгууд дээр амиа хорлогчдын эсрэг тор байрлуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *