in

Орчин үеийн харилцааны бичигдээгүй 6 дүрэм. Эдгээрийг баримталдаг эсэхээс хамаарч тухайн хүний үнэлэмж тодорхойлогдоно

Цаг хугацааны эрхэнд харилцааны шинэ хэрэгсэл нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн харилцааны дүрэм шинэчлэгдэх ажээ.

Орчин үеийн харилцааны бичигдээгүй дүрмийг та бүхэндээ танилцуулж байна.

Залгахын оронд мессенжер ашиглаарай

Маш чухал, яаралтай хэргээр л залгана. Өнөө цагт тэр болгон залгаад байдаггүй болжээ, яагаад гэвэл хувийн орон зайд нэвтэрч байна гэж үздэг болж. Тиймээс илүү таатай хувилбарыг сонгоно – үнэгүй мессенжер.

Урт дуут шуудан бүү үлдээ

Дуут шуудан урт байх тусам нөгөө хүний тэвчээрийг бардаг. Хэрвээ та дуут шуудан үлдээхээр шийдсэн бол богино байх ёстой. Хэрвээ богино хугацаанд таны хэлэх гэсэн зүйл багтахгүй бол цахилгаан шуудан ашиглана уу.

Урт зурвас бичихгүй

Дуут шуудангийн адил мөн богино байх ёстой. Асуудлаа тодорхой бөгөөд товч бичнэ. Талархалаа илэрхийлэхийг хүсэж байгаа бол тусгай тэмдэг ашиглах боломжтой.

Ажлын ширээн дээр эсвэл хурал зөвлөгөөний үеэр ширээн дээр утсаа гаргаж тавихгүй

Дуудлага, мессеж ирэхгүй ч гэлээ цахилгаан шуудан, шинэ мэдэгдэл ирж буй дохио ажиллах болно. Таны харилцан ярилцаж байгаа хүн энэ болгоныг харах бөгөөд өөрийнхөө асуудалд таныг сонирхолгүй байна гэж үзнэ.

Тусгай тэмдэглэгээ ашиглахдаа болгоомжтой хандана уу

Жишээ нь, хаштай тэмдэг инээдтэй л дээ. Найз нөхдийн дунд байж болох юм, харин ажлын газрын хүнд ийм зүйл явуулбал үл ойлголцолд хүргэх эрсдэлтэй. Смайл сонгохдоо тухайн утга агуулгад тохирох эсэхийг нь сайн бодоорой.

Цаг тухайд нь хариу бичээрэй

  • Мессеж – 24 цагийн турш
  • Дуут шуудантай аваагүй дуудлага – 2 өдрийн турш
  • Дуут шуудангүй аваагүй дуудлага – 6 өдрийн турш
  • Цахилгаан шуудан – 5 өдрийн турш
  • Захидал – 1 сарын турш.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0