in

Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Яаж суудгаар нь хүнийг ямар хувь хүн бэ гэдгийг тодорхойлох сонирхолтой тест: Та өөрийгөө болон найз нөхдөө сонжоод үзээрэй

Биеийн хэл их зүйлийг илэрхийлдэг гэдэгт итгэх эсэх нь таны хэрэг. Таны сууж байгаа байдлаар маш ихийг мэдэж болохыг сэтгэл судлаачид хэлж байна.

Та асуудлыг өөрөө яваад өгнө гэж боддог. Энэ бол зөв хувилбар бус. Харамсалтай нь та нэг асуудлыг нөгөөгөөр солих ажээ. Таньтай харилцахад амархан: та сонирхолтой, санаачлагатай, дур булаам. Заримдаа ярих зүйлээ бодолгүй шууд хэлдэг, харин дараа нь хэлсэндээ харамсах тохиолдол гарах ажээ.

Та мөрөөдөгч, тод томруунаар мөрөөднө. Та сайн сайхан шинэ санаагаар дүүрэн байдаг, энэ зан чанарыг тань хүмүүс үнэлдэг нь сайшаалтай. Аялах дуртай, найз нөхдийн хүрээгээ тэлэх хүсэлтэй. Өөрөө ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун биш байвал бүгдийг шинээр эхлэхээс эмээдэггүй. Таныг аз жаргалгүй байлгах харилцаанд цагаа эхнээсээ л дэмий үрдэггүй нэгэн.

Таны хувьд тав тух гэдэг хамгаас эрхэм. Ямар нэгэн зүйл худалдан авахыг хүсвэл зөв сонголт хийж байгаа эсэхээ хэдэн өдрөөр ч хамаагүй бодно. Бүх зүйл өв тэгш, төгс байхыг хүсдэг. Хувцас, гутал, үнэртэй ус, тавилга зэрэг сонгоход хүрвэл та маш зөв сонголт хийж чадна.

Та муу орчинд хэрхэн ажиллахаа мэдэхгүй. Орон зайн баримжаа муу авдаг.

Та өөрөө ч тэр, бусдыг ч тэр хоцроосой гэж хүсдэггүй. Та ухаантай нэгэн. Хүнтэй маргалдах, өөртөө таагүй сэтгэгдэл төрүүлэх, олон нийтэд сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх дургүй. Таны хувьд үнсэлт гэдэг бол – ямар нэгэн чухал, нууц зүйл учраас тэр болгон үнсэлцээд байдаггүй.

Та нээлттэй, өөрийгөө зөвөөр илэрхийлэхийг хүсдэг. Хааяахан бүдүүлэг зан авир гаргах талтай. Таны гэр – бат бөх ордон мэт, гэртээ та бүрэн утгаараа тайвширч өөрөөрөө байж чадна. Аливаа шүүмжлэлийг тэр болгон хүлээн авах чадваргүй учраас шууд өөрийгөө хамгаалж эхэлдэг.

Та хаашаа ч яардаггүй, аливаа зүйл өөрийн цаг хугацаатай гэж боддог. Зөрүүд, шаргуу, өөрийнхөө зорилгод хүртэл үхэн хатан зүтгэнэ. Гадаад үзэмж чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгох тул маш их хичээл зүтгэл гаргадаг. Магадгүй гоё ганган харагдахыг хүсэж байгааг өөртөө тэр болгон итгэдэггүй гэдэг талаас нь авч үзэж болох юм. Та аливаа шүүмжийг тэр болгон хүлээн авдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *