in ,

Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв ГоёГоё ХахаХаха

Анхаар! Энэ буруу хэвшлээс болж хавдар бий болж, хараа муудаж, зүрх судасны өвчин үүсэж, дархлаа сулардаг. Та энэ асуудалд зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой!

Хүн төрөлхтөн цахилгаан гэдэг зүйл гараагүй байхад олон зуун жил лааны гэрэлд амьдардаг байлаа. Харанхуй болонгуут хийх зүйл байхгүй буюу зугаа цэнгэл байхгүй учраас шууд унтахаар хэвтэцгээнэ.

Энэ нь ч сайн биз, тог цахилгаан, ухаалаг утас, компьютер гээд өнөөдөр маш их технологи бий болжээ.

Харанхуй болонгуут л унтахаар хэвтэх бидний өвөг дээдсийн дадал зуршил нь маш сайн.

Байнга цахилгаан хэрэгсэл хэрэглэснээр мэдрэлийн систем төдийгүй эрүүл мэндэд бүхэлдээ сөрөг үр дагавар үзүүлнэ.

Та өдөрт сошиал сүлжээнд хэдэн цаг зарцуулдаг вэ? Хэдэн шөнө компьютер, зурагтын ард нойргүй хоносон бэ?

Шөнийн цагаар хиймлээр гэрэл гаргах нь мелатонины ялгаруулалт сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар баталжээ. Уг гормон нь нойр-сэргэг байхыг зохицуулах үүрэгтэй.

Байгалийн харанхуй нь уг гормоны ялгаруулалтыг өдөөж бие махбодийн эсийг гэмтэхээс хамгаалдаг.

Өөрөөр хэлбэл бидний бие махбодид шөнийн харанхуй шаардлагатай буюу малатониноо ялгаруулах ёстой.

Үүнгүйгээр бид хавдар, чихрийн шижингийн 2-р төрөл, өөхлөлт, зүрхний өвчлөл, эрдэс бодисын хам шинж, сул дархлаатай болно. Мелатонины зохих хэмжээ нь дархлааны системийг бэхжүүлдэг, хүчтэй антиоксидант болж хөгшрөх явцыг удаашруулна.

Харанхуйд хэдий хэр нойр авч чадна төдий чинээ мелатонин ялгарна.

Та болон таны хүүхэд байнга ханиад хүрч өвддөг бол эрт унтахаар хэвтээрэй, гэхдээ ямар нэгэн цахилгаан хэрэгсэлгүйгээр. Тун удахгүй таны биеийн дархлаа сайжирч байгааг мэдрэх болно.

Энэ нь мелатонины ялгаруулалт нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Энэ гормон нь хүчтэй антиоксидант тул дархлааны системд шууд нөлөөлнө.

Гар утас, компьютер зэрэг өөр бусад цахилгаан хэрэгсэл ашиглахтай холбоотой гаж нөлөө их бий – үүний нэг бол хараа муудах.

Эдгээр хэрэгслийн хиймэл гэрэл нь, ялангуяа шөнийн цагаар нүдний хүүхэн хараанд маш хортой, хараагүй болгоход ч хүргэж мэднэ.

Харвардын эрүүл мэнд хамгаалах чиглэлийн мэргэжилтнүүд дараах зүйлийг баталсан: хиймэл хурц тод гэрэл болон хавдар, чихрийн шижин, зүрх, судасны өвчлөл, өөхлөлт хоорондоо уялдаа холбоотой ажээ.

Хэрвээ та эрүүл бие, хараагаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол харанхуй болонгуут л унтахыг хичээгээрэй. Мөн унтахаасаа өмнө ямар нэгэн цахилгаан хэрэгсэл хэрэглэхээс аль болох зайлсхийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *