in

ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Хүмүүсийн үргэлж мэдэхийг хүсдэг 17 асуултын хариулт. Энэ бүхний учрыг одоо л ойлгож авлаа…

Хүүхдүүд санаанд оромгүй асуулт асууж аав ээжээрээ хариултыг нь олуулахаар интернет ухахад хүргэдэг. Томчуудад ч бас өөрсдөө сониуч зан нь хөдлөн асуултын хариултыг мэдэхийг хүссэн ч тэр болгон зав нь гарахгүй эсвэл залхуурч орхино.

Олон хүний толгойд эргэлдэх асуултуудын хариултыг танд танилцуулахаар бэлдлээ.

Бичлэг дээрх өөрийнхөө дуу хоолойг яагаад таньдаггүй вэ?

Бүх учир шалтгаан дуу чимээ дамжуулах хүний ясанд оршино. Таны харилцан ярилцагч зөвхөн агаараар дамжин гарч байгаа дуу хоолойг сонсож байгаа. Бичлэг л ч гэсэн энэ аргаар гарч ирсэн дуу хоолойг бичнэ. Харин та өөрийнхөө дуу хоолойг гавлын ясаар дамжуулсныг сонсдог ажээ.

Хүйтэн идэх юм, ундаанаас яагаад толгой хага ташдаг вэ?

Зайрмаг идэж байтал толгой гэнэт өвдөж байсан уу? Эсвэл өглөөний сэрүүнд гүйж байхдаа амаараа хүйтэн агаар амьсгалахад бас өвдсөн үү? Энэ нь тагнайн судас агшиж байгаатай холбоотой юм, өөрөөр хэлбэл таны бие эрхтэн хүйтэнд хариу үйлдэл үзүүлж байна.

Наранд арьс борлоод, үс шаргалтаад байдгийн учир?

Аль  ч тохиолдолд нар нь арьс, үсний өнгийг хариуцах меланин пегментийг эвддэг. Үсийг арьстай харьцуулахад амьд бус. Меланин эвдэгдэхэд дахин сэргэдэггүй учраас үсний өнгө цайвар болно. Харин арьс нарны меланинийг эвдсэнд “хариу” үзүүлнэ: арьс пигментээ их хэмжээгээр ялгаруулж эхлэх бөгөөд борлож эхэлдэг байна.

Хүүхэд байхад цаг яагаад удаан явдаг вэ?

Яагаад гэвэл хүүхэд илүү ихийг санадаг байх. Бага насандаа хүүхэд дэлхий ертөнцтэй танилцаж шинэ мэдээлэл, мэдлэг байнга олж авдаг, тиймээс нэг жилд маш их үйл явдал “цуглуулна”. Хүүхдүүдийн хувьд томчуудыг бодвол нэг долоо хоног маш урт хугацаа байдаг.

Нүд хүйтэнд яагаад хөлддөггүй вэ?

Хүний нүд хэмийн өөрчлөлтийг мэдрэх рецепторгүй байдаг. Үүнээс гадна нүдний ихэнх хэсэг гавлын ясанд орших бөгөөд цаанаасаа халуун цусаар хангагдаж байдаг ажээ.

Нимбэг идэхэд яагаад нүдээ аньдаг вэ?

Магадгүй энэ рефлекс бидний өвөг дээдсээс уламжлагдсан байж болно. Хүчиллэг шүүс нүдэнд орж цочроохоос хамгаалж байгаа ажээ.

Хотын тагтаа яагаад модон дээр суудаггүй вэ?

Хотод суурьшин амьдарч буй тагтаанууд зэрлэг байгальдаа модгүй уулархаг нутагт амьдардаг байжээ. Тэгэхээр байгалиасаа модон дээр суудаггүй шувуу юм. Гэхдээ сарвуу нь модны мөчрөөс барьж болохоор зохион байгуулагдсан, бодвол та модон дээр суусан тагтаа харсан л байлгүй. Хэрвээ харсан бол та модон дээр суухаар сургагдсан тагтаа л харсан байна гэсэн үг.

Яагаад хар фон дээрх тоос шороо цагаан, харин цагаан фон дээрх тоос шороо хар харагддаг вэ?

Тоос шороо нь саарал өнгөтэй. Маш жижиг бүтэцтэй учраас бид өнгийг нь тэр болгон ялгаж хардаггүй зүгээр л фонтой нь харьцуулж цайвар уу, хар уу гэж хардаг байна.

Илбэнх хоол хүнсээ яагаад мэрдэг вэ?

Хэд хэдэн шалтгаантай байж болно. Илбэнх хоол хүнсээ устай газраас авдаг учраас хоолны гадаргуу дээр замаг энэ тэр наалдсан байх магадлалтай. Зайлсны дараа замгийг цэвэрлэж мэрнэ. Бас нэгэн шалтгаан, гэхдээ таатай бус: олзоо үхтэл нь мэрж номхотгодог байх талтай.

Шувуу яагаад зэллэж нисдэг вэ?

Нэгдүгээрт, эрч хүчээ хэмнэнэ: урд нь нисэж байгаа шувуу агаарын урсгалыг зүсдэг. Ингэснээр ард нь нисэж байгаа шувууд эрч хүчээ хэмнэх боломжтой болно. Хоёрдугаарт, сүргээр нисэж байгаа шувуу болгон урд нисэх ахлагчийг харах боломжтой.

Зараа нуруун дээрээ яагаад алим авч явдаг вэ?

Нуруун дээрээ алимтай зараа – хүүхдийн номноос үүсэлтэй домог юм. Зараа нь ургамлын гаралтай хоол хүнс сонирхдоггүй. Энэ амьтан – шавьжиар хооллодог. Мөөгөн дээр явах хорхойг шууд идэхээс бус нуруун дээрээ тавьж явахгүй. Тэгээд ч түүнд таагүй санагдана. Хэрвээ нуруун дээрээ ачаатай зараа харсан бол хөөрхий амьтан дээр санамсаргүй дээрээс нь унажээ гэж ойлгоорой.

Горхи яагаад шаржигнаж дуугардаг вэ?

Усны урсгалд агаарын бөмбөлөг хагарч байгаа учраас ийм дуу чимээ гардаг ажээ.

Тээврийн хэрэгслээр явахад яагаад дотор муухайрдаг вэ?

Таны тархинд эсрэг тэсрэг мэдээлэл очиж байгаатай холбоотой юм. Жишээ нь, та усан онгоц дээр байхад таны дотоод чих далайн давалгааг мэдэрнэ, харин нүд ямар ч хөдөлгөөн олж харахгүй. Тархи энэ хоёр өөр мэдээллийг нэгтгэхийн төлөө “орооцолдож” эхэлнэ.

Цагийн зүүг яагаад зүүнээс баруун руу явдаг вэ?

Механик цаг бий болохоос өмнө нарны цаг үүргээ гүйцэтгэдэг байлаа – сүүдрээр цаг тодорхойлно. Сүүдрийн зүү нь Нарны хөдөлгөөнөөр явах ба зүүнээс баруун чиглэлд явна.

Цусны шинжилгээг яагаад ядам хуруунаас авдаг вэ?

Нэгдүгээрт, эрхий болон чигчий хуруу шуутай холбоотой. Тийм учраас ямар нэгэн халдвар авлаа гэхэд гар руу халдварлаж мэднэ. Ингээд цусны шинжилгээг ядам, долоовор, дунд хуруунаас авахаар байна. Хоёрдугаарт, ядам хуруу нь өвчин хамгийн бага мэдэрдэг хуруу. Хамгийн “ажилгүй” хуруу тул арьс нь нимгэн. Бага хөдөлдөг тул шарх нь хурдан эдгэнэ.

Яагаад арьс бэржийдэг вэ?

Амьтдаас өвлөж авсан маш эртний реакц юм (тэд үсээ сөрдийлгөдөг). Арьс арзайх нь үсний нүх агшиж байгаатай холбоотой. Амьтад хүйтэнд арьсаа сөрдийлгөж дулаацна, аюул занал бий болоход сүртэй том болж дайснаа айлгана. Тиймээс бид даарахдаа эсвэл айж сандрахдаа арьс арзайдаг байна. Энэ нь адреналин ялгаруулттай ч мөн холбоотой.

Хавч хаана өвөлждөг вэ?

Жилийн ихэнх саруудад хаана амьдардаг, тэндээ л өвөлжинө. Хүйтний улиралд тэд усны гүнд орж өвөлжинө, тэнд усны хэм хэдэн хэмээр дээгүүр байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *