Харамсалтай нь “өндөр үнэ” хүртэл цайны чанарыг тодорхойлж чадахгүй юм – үнэтэй цайг ч дуурайлган хийх ажээ: хуучирсан навчийг хольж хутгах, навчийг нэмэлт будгаар будах, үнэр оруулагч нэмэх. Дуураймал цайг тэр болгон ялгаж мэдэхэд хэцүү – хэрэглэсэн цайг дахин боловсруулсан цайнууд байх нь элбэг аж.
Хар болон ногоон цайны чанарыг таньж мэдэх зарим нэг шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.
Хуурай цайны ханд
Чанартай цай – төрлөөсөө хамаарч хумигдсан хэлбэр бүхий бүхэл навч байна.
Ногоон цай нь мөнгөлөг ногоон, хар цай нь – газрын бор өнгөтэй. Хандлахад нэгэн жигд өнгө гаргана. Хар цайны навч, бөөр зэрэг нь шаргал өнгөтэй, харин ногоон цайных – мөнгөлөг байна.
Цайны навч нь нэг хэлбэр дүрстэй байна. Цайны чанар муу байх тусам хугарсан мөчир, өөр өөр өнгийн навч их байна.
Сайн чанарын цай нь 3-6%-ийн чийгшилтэй байх ажээ. Цайны чийгшил 20%-иас хэтэрсэн тохиолдолд цай хөгцрөхөд хүрдэг. Хэт хатсан цай нь шим тэжээлээ алддаг. Алгандаа цайны навч аваад үрэхэд бүгд үйрч унавал хэт хатсан цайны навч гэж үзнэ.
Хуурай цайны хандаас тоос шороо, металл, мөөгөнцөр, хөгц зэрэг үнэртэх ёсгүй. Үнэр нь хурц биш зөөлөн үнэртэнэ.
Цай
Сайн чанарын цайг хандлахад бор шаргал өнгөтэй хөөсөрдөг. Хуучирсан цай байх тусам гарах хөөс нь багасна.
Сайн чанарын цай хандлагдахдаа тунгалаг өнгөтэй байна. Хар цайны ханд нь улаан хүрэн, улаан. Харин ногоон цайных – ногоон шаргал, цайвар шаргал байна.
Амт тааламжтай. Бага зэрэг гашуун, цэцэг, жимс, самар, сүү зэргийн амтууд мэдрэгдэж болно. Хэрвээ цай гашуувтар амтагдаж байвал уух хэрэггүй, мөн хөгц, хуванцар зэрэг амттай байвал уухаас татгалзаарай.
Натурал хандыг хүйтэн усанд хийхэд бага зэрэг өнгөө өөрчлөөд хандлагдахгүй. Харин хүйтэн усанд хандлагдаж байгаа цайг нэмэлт будагчтай гэж үзнэ. Цайндаа хэрчим нимбэг хийж үзээрэй. Өнгөө нь тэр даруй цайвар болж өөрчлөгдвөл натурал цай, харин будагчтай цай бол өнгөө өөрчлөхгүй.
Огцом үнэртэх цай эсвэл үнэр нь амархан уусаж алга болж байвал хиймлээр үнэр оруулагч нэмжээ.
Хандлах
Сайн чанарын цайны навч задарч дэлгэгдэнэ, харин муу сортын цайных навчнууд нь хугарсан байдаг.
Сайн чанарын цайнаас зоорь, чийг, хөгц үнэртэх ёсгүй.
Цай хандалсан савны ёроолоос цэцэг, хатсан жимс эсвэл далайн үнэрийг санагдуулам үнэр үнэртдэг ажээ.
Дүрдэг цай
Дүрдэг цай нь сайн чанарынх байх нь ховор, дүрдэг цай үйлдвэрлэгчид уутанд цайны хог, нэмэлт бодис зэрэг нэмсэн байх нь түгээмэл.
Дүрдэг цайны уутнаас цай ихээр бужигнаж байвал дотор нь цайны тоосонцор ихээр агуулагдаж байгааг илтгэнэ.
Уутыг хагалж үзвэл дотор нь жижиглэсэн цайны навч, учир битүүлэг нунтаг байгааг ч та олж харах байх. Өөр өөр өнгийн нунтгууд нь нэмэлт бодис байгааг илтгэнэ.
Хүйтэн усанд дүрдэг цайгаа хандлаад үзээрэй. Хүйтэн усанд ч гэсэн хандлагдаж байвал нэмэлт будагтай ажээ.
Сайн чанарын дүрдэг цай олж ууна гэж ер нь байхгүй. Аль болох навчаар нь худалдан авахыг зөвлөж байна. Навчаар хандлах хүндрэлтэй бол тусгай шүүр худалдан авч болно.
Цайны савлагаа
Цайны хадгалах хугацаа түүснээс хойш 3 жилээс хэтрэх ёсгүй. Савлагаан дээр савласан огнооноос гадна ургац хураалтын хугацаа ч мөн байх ёстой.
Цайг хураангуут савласан цай байвал сайн.
Сайн чанарын цайны савлагаан дээр дээрх бэлгэ тэмдгийн аль нэг заавал байна.
Хятад цайг зөвхөн China National Tea & Native Product Import & Export Corp. Экспортолдог – савлагаан дээр энэ нэр байх ёстой. Мөн бараа нь хятадад үйлдвэрлэснийг илтгэх Produce of the Peopled Republic of China гэсэн тэмдэглэгээ байна. Made in China гэсэн бичээстэй цайг Хятад гаралтай цай гэж үзэхгүй.
Энэтхэг цайн дээр Made in India гэсэн бичээс байхгүй байж болно. Үүний оронд “Энэтхэг Тоша цай”, “Энэтхэг Дэвенпортын цай”, эсвэл “С.Т.С. Энэтхэг цай” гэж бичсэн байж болно.
Жинхэнэ цейлон цай нь арслангийн зурагтай лого байхаас гадна Packed in Sri-Lanka гэсэн тэмдэглэгээтэй байна.
Усны хэм
Хар цайны хувьд 90 хэм, ногоон цайны хувьд 80 хэмийн ус хамгийн тохиромжтой. Жимстэй цайны хувьд 80-85 хэмийн ус байх бөгөөд цайны эфирийн тосыг эвдэх ёсгүй.
Дөнгөж буцалсан устай савны тагийг аваад 5 минут байлгасны дараа хар цайгаа хандлах бол 10 минутын дараа ногоон цайгаа хандлана.