in

Өдрийн хоолны хамгийн төгс жор – Тахианы махтай бяслагны зутан шөл

Орц:

  • Тахианы цээж мах – 400 гр
  • Төмс – 2 ш
  • Лууван – 1 ш
  • Хайлуулсан бяслаг – 180 гр
  • Ус эсвэл шөл – 2 л
  • Лаврын навч, бөөрөнхий перец
  • Давс, перец

Хийх арга:

Дөрвөлжин хэрчсэн тахианы махаа оливийн тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Шөлөө буцалгаад дээрээс нь лаврын навч, бөөрөнхий перец болон тахианы махаа нэмнэ. Галаа нэмээд 7-10 минут буцалгана. Дараа нь ногоогоо хийж 10-15 минут буцалгана. Шөлөн дээрээ хайлуулсан бяслагаа хийж бүрэн хайлтал нь хутгана.

Давс, перецээр амтална. Ногоон өнгөт амтлагч ногоог жижиглэн хэрчээд шөлөндөө хийж хутгана. Галаас авч таваглан идээрэй.

Сайхан хооллоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *