in ,

Нойргүйдлийн эсрэг хүүхдийн эмнэлгүүдийн авч хэрэгжүүлдэг үр дүнтэй арга: Эцэг эхчүүд ээ, үүнийг мэдээд аваарай

Нойргүйдэл эсвэл тайван бус нойр – хүмүүсийн хувьд томоохон асуудал. Үүний гол шалтгаан нь стресс болдог. Муу нойрыг бага дээр нь шалтгааныг тогтоож зохих арга хэмжээ авахгүй бол бие махбодь төдийгүй сэтгэл зүйд муугаар нөлөөлнө. Асуудлыг шийдэхийн тулд та нойрны эм уух хэрэггүй. Нэгэн онцгой бүтээлэг танд тус болно.

Муу нойртой тэмцэх нууц зэвсэг бол хүндрүүлсэн бүтээлэг болно. Энэ нэрэндээ ч таарсан бүтээлэг дээ, пластик гранул, шош, вандуй, будаа, буудайг тусгай уутнуудад хийнэ. Энэ бүтээлгийг нөмрөнгүүт л өлгийдөөд авсан мэт л мэдрэмж төрнө. Танд маш таатай болох тул таны бие тайвширч иллэг хийлгэсэн мэт санагдана. Тайвшруулах иллэгийн үр дүн бол – даралт.

Бүтээлгийн дулаан, зөөлөн даралт нь аз жаргалын гормон болох серотонин, нойрны гормон болох мелатонин ялгаруулахад нөлөөлнө. Таныг нойронд автуулах тул нойрны эм уух шаардлага ч гарахгүй. Хүүхдийн эмнэлэг энэ арга техникийг олон жилийн хугацаанд ашиглаж байна. Өвчтөнүүдээ тайван бүтэн нойртой хонуулах шилдэг арга. Аутизмаар шаналж буй олон хүүхдийн эцэг эх энэ бүтээлгийн ид шидийг мэдэрсэн. Энэ бүтээлгийг ашиглахад насны хязгаар үгүй.

Онлайн худалдаагаар та жинтэй бүтээлэг авч болно, гэхдээ илүү үнэтэй тусах болов уу. Тиймээс өөрийн гараар оёхыг зөвлөж байна. Шаардлагынхаа дагуу хэмжээгээ тааруулж болно. Бүтээлгийн жин нөмрөх хүний биеийн жингийн 10%-тай тэнцэнэ гэж үздэг. Хэрвээ та 70 кг бол бүтээлгийг 7 кг будаа, буудай зэргээр жигд дүүргэнэ. Болгоомжтой байгаарай!  Цусан хангамж болон амьсгалын асуудалтай хүмүүст тохиромжгүйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *