Нуруу, хөл, үе мөчний өвдөлт таны өдөр тутмын амьдралыг хүндрүүлээд байна уу?
Архаг өвчин нь төв мэдрэлийн хэт мэдрэгшилтэй холбоотой байж болдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ үед нугасны мэдрэлийн эсийн үрэвсэл эсвэл эсийн гэмтлийн улмаас бие хэт мэдрэгшдэг. Зарим хоол хүнсэнд агуулагдах химийн бодисууд нь мэдрэгшлийг ихэсгэдэг нейротрансмиттеруудыг чөлөөлж чаддаг аж. Тиймээс архаг өвчнийг эмчлэхэд хоолны дэглэм нь чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Архаг өвчтэй бол:
- Сахарын хэрэглээгээ аль болох багасга, учир нь инсулины түвшин ихэсвэл өвдөлт ихэсдэг.
- Химийн нэмэлт орцгүй шинэхэн хүнс хэрэглэ.
- Кофеинаас татгалз.
- Транс тос болон шарсан, хуурсан хоолноос татгалз.
- Хөөлгөгчийг бага хэмжээгээр хэрэглэ.
- Ферментжүүлсэн сүүн бүтээгдэхүүнээс татгалз.
- Нүүрс усны хэрэглээг багасга.
- Аспартамаас татгалз.
- Эрүүл мэндэд хортой хоолноос татгалз.
- Түүхий байгалийн бүтээгдэхүүн бүхий хоолны дэглэм барих үед бие дэх антиоксидант ихэсдэг. Ингэснээр үрэвсэл намдааж өвчин багасах болно.
Үрэвслийн эсрэг хүчтэй хүнсний бүтээгдэхүүнүүд:
- Ногоон навчит ногоо
- Бок чой
- Цоохор майлз
- Хүрэн манжин
- Нэрс
- Хан боргоцой
- Хулд загас
- Хушга
- Чиа үр
- Маалингын үр
- Куркума
- Цагаан гаа
- Сармис
Архаг өвчин – хүмүүсийн олонхыг зовоож буй нийтлэг асуудал юм. Хэдийгээр өвдөлт намдаах эм асуудлыг түргэн шийдэж чадах ч тэдгээрийн ард маш олон гаж нөлөө нуугдаж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аз болоход өвчин намдаах байгалийн арга гэж бий. Дээрх үрэвслийн эсрэг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхээс гадна энэ ундааг ууж үзэхийг санал болгож байна. Танд хан боргоцой, цоохор майлз, нимбэг, лууван хэрэг болно.
Хан боргоцой
Хан боргоцой нь олон жилийн турш өвчин эмчлэхэд хэрэглэсээр ирсэн үрэвслийн эсрэг бодис болох бромелайн агуулдаг.
Цоохор майлз
Цоохор майлз – С амин дэм, флавоноид зэрэг антиоксидант агуулдаг, илчлэг багатай ногоо юм. Цоохор майлз дахь антиоксидант нь фенолийн шим тэжээлийн бодист хамаардаг учир биеийг судас, дотор эрхтэн, эсийн исэлдэлтийн гэмтлээс хамгаална. Мөн цоохор майлз нь үрэвслийн эсрэг шинж чанартай бета-каротин, марганец, фитонутриент агуулдаг.
Нимбэг
Нимбэг болон бусад цитрусын төрлийн жимснүүд нь С амин дэмээр баялаг байдаг. Энэ нь судас, шөрмөс, үе холбоо, яс бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цитрусын төрлийн жимс нь үрэвсэл эмчлэхэд тусалдаг антиоксидантуудаар баялаг байдаг.
Лууван
Лууван А амин дэм, бета-каротиноор баялаг байдаг. Эдгээрийг үрэвсэлтэй тэмцэхэд тусалдаг гэж үздэг. Лууван болон луувангийн шүүс нь үрэвслийн эсрэг хоолны дэглэмд чухал хувь нэмэр оруулдаг. Үе мөчний өвчин анагаахад туслах шүүс бэлтгэхэд хэрэг болох зүйлс:
Орц:
- ½ аяга хан боргоцой
- 4 цоохор майлзын иш
- 1 нимбэг
- 8 ширхэг лууван
Бэлтгэх арга: Бүх орцоо хэрчээд шүүс шахагчинд хийнэ.