in

Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай ХахаХаха ХөөрхөнХөөрхөн

Өглөө бүр үүнийг хийж чадвал та илүүдэл жинтэй болох магадлал 50% багасна. Гайхалтай биш гэж үү?

Дараах 5 арга барилыг өглөөний дадал болгон ашиглаарай. Өглөөний хоолонд донтогсод хүртэл жингээ барьж чадна.

Сэтгэл санаагаа сэргээ

Өглөөг өлсөж эхлүүлбэл таны мэдрэлийн системийг хамгийн түрүүнд анхаарах болно. Энэ нь баяртай мэдээ бишээ: муу хооллох нь таны сэтгэл санаанд муугаар нөлөөлнө.

Тиймээс өглөөний сайхан хоол идэж бай, таны сэтгэл санаа өдөржингөө өөдрөг байх болно.

Харилцаагаа сайжруул

Өглөөний хоол – найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг цуг өнгөрөөх сайхан боломж.

Анхаарал болон ой санамжаа сайжруул

Өглөөг эрүүл калориор эхлүүлснээр таны булчин шим тэжээл авахаас гадна тархи ч мөн шим тэжээл авах болно. Анхаарал төвлөрүүлэх шаардлагатай бол тархиа кофеиноор биш шим тэжээлтэй хоолоор хооллох ёстой. Сайхан өглөөний хоол таны ажлын бүтээмжийг нэмнэ.

Тур

Өглөө болгон байнга өглөөний цай ууснаар бодисын солилцоог идэвхжүүлнэ, өөрөөр хэлбэл өөх шатаж холестерин зохих хэмжээндээ байна.

Нөгөө талаараа, таны бодисын солилцоо муудвал илүүдэл жинд хүрнэ. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхэд хүрэх буюу чихрийн шижин зэрэг өвчний үндэс болно.

Биеийн авхаалж самбааг нэмэгдүүлнэ

Амин дэм, бүхэл үр тариа, жимс, уургийг өглөөний цайндаа хослуулан хэрэглэснээр өөрийн биеийг эрч хүчээр сэлбэж байгаа хэрэг. Энэ үед танд аяга кофе уух шаардлага ч гарахгүй. Өглөөний хоол эрүүл бөгөөд шим тэжээлтэй байх ёстой.

Шинэ өглөөг хоосон ходоодоор бүү эхлүүлж байгаарай. Таны сэтгэл санаа, тархи, бие махбодь, тэр ч бүү хэл ойр дотныхон тань ялгааг нь мэдрэх болно.

Олон хүний хувьд өглөөний цай гэдэгт аяга кофе (ширхэг тамхитай) гэж ойлгогддог. Зарим нэг нь өглөө сэрээд идэх дур сонирхолгүй, харин зарим нэг нь турахын тулд хүчээр хоолноос татгалзана. Турах эдгээр аргууд нь эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчрах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *