in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Дуураймал цүнхийг брендийн оригинал цүнхнээс ялгах арга. Чанаргүй бараанд мөнгө төлж хулхидуулдаг цаг ард өнгөрсөн!

Таныг маш удаан хугацааны турш өөртөө Louis Vuitton-ы цүнх авахыг мөрөөддөг байсан гэж бодъё. Эцэст нь та шаардлагатай хэмжээний мөнгөө цуглуулж чадсан боловч хуурамчийг нь авчихжээ! Харамсмаар бас утгагүй санагдана – багагүй хэмжээний мөнгийг үнэ хэрэхгүй зүйлд зарцуулчихлаа шүү дээ. Ийм нөхцөл байдал бүсгүйчүүдэд нийтлэг тохиолддог билээ.

Худалдагч нар тэдний бараа бүтээгдэхүүн үнэтэй брендийн, хамгийн оригинал нь мөн гэж итгүүлэх нь элбэг. Харин бид (мэдлэггүйн улмаас) тэдний үгэнд чин сэтгэлээсээ итгэж ямар ч хэрэггүй, хуурамч бараа худалдан авдаг. Тэгэхээр хэрхэн хуурамч цүнхийг оригиналаас нь ялгаж сурах вэ?

Арьс

Цүнх сонгохдоо арьсны байдал, өнгө, үнэрт анхаарлаа хандуулаарай. Хямдхан арьсанд хэрэглэдэг химийн бодисууд үнэр ихтэй байдаг. Тиймээс хэрэв та хүчтэй химийн үнэр үнэртэж байгаа бол таны өмнө чанаргүй, хуурамч цүнх байна гэсэн үг. Брендийн дуураймал чанартай цүнхийг мөн л жинхэнэ арьсаар хийдэг, гэвч тэд эвгүй үнэргүй, илүү нэгэн жигд өнгөтэйгөөрөө ялгаатай, мөн хүрэхэд илүү зөөлөн байдаг учир үүнийг оригиналаас ялгахад хэцүү байдаг.

Брендийн дуураймал цүнх хуурамчаасаа юугаараа ялгаатай вэ? Чанараараа. Дуураймал – энэ бол харьцангуй хямд үнэтэй, чанартай, брендийн хуулбар бөгөөд бренд үйлдвэрлэгчид үүнийг байдаг гэдгийг мэддэг. Харин хуурамч – жинхэнэ гэж итгүүлэх гэж оролдох чанар муутай бүтээгдэхүүн юм.

Оёдол

Та ямар ч бренд цүнхэн дээр унжсан утас, муруй оёдлыг олж харахгүй. Харин дуураймал цүнхэн дээр маш их тохиолддог. Мэдээж хэрэг дажгүй оёдолтой, чанартай дуураймлуудаа хаях шаардлагагүй гэдгийг санаарай.

Доторлогоо

Хуурамч цүнх үйлдвэрлэгчдийн гаргадаг гол алдаануудын нэг бол: тэд цүнхний доторлогоонд анхаарал маш бага хандуулдаг. Тиймээс нэн түрүүнд цүнхний доторхыг харж байгаарай. Доторх нь хэрхэн оёгдсон, ямар материалаар хийгдсэн байна? Оригинал цүнхний доторлогоог хараад та өөрийн эрхгүй баярлах болно: гайхалтай цэвэрхэн оёдолтой, сайн даавуугаар хийгдсэн, цүнхний хэлбэрийг давтсан, хаанаа ч татагдаагүй. Хуурамч цүнхний доторлогоо үргэлж синтетик байдаг, оёдол нь муруй, болхи байдаг.

Хэлбэр

Хэлбэр, цүнхний ерөнхий байдал нь ихэвчлэн цүнхийг дуураймал уу, оригинал уу гэдгийг харуулчихдаг. Жинхэнэ брендийн цүнх сайн оёдолтой, захаараа хүрээтэй байдаг – тиймээс л ийм цүнхнүүд маш удаан үзэмж, хэлбэрээ хадгалдаг юм. Харин хуурамч цүнх тийм ч анхааралтай хийгддэггүй учир тодорхойлох элементүүд байдаггүй, мөн үүний улмаас хурдан хэлбэрээ алдаж, ашиглагдахааргүй болдог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *