in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн

Амттай хэрнээ амин дэмээр баялаг, эрүүл мэндэд тустай шүүснүүд: Судсыг бэхжүүлж, хөлийн цусны эргэлтийг сайжруулж, хаванг буулгахад хамгийн сайн үр дүнтэй

Ихэнх хүмүүс хөлийн цусны эргэлттэй холбоотой асуудлуудтай байдаг. Хөл хавагнах, судас өргөсөх нь ихэвчлэн доод мөчдийн архаг венийн хомсдолын шинж тэмдгүүд байдаг юм.

Эдгээр шинж тэмдгүүдийг хөл орчмын цусны эргэлтийг сайжруулах чадвартай байгалийн, тэжээллэг шүүсээр арилгаж болдог.

Лууван, хан боргоцой, цоохор майлз, яншуй

Орц:

  • 1 лууван
  • 1 зүсэм хан боргоцой
  • 1 аяга ус
  • 2 цоохор майлзны иш
  • Яншуй

Бүх орцоо угаагаарай. Дараа нь бүгдийг нь блендерт хийгээд дээр нь нэг аяга ус нэмнэ. Нэгэн төрлийн холимог болтол сайтар холино.

Энэхүү тэжээллэг шүүс нь хамгаалах, цэвэршүүлэх шинж чанартай.

Энэ шүүсэнд биеэс хорыг гадагшлуулахын зэрэгцээ судасны ханыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг үндсэн элементүүд байдаг.

Яншуй нэмэхээ бүү мартаарай. Яагаад гэвэл энэ байгалийн бүтээгдэхүүн цус цэвэршүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна таны хөлийн цусны эргэлтэнд сайнаар нөлөөлөх болно.

Хан боргоцой, тарвас, интоор, цагаан гаа

Орц:

  • 2 зүсэм хан боргоцой
  • 1 зүсэм тарвас
  • 1 аяга ус
  • 10 интоор
  • ½ цайны халбага шинэхэн цагаан гааны үрсэн үндэс

Шүүс бэлтгэхийн тулд хан боргоцой, тарвасаа зүснэ. Дээр нь ясгүй интоор нэмээд бүгдийг нь блендерт хийнэ.

Сайтар хутгаад дараа нь үрсэн цагаан гаагаа нэмээд дахин хутгаарай.

Энэхүү байгалийн шүүс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, арьс зөөлрүүлэх, хөлийн цусны эргэлтийг сайжруулах элементээр баялаг.

Үүнээс гадна цагаан гаа болон интоор өвдөлт намдаах чадвартай байдаг.

Хэрэв та өдөр бүр интоор идвэл доод мөчдийн өвдөлт багасах болно.

Апельсин, хар улаалзганы шүүс

Орц:

  • 1 апельсин
  • 1 аяга ус
  • 1 амны халбага хар улаалзгана эсвэл нэрс
  • ½ цайны халбага шинэхэн цагаан гааны үрсэн үндэс

Шүүс хийх маш амархан. Апельсиний шүүсийг шахаад дараа нь бусад орцуудтайгаа блендерт хийж холино. Нэгэн жигд болтол сайтар холиорой.

Апельсин нь С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг тул дархлааг дэмжих, чөлөөт радикалын эсрэг тэмцэхэд маш чухал хувь нэмэр оруулдаг.

Жимс жимсгэнэд агуулагдах шим тэжээлийг дутуу үнэлэх хэрэггүй.

Тэд судасны ханыг бэхжүүлэх, хөлийн булчингийн агшилтыг ихэсгэх үйлчилгээтэй антоциан болон проантоцианидин, бараан өнгийн пигментээр баялаг байдаг юм.

Үүний зэрэгцээ бид цагаан гааг хэрэглэх болно. Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ үрэвслийг багасгана.

Үр дүнд хүрэхийн тулд өдөрт 2 удаа хэрэглэх хэрэгтэй.

Шинэхэн шүүс уухын зэрэгцээ тайвшруулах ванныг санал болгож байна, ингэснээр биеийн илүүдэл шингэн гадагшлах болно. Тайвшруулахаас гадна усны даралт хөлийн цусны эргэлтийг сайжруулахад сайнаар нөлөөлдөг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *