in

ГоёГоё Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Таныг ердөө 30-хан секундын дотор шалгаж, зан чанарыг чинь тодорхойлох тест: Өөрийгөө сориод үзээрэй

Хүний зан чанарыг зургийн тусламжтайгаар тодорхойлж болохыг сэтгэл судлаачид тогтоосон.

Таныг хувь хүн талаас тодорхойлох тестийг танилцуулж байна.

Цаасан дээр цагираг зураад элдэв зүйл бодолгүйгээр ямар ч хамаагүй зураг болгон дуусгаарай. Дараа нь өөрийнхөө үр дүнг харна.

 

Үр дүнгүүд

Хэрвэ та нар зурсан бол – удирдагч хүн байх нь. Хамт олныг нэгтгэж амжилтад хүргэх тэр удирдагч. Та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг сонсож чаддаг, амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлана, юу хүсэж байгаагаа ч сайн мэддэг. Заримдаа эрсдэл хүлээх, амьдралаа өөрчлөхөөс эмээдэггүй.

Хэрвээ та цэцэг зурсан бол уян зөөлөн сэтгэлтэй нэгэн. Бусдад туслах, үл ойлголцлоос зугтаах зэрэг зөөлөн аашаараа бусдаас ялгагдана. Амьдралын ямар ч нөхцөлд та биеэ зохих ёсоор авч явна. Бусдын үзэл бодол, сэтгэл хөдлөлийг хүндэтгэнэ.

Хэрвээ та агаарын бөмбөлөг зурсан бол хүмүүстэй хэл амаа амархан ойлголцдог, бусдын дутагдлыг анзаарахыг хүсдэггүй, ямар ч хамт олон дунд нэр хүндээ олж чаддаг нэгэн. Та аливаа яриа хөөрөөг цааш үргэлжлүүлж чадна, хүн болгонд сонирхолтой ярианы сэдэв ч гаргаж ирнэ.

Хэрвээ та зоос зурсан бол ажил амьдралаа төлөвлөх дадал зуршил тань таныг азгүйтлээс хэд хэдэн удаа аварч чадсаныг илтгэнэ. Ямар ч нөхцөл байдлын үед танд итгэж найдаж болох ажээ. Логик сэтгэлгээгээрээ бусдаас ялгарч ирээдүйдээ амжилтаар дүүрэн байна.

Хэрвээ нүд зурсан бол таны анхаарал бусдын хараанд өртөөгүй зүйл дээр тусна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил үүрэг хийх чадвартай, хийсэн ажлын чанар алдагдахгүй. Та гадна хүчин зүйлийг анзаарах төдийгүй эргэн тойрныхны дотоод сэтгэл, сэтгэл хөдлөлийг сайтар мэдэрнэ.

Хэрвээ та баяр хөөртэй царай зурсан бол та аз жаргалтай, хөгжилтэй хүн. Та өөрөө өөрийгөө шоолж ч чадна. Та стрессгүй, эрч хүчтэй, эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн учраас амжилтын шатаар дээш амархан өөдлөнө. Сэтгэлийн хаттай, бүдүүлэг зан авирт инээмсэглэн хариу хэлж чадна.

Хэрвээ та олимпийн эсвэл гинжилсэн цагираг зурсан бол таны өөртөө итгэх итгэлийг хэн ч эвдэж чадахгүй. Та өөртөө итгэлтэй, бусдын үзэл бодлыг тэр болгон таашаан хүлээн авдаггүй, алдаа хийхээс айдаггүй бөгөөд үйл хөдлөлийн үр дүнг өөрөө хүлээх чадвартай. Та бусдыг татах байгалиас заяасан далд хүчтэй.

Хэрвээ та бөмбөг зурсан бол өөдрөг сэтгэлтэй, асуудлыг үл тоон бусдад туслах хүсэлтэй. Хүнд бэрх үед найз нөхдөө тэр болгон хаяхгүй. Амьдрал, нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авна, алдаа дутагдлыг анзааралгүй өнгөрөхийг хүсдэг. Ирээдүйдээ итгэлтэй, гэхдээ төлөвлөгөөгөө тэр болгон гаргадаггүй.

Дээр дурдсан хувилбаруудаас гадна өөр зураг зурсан бол та стандарт бусаар буюу уран бүтээлч сэтгэлгээтэй хүн ажээ. Аливаа асуудлыг тэс хөндлөн өнцгөөс харж шийдвэр гаргана. Та шинэ зүйлд суралцах дуртай бөгөөд эрсдэлээс айдаггүй.

Бонус

Зургийг цаасан дээр зурсан байрлалаар өөрийгөө үнэлж болно. Та өөрийнхөө цагирагийг зурсан байрлалаа сонгоно уу.

Цаасны дунд хэсэгт байрлаж байгаа бол өөрийнхөө сонирхлыг хойш тавьж бусдад буулт хийж өгөх чадвартайг илтгэнэ.

Хэрвээ баруун дээд буланд руу чиглэсэн бол бусдыг дарангуйлах чиг хандлагатай. Та бол урьдчилан таашгүй, аливаа маргаанаас үл эмээнэ.

Зүүн доод буланд чиглэсэн бол – сэтгэл хөдлөлтэй, мөрөөдөмтгий, амьдралын туршлагаасаа суралцаж чаддаг.

Баруун доод өнцөг рүү бол – идэвхтэй, ажил хэрэгч, ирээдүйгээс айдаггүй, гэхдээ өөрийнхөө хүчинд итгэхгүй байх тохиолдолд хааяахан гарна.

Хэрвээ таны зураг зүүн дээд булан руу бол өөрийгөө хэт их үнэлэх, заримдаа бусдын анхаарлыг хэт их татах сонирхолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *