in

Анхны зориулалтаасаа тэс өөр байдлаар хэрэглэгдэх болсон 13 эд зүйл. Цаг хугацааны эрхээр юмс өөрчлөгдөнө өө гэж…

Олон эд зүйлс хүмүүсийн л адил өөрийн гэсэн түүх, сонирхолтой үүсэл гарал, тэр ч бүү хэл нууцыг агуулсан байх ажээ. Харин бид тэр болгоныг нь үл анзаарна, зориулалт нь анхнаасаа тийм байсан эсэхэд онцын анхаарал хандуулахгүй.

Зориулалт нь анхнаасаа өөр байсан энгийн, гэхдээ сонирхолтой эд зүйлсийг танд танилцуулахаар бэлдлээ.

Бөгж

Өнөө цагт бөгж зүүдэггүй хүн маш ховор – гоё ганган чимэглэл эсвэл гэр бүлийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлнэ. Үүнээс өмнө хамаагүй илүү хэрэглээтэй эд байжээ. Эртний үед бөгжийг тамга тэмдэг байдлаар ашигладаг байв. Нум сум харваачид нь хуруугаа хамгаалдаг байв, харин оёдолчид нь – зүүнээс хуруугаа хамгаална. Нилээн хожуу бөгжийг нийгмийн байдлаа илэрхийлэхэд хэрэглэдэг болсон байна: жишээ нь зөвхөн томчууд буюу дээдсийн хүрээнийхэн алтан бөгж, энгийн ард иргэд бөгж зүүх хориотой байжээ.

EarPods чихэвчний нүх

Энэ нүх маш чухал үүрэгтэй – үүгээр орсон агаар динамикт нөлөөлж бага давтамжийн даралтыг ихэсгэнэ. Энэ үг танд ойлгомжгүй санагдах байх, айх хэрэггүй. Таны мэдэх зүйл гэвэл – зарчмын хувьд дуу хамаагүй илүү чанартай дуугарах болно. Танд хэрэгтэй л зүйл байгаа биз дээ?

Үнэртэй ус

Өнөөгийн эрчүүдийн үнэртэй ус анхлан эм байдлаар ашиглагддаг байв. Кельнийн ус ямар нэгэн ид шидтэй: хор тайлна, бясаа, бөөс устгана, зарим тохиолдолд халдварт өвчин дарна. Хуурай хуулийн үед согтууруулах төрлийн ундаа болгож ууна: өвчтөнүүд 5 дусал төдийхнөөр өдөрт уудаг байв.

Шахдаг савны таглааны үзүүртэй хэсэг

Шүдний оо, крем зэргийн таглаанд ийм хурц үзүүр байдгийг хүн болгон л мэдэх байх. Зүгээр ч нэг байгаа биш юм шүү: үүний тусламжтайгаар хамгаалалтын давхаргыг цоолно. Одоо хайчаа олохын тулд гэрээрээ гүйлдэх хэрэггүй боллоо.

Өсгийт

Эрт дээр үед өсгийтэй гутлыг эмэгтэйчүүд бус эрчүүд өмсдөг байсныг та бүхэн мэднэ. Өсгийг зүгээр л нэг загвар хөөж гаргасан гэж бодож болохгүй. Өсгийтэй гутлын эхний “туршигчид” бол офицерууд: мориор давхихад маш тохиромжтой бэхэлгээ болж байв. Дараа нь цэргийн хэрэгсэл иргэдийн загварын хувцас болон хувирсан нь тэр ажээ.

Шугам дээрх дугуй нүх

Сургуулийн сурагч байхдаа энэ жижиг нүхийг зурах яасан ч дуртай байсан юм дээ. Тойруулж зур гэж гаргаж өгөөгүй л байлгүй. Ханан дээр өлгөхөд амар гэж ийм нүх гаргаж өгсөн байна.

Зовхины будаг

Өнөөгийн нүүрний будаг эрт дээр үед халуун нарнаас нүд хамгаалах зориулалттай байжээ. Халуун орнуудад зовхио түлэгдэхээс хамгаалж сурьму түрхдэг байв. Харин далайчид усны гялбааг багасгахын тулд мөн нүдээ буддаг байжээ.

Лего хүний толгой дээрх нүх

Энэ нүх маш чухал үүрэгтэй: хүүхдийн амьсгал боогдохоос хамгаалсан эд юм. Хэрвээ хүүхэд санаандгүй жижиг толгойг нь залгачихвал энэ жижиг нүх агаарын солилцоог хангана. Уушгинд их бага хэмжээгээр агаар очсоор байх тул амьсгал боогдохоос бүрэн хамгаална.

Спам

Орчин үед цахилгаан шуудан, сошиал суваг зэрэгт “спам” гэх айдас бидний зүрхийг эзэмджээ. Харин эрт дээр үед тэс өөр байлаа… гахайн мах. Дэлхийн 2-р дайны үед лаазалсан хүнс ихээр хэрэглэдэг байсан бол дайны дараа хаашаа хийхээ сайн мэдэхгүй байжээ. SPAM гэх барааны тэмдэг нь («SPiced hAM» үгийн үсгүүд) хаа сайгүй: радио, сонин, гудамж, харин тун удалгүй муу үгийг илэрхийлэх болсон юм.

Футболк

Одоогийн бид эр эм, хүүхэд хөгшидгүй өмсөөд байгаа футболк эрт дээр үед зөвхөн эрчүүдийн л дотуур хувцас байжээ: цэрэг эрс дүрэмт хувцасныхаа дотуур футболк өмсөнө. Дараа нь футболк өмсөх нь “эсэргүүцэл”-ийн нэгэн хэлбэр болсон төдийгүй 80-аад оноос эхлэн өдөр тутмын хувцас болж хувирчээ.

Хавчаарын долгионтсон хэсэг

Та долгионтсон хэсгийг нь дээш харуулан хавчдаг уу? Үнэн хэрэгтээ, долгионтсон хэсгийг нь доош харуулж хавчих ёстой юм, тэгвэл илүү сайн тогтоно. Бүсгүйчүүд энэ тал дээр хоёр хуваагдаад байна: шулуун талаар нь хавчих нь хамаагүй эвтэйхэн гэж үзэх бүсгүйчүүд ч бий.

Бензин

Бензинийг “бүтээсэн” гэж хэлж болохгүй л дээ, гэхдээ “дотоод шаталтын хөдөлгүүртэй өөрөө явагч төхөөрөмж”-өөс бүх зүйл эхэлсэн юм. Ийм л анхны машины Готтлиб Даймлер болон Карл Бенз патент авсан – германы зохион бүтээгч-инженерүүд. Тэд өөрсдийн төсөлдөө бензинийг ашиглахаас өмнө бензин нь эмийн санд толбо арилгагч хэмээн зарагддаг байжээ.

Онгоцны нугарсан далавч

Энэ тусгай үзүүрийг винглет гэдэг. Олонхийн бодож байгаа шиг гоё харагдуулахын тулд хийгдээгүй. Нисэж байхад далавчны дээд доод агаарын даралт харилцан адилгүй байдаг учраас хуй салхи үүсгэхэд хүргэнэ. Энэ нь онгоцны аюулгүй байдалд халтай. Винглет нь мини-хуй салхи үүсгэхээс хамгаалах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *