in ,

ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Ач холбогдол өгөлгүй орхисноос болж, дараа нь эрүүл мэндэд ноцтой өвчин үүсгэдэг 4 шинж тэмдэг!

Хүн болгонд үе үе ямар нэгэн өвчин мэдрэгддэг – толгой, хөл, нуруу, гэдэс… Орчин үеийн хүмүүс бид өвчнөө өвчин намдаах эмээр дарж өдөр тутмынхаа амьдралд эргэн ордог, эмч рүү гүйж байх цаг зав үнэндээ хэнд ч алга. Өвчин ямар ч шалтгаантай байж болно: стресс, мэдрэлийн ядаргаа, шингэний дутагдал, буруу хооллолт, үрэвслийн явц … Мэдээж өвдөлт болгон ямар нэгэн хүнд өвчнийг илэрхийлэхгүй, гэхдээ л анхааралдаа авах ёстой.

Ямар өвдөлтөд бид илүү их анхаарал хандуулах вэ?

Нурууны огцом өвдөлт

  • Булчингийн чангарлыг энэ удаад хэлсэнгүй. Ядарснаас эсвэл нурууны буруу байрлалаас үүдсэн өвдөлт биш. Нуруунд гэнэт ирэх даралт, үргэлжлүүлээд огцом өвдөлт, магадгүй яг л түлж байгаа мэт мэдрэмжтэй өвдөлт юм. Үүний шалтгаан нь юу вэ? Эмч нарын нотлож байгаагаар бол атеросклерозийн улмаас цээжинд байрлах хамгийн бүдүүн артерийн судасны гажиг гэж үзэж байна. Артерийн судас аажимдаа нарийсаж нуруунд өвчин мэдрэгдэж байгаа хэрэг.
  • Үүнээс гадна, бөөрний чулуунаас үүдэлтэй нурууны өвдөлт байж болно. Энэ тохиолдолд нурууны өвдөлт илүү хүчтэй ч зөвхөн нэг талдаа л мэдрэгдэх ажээ.

 

Гэдэсний хатгаж байгаа мэт өвдөлт

  • Гэдэс, хэвлийн хэсгээр өвддөг, гэхдээ ямар өвдөлт вэ гэдгийг та өөрөө ялгаж сурах хэрэгтэй. Юуны түрүүнд биеийн халуунаа үзээрэй: хэрвээ өндөр халуунтай байвал үрэвсэл байна гэж үзнэ. Хэрвээ хэвлийн баруун хэсгээр хатгаж өвдөж байгаа бол мухар олгой байх магадлалтай. Эсвэл өөр төрлийн үрэвсэл байж болзошгүйг анхаарна уу.
  • Хэрвээ хавирганы доод хэсгээр өвдөлт мэдрэгдэж байвал бас л мухар олгой байж болох талтай. Ямар ч тохиолдол эмч үзэж онош тавих ёстойг анхаараарай. Гэдэс, хэвлий хавьд мэдрэгдэх өвдөлтийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг бид танд сануулаад байгаа юм.

 

Цээж хэсгээр богино хугацаанд өвдөх

  • Цээжинд гэнэт мэдрэгдэх өвдөлт нь гар, хүзүү рүүгээ нөлөөлж байвал зүрхний өвчний шинж тэмдэг бөгөөд үүнийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Ажлын ачаалал багатай ч амархан ядарч, шатаар дээш өгсөхөд дотор чинь эвгүйрхэж байгаа бол зүрхээ шалгуулах яаралтай дохио гэдгийг анхаарна уу.

 

Шээхэд өвдөлт мэдрэгдэх

  • Шээх тоолондоо давсаг орчим өвчин мэдэрч, хорсож байгаа бол халдварт өвчний шинж тэмдэг байж болно. Аливаа халдварт өвчин нь ядаргаа, халуун болон гэдэс орчмын өвдөлттэй давхар мэдрэгдэнэ. Мөн цистит, бөөрний үрэвсэл байж болно. Эмч үзэж зөв онош тавих ёстойг та мартаж болохгүй.

Дахин анхааруулж хэлэхэд, эдгээр өвдөлт мэдрэгдвэл сандрах хэрэггүй. Хүн болгонд л эдгээр өвчин их бага хэмжээгээр мэдрэгдэнэ: өдөр сайн хооллоогүй бол толгой өвдөнө, нурууны гажилттай бол нуруу өвдөнө, цусан хангамж муудсанаас болж хөл өвдөнө… Энэ бол байх л асуудал. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зарим тохиолдолд аюултай өвчний шинж тэмдэг болохыг та анхаарна биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *