in

Таны сонгосон эр хүн танд тохирохгүй гэдгийг илтгэх мэдрэмжүүд. Зүрх сэтгэл, бие махбодь чинь танд дохио өгөөд байгааг анзаарахгүй л байна уу?

Хүнтэй танилцаж шинэ харилцаа тогтоох эхний хугацаанд ойлгомжгүй зүйл гарах нь мэдээж. Тиймдээ ч анхаарал болгоомжтой хандаж, дотоод сэтгэл зүрхээ чагнаж сурах хэрэгтэй. Магадгүй зүрх сэтгэл, мэдрэмж тань танд ямар нэгэн дохио өгөхийг хичээгээд ч байгаа юм билүү?

Бие махбодийн шинж тэмдэг

Толгой бага зэрэг эргэх эсвэл хэвлийгээр эрвэгнэх – энэ бол нэг зүйл. Харин бие арзайх, таагүй болох – өөр хэрэг. Ямар нэгэн зүйл биш байгааг хүн өөр өөрийнхөөрөө мэдэрдэг, тиймээс хамгийн гол нь өөрийгөө мэдэрч, сонсож сурах хэрэгтэй.

Түүнийг өөрийн ойр дотны хүн гэж хүлээж авахад хэцүү байх

Эцэг эх хуучинсаг үзэл бодолтой, найз залуу – тэс ондоо үзэл бодолтой байх нэг хэрэг. Харин түүнийг хамгийн дотно найз нараасаа нууж байгаа буюу найз нар тань таны сонсохыг ч хүсэхгүй байгаа үнэнийг хэлнэ гэж эмээж байгаа бол өөр хэрэг.

Хүмүүсийн дэргэд түүнтэй цуг байхад эвгүй байх

Түүний ямар нэгэн зүйл сэтгэл түгшээнэ, жишээ нь гадна төрх эсвэл таныг ичгэвтэр байдалд оруулах ямар нэгэн үйлдэл хийх вий гэж та эмээж байна уу. Түүнийг өөрийнхөө хажууд байх тийм зиндааны хүн гэж нэг л хүлээж авч чадахгүй байна.

Та байнга хамгаалалтанд байдаг

Таны ярьж байгаа болгоныг эргэлзээнд оруулдаг, таныг үнэлэхгүй байна уу? Та түүнтэй харьцахдаа байнга ямар нэгэн зүйл батлахыг оролдоно.

Та л буруутан нь болж хоцорно

Зөвхөн таны алдаа байсан мэт тэр бүгдийг эргүүлж чаддаг. Энэ байдал нь танд таалагдахгүй байна уу? Энэ нь таныг хэтэрхий эмзэг сэтгэлтэйг илтгэж байгаа юм. Магадгүй хэсэг хугацааны дараа та өөрийгөө юм болгонд буруутгаж эхэлнэ. Тэр таныг дарангуйлж байна.

Та өөрийгөө түүнээс дорд үзнэ

Энэ нь түүний биеэ авч яваа байдалтай холбоотой. Зөв хүн танд итгэл найдвар төрүүлэх ёстой, таныг байгаагаар тань хайрлаж хүндэлнэ гэдгийг бүү мартаарай.

Түүний амьдралдаа учирч байсан эмэгтэй болгонтой та хардана

Өнгөрсөн бүсгүй болгонтой хардаад байвал танд асуудал байна. Гэхдээ тэр өөрөө бусад бүсгүйчүүдтэй баруун солгойгүй сээтгэнээд байвал хардах нь зүйн хэрэг. Эцсийн эцэст хардалт сайн зүйлд хэзээ ч хүргэхгүй.

Тэр таныг арзгануулдаг

Тэр хаана ч хамаагүй өөрийн улс төрийн намын үзэл суртлыг хийж байна уу эсвэл зүгээр л замбараагүй чанга найтаалгаж байна уу? Товчхондоо түүний үйлдэл болгон таны дотрыг арзгануулж байна уу?

Та муу тал руугаа өөрчлөгджээ

Дээр дурьдсан орчинд байгаа хүн муу тал руугаа өөрчлөгдөхөөс ч өөр яах вэ дээ. Зөв эр хүнтэйгээ учирсан бол та цэцэглэх ёстой, инээд хөөрөөр дүүрэн байна. Хэн нэгнийг ойлгох гэж хичээх гэж оролдож байвал та буруу эр хүнтэйгээ учирчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *