in ,

Биеэс xорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй ундааг гэртээ бэлтгэж уугаарай. Хорт хавдрын эсийг ч устгах ид шидтэй!

Биед хуримтлагдсан хорт бодисыг тогтмол гадагшлуулж байх нь эрүүл мэндэд тустай.

Биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээтэй ундааг байнга хэрэглэж болно. Ундааны зарим нэг орц нь таны гал тогоонд бэлэн байж л байгаа, хийхэд ч амархан.

Нимбэгтэй ус биеийн махбодийн тэнцвэрт байдлыг хангахад тусална. Нимбэг нь С амин дэмийн агууламж өндөртэй, пектин, ширхэглэг тул хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна дархлааны системийг дэмжих үйлчилгээтэй. Үүгээр ч зогсохгүй маш олон төрлийн өвчнийг анагаах нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.

Нимбэг нь лимулоид агуулдаг – маш хүчтэй антиоксидант гэх бөгөөд хавдрын эсийн хөгжлийг зогсоодог. Өнөө цагт хавдар маш түгээмэл өвчин болжээ. Нимбэгийн ачаар бид хавдрын эх үүсвэр болох биед хуримтлагдсан хортой химийн бодис, шимэгч хорхой зэргийг  гадагшлуулж чадна. Амьдралын эрүүл хэв маягийг баримталснаар бид хавдар тусах эрсдэлийг бууруулж чадна. Нимбэг нь мөн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Шим тэжээлтэй ундааг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • 1 нимбэг
  • ½ өргөст хэмх
  • ½ стакан гааны навч
  • ¼ цагаан гаа

Хийх арга: Бага зэргийн цагаан гаа цэвэрлээд хэрчинэ. Бүх орцуудаа нийлүүлээд бага зэргийн ус нэмнэ.

Ундааг өглөө өлөн дээрээ уувал илүү үр дүнтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *