in ,

Өөрийнхөө хэлбэртэй адилхан эрxтэнд сайнаар нөлөөлдөг 9 төрлийн хүнс. Та өдөр тутамдаа эдгээрийг тогтмол хэрэглээрэй

Хушга тархитай адилхан байдгийг та мэднэ, шош бөөрийг санагдуулна. Адилхан хэлбэртэй хүнсний бүтээгдэхүүн тухайн эрxтнийг анагаах чадалтай ажээ.

Хүний эрxтэн болон байгалийн бэлгийг анхааралтай харна уу. Хүний эрxтнийг санагдуулам 9 хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ.

Улаан лооль зүрхтэй төстэй, зүрх шиг улаан өнгө, дөрвөн камертай. Улаан лооль нь төмөр, калийн агууламж өндөртэй болохыг судалгаагаар тогтоосон. Эдгээр нь зүрх, судсанд нэн хэрэгтэй бодис ажээ.

Хушга тархи шиг л харагдана: баруун, зүүн хэсэгтэй. Тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоосон.

Цоохор майлз – ясыг санагдуулна. Хүний ясны 23% нь натригаас бүтдэг, энэ хэмжээний натри цоохор майлзад агуулагддаг. Цоохор майлз нь яс бэхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон.

Авокадо – өндгөвч, умайн эрүүл мэндэд нэн тустай. Жимсийг хагалаад харахад юу санагдуулж байгаа та хараад л гадарлана.

Долоо хоногт нэг авокадо идэхэд умайн болон өндгөвчний хорт хавдар тусах эрсдэл багасна. Гормоны тэнцвэрт байдал ч хангагдах ажээ.

Нойр булчирхайг амтат төмс санагдуулдаг. Амтат төмсний ачаар цөс цусан дахь сахарын хэмжээний тэнцвэр байдлыг төвөггүй барьж чаддаг байна.

Лууванг цагираг хэлбэрээр хэрчвэл нүд шиг харагдана. Лууван нь цусны эргэлтийг сайжруулж, нүдний эрүүл байдлыг хангадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Грейпфрут болон бусад төрлийн цитрус жимс нь хөх шиг харагддаг. Хөхний хорт хавдар тусах эрсдэлээс хамгаална.

Дарсны улаан өнгө нь цусыг санагдуулна. Ухамсартайгаар улаан дарс уудаг бол цус өтгөрөх, халдварт өвчин тусах, зүрхний өвчлөлөөс хамгаалж чадна.

Шампиньоныг дундуур нь зүсвэл хүний чихийг олж харна. Мөөг нь сонсголыг дэмжихээс гадна Д амин дэмийн эх сурвалж болдог. Энэ нь ясны эрүүл мэндэд нэн хэрэгтэй амин дэм.

Хэрвээ танд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа бол мэргэжлийн эмчид заавал хандана уу. Дур мэдэн эмчилгээ хийх нь эрүүл мэндэд аюултайг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *