in

ГоёГоё ХахаХаха ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ

Таниас мэргэжлийн мөрдөгчийн ур чадвар шаардах сонирхолтой 7 таавар: Хүмүүсийн тал нь зөв хариултыг олж чаддаггүй!

IQ-ийн тестийг бүгд мэднэ, 40 асуултанд хариулж (эсвэл хариулахгүй) өөрийн оюун ухааны түвшинг тогтоодог. Өөрийгөө сорих бас нэгэн арга байгааг танд танилцуулж байна.

Танд зориулж тийм ч амаргүй зарим нэг бодлогуудыг бэлдлээ. Бодлогын зөв хариуг хамгийн сүүлд олж унших боломжтой.

Бодлого 1. Орголт

Жекийг шороон шалтай, хүрч чадахааргүй тийм өндөрт байрлах ганц цонхтой камерт хорьжээ. Камерт хүрзнээс өөр юу ч байхгүй. Хуурай, халуун, ус ч үгүй, хоол ч үгүй. Тиймээс Жек шоронгоос оргоход 2 өдөр л байгаа, оргож чадахгүй бол тэр үхнэ.

Жек шоронгоос яаж оргох вэ? Цонхонд хүрэхгүй, газар ухахад 2-оос их өдөр зарцуулна.

Бодлого 2. Хүзүүний зүүлтийн хулгай

Хатагтай Смит эртний хүзүүний зүүлтээ хулгайд алдсан гэж цагдаад өргөдөл гаргасан. Цагдаа нар хэргийн газар ирэхэд хаалга, цонхыг эвдэлсэн ул мөр байхгүй, ганцхан нэг цонх л хагархай байв. Гэр дотор эмх замбараагүй, хивсээр дүүрэн гутлын мөр.

Дараа өдөр нь хатагтай Смитийг өөрийг нь хууран мэхэлсэн гэх хэргээр баривчилсан. Яагаад?

Бодлого 3. Сургууль доторх аллага

Хичээлийн шинэ жилийн анхны өдөр сүүлчийн завсарлагааны үеэр газар зүйн багшийн цогцсыг олжээ. Цагдаа 4 этгээдийг шижиглэсэн: цэцэрлэгч, тооны багш, биеийн тамирын багш болон сургуулийн эрхлэгч. Гэмт xэрэг гарах үеэр тэд хаана байснаа ийн тайлбарлажээ:

  • Цэцэрлэгч арын талбайд бут засаж байсан
  • Тооны багш хагас жилийн шалгалт авч байсан
  • Биеийн тамирын багш сурагчидтайгаа сагсан бөмбөг тоглож байсан
  • Эрхлэгч өдөржингөө өрөөндөө суусан

Мэдүүлгийн дараа цагдаа нар гэмт xэрэгтнийг бaривчилсан. Газар зүйн багшийг хэн алсан бэ? Цагдаа нар гэмт xэрэгтнийг яаж илрүүлэв.

Бодлого 4. Ганцаардсан хүн

Хотын захад байшингаасаа холддоггүй ганц бие өндөр настан амьдардаг байжээ. Зуны нэгэн баасан гаригийн өглөө шуудан зөөгч байшингийн эзнийг дуудтал тэр хариулсангүй. Цонхоор шагайтал түүнийг шалан дээр нил цусан дунд хэвтэж байгааг олж харжээ. Шуудан зөөгч цагдаа дуудаж, цагдаа байшингийн ойролцоо бүлээн сүүтэй хоёр шил, хүйтэн сүүтэй нэг шил мөн мягмар гаригийн сонин олов.

Дараа өдөр нь цагдаа нар aлуурчныг барьсан. Гэмт этгээдийг цaгдаа нэр яаж ингэж хурдан илрүүлэв?

Бодлого 5. Хоёр ширхэг эм

Цуврал аллaга үйлддэг гэмт этгээд хүмүүсийг xулгайлж хоёр эмний нэгийг уу гэж тулгана. Нэг нь үxлийн хортой, нөгөө нь хоргүй. Үлдсэн нэг эмийг aлуурчин өөрөө ууна. Xулгайлагдсан хүн сонгосон эмээ усаар даруулж уугаад л үxнэ, харин aлуурчин эв эрүүл үлдэнэ.

Aлуурчинд яагаад ганц ч удаа xортой эм таарсангүй вэ?

Бодлого 6. Хөлдсөн цонх

Өвлийн хүйтэн өдөр Жон өөрийн найз Жекийг зочны өрөөндөө үхсэн байхыг олжээ. Жон тэр дор нь цагдаа дуудаад цагдаагийн цогцсыг хэрхэн олсон тухай асуултанд хариулахдаа, гэрийнх нь хажуугаар явж байхдаа нэг ороод гардаг юм уу гэж бодсон гэв.

Түүний хэлснээр хаалгыг нь удаан тогшиж, хонхыг нь дарсан боловч хэн ч хаалга тайлж өгөөгүй. Хөлдсөн цонхны цаанаас гэрэл асаж байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр нь хөлдсөн цонх руу үлээж цаныг хайлуулахаар шийдсэн бөгөөд цонхны хөлдүү хэсгийн хайлсан хэсгээр Жекийг газар хэвтэж байгааг олж харсан гэжээ.

Цагдаа нар Жоныг тэр дор нь баривчлав. Яагаад?

Бодлого 7. Химичийн бодлого

Алдартай химич өөрийн лабораторид үхсэн байдалтай олджээ. Тасалгаанд ямар ч ул мөр байхгүй, цогцосны хажууд хэвтэх химийн элементийг жагсаан бичсэн ганц хуудас л байна. Гэмт xэрэг үйлдэгдсэн өдөр эрдэмтэн дээр гурван хүн ирснийг мөрдөгч онцолжээ: эхнэр Мэри, үеэл Николас болон найз Жонатан.

Мөрдөгч гэмт xэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг дор нь баривчилсан. Тэр хэрхэн гадарлав?

Бодлого 1. Хариулт

Жек хүрзээ ашиглан цонхон доороо шороо овоолж босгоно. Овоолсон шороон дээрээ гараад цонхоор дамжин шоронгоос оргоно.

Бодлого 2. Хариулт

Хатагтай Смит худлаа ярьж байгааг цагдаа ойлгосон: цонх дотроосоо хагарсан байжээ. Хэрвээ хулгайч хагалсан бол гаднаас нь хагарна, тэгэхээр гэр дотор хагархай шил байх ёстой байв.

Бодлого 3. Хариулт

Газар зүйн багшийг тооны багш алсан. Тооны багш хагас жилийн шалгалт авсан гэсэн, гэтэл гэмт xэрэг хичээлийн шинэ жилийн эхний өдөр үйлдэгдэж байгаа.

Бодлого 4. Хариулт

Шуудан зөөгч – aлуурчин байв. Яагаад гэвэл тэр л лхагва, пүрэв гаригийн сониныг унших хүнгүй гэдгийг мэдэж байв.

Бодлого 5. Хариулт

Хоёр эм хоёулаа хоргүй, зөвхөн ус нь хортой байсан.

Бодлого 6. Хариулт

Жон гадна талаас цонхны цантсан мөсийг арилгаж чадахгүй, яагаад гэвэл цана цонхны дотор талд л үүсдэг.

Бодлого 7. Хариулт

Цогцосны хажууд хэвтэх цаасан дээр хариулт нь байв. Хэрвээ химийн элемент илтгэж байгаа үгийн эхний үсгийг нийлүүлж уншвал Николас/латинаар/ гэх нэр гарч ирнэ: Ni-C-O-La-S.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *