in

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай ХахаХаха ГайхмаарГайхмаар

Толгой аль хэсгээрээ, яаж өвдөж байгаагаас хамаарч эрүүл мэндэд ямар асуудал байгааг илтгэдэг

Хүн бүрийн л толгой үе үе өвддөг. Толгойн өвчний гол буруутан нь бид өөрсдөө. Сайхан үдэшлэг маргааш өдрийг баллаж орхидог нь үнэн. Харин юунаас болоод толгой өвдөх болсноо мэдэхгүй бол яах вэ? Толгойн өвчин бусад эрxтнүүдийн л адил “Хүүе, түр хүлээ. Надад нэг асуудал байна…” гэж дохио өгдөг. Чухам тэр “нэг асуудал” нь юу вэ?

1. Чамархай болон дагзаар огцом хүчтэй өвдөх

Гэнэт өвдөж эхлэх бөгөөд өвчин нь огцом нэмэгдэнэ. Яг л толгой хагарах гэж байгаа мэт. Ийм төрлийн өвчин мэдрэгдвэл та яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн талаар хэд хэдэн асуудал үүссэний дохио байж болно, ялангуяа цус харвах магадлал өндөр байгаагийн дохио юм.

2. Бэртэл, гэмтлийн дараах өвдөлт

Хэрвээ та толгойдоо ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй. Энэ төрлийн бэртэл гэмтэл нь ор мөргүй эдгэнэ гэж байхгүй, үе үе төрөл бүрийн толгойн өвдөлтөөр таныг зовоосоор л байна.

3. Өглөөгүүр мэдрэгдэх толгойн өвчин

Өглөө босоход толгой тань өвдөж байвал – эмчид яаралтай очихын дохио. Даралт ихэссэнээс болж эсвэл өөр бусад эрүүл мэндийн асуудлаас (тархины хавдар …) шалтгаалсан байж болзошгүй.

4. Нүдний ухархайгаар өвдөх

Энэ өвдөлтийг “амиа хорлох толгойн өвчин” хэмээдэг, эмч нарын таамаглаж байгаагаар хүний тэсвэрлэж гарах хамгийн хүчтэй өвдөлт ажээ.

5. Дотор муухайрч, хараа бүрэлзүүлэх толгойн өвчин

Хэрвээ толгойн өвчин нь эдгээр шинж тэмдэгтэй хавсарч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.

Товч тэмдэглэл:

  • Хэрвээ нүдний дээгүүр өвдөж байгаа бол та гаймориттэй байгаагийн шинж байж болно.
  • Шилэн хүзүүгээр өвдөж байгаа бол хүзүүний яс мурийсан, остеохондроз буюу шохойжилттой болж байгаагийн шинж
  • Лугшиж өвдөх, дотор муухайрах, нүд бүрэлзэх нь мигренийн шинж тэмдэг. Мигрень нь удамшил, хүйсийн байдал /эмэгтэйчүүд ихэнхдээ өвддөг/, амьдралын буруу хэв маяг, түүнчлэн сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалан үүсдэг. Мигрень нь наснаас хамаардаг бөгөөд залуу хүмүүст уг өвчин нь өсвөр наснаас эхлэн үзэгдэж, харин өтөл насанд дарагддаг хэмээн эмч нар үздэг.
  • Цусны даралт ихдэх үед толгой бүхэлдээ дарагдаж байгаа мэт өвчин мэдэрдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *