in

Хэрэв та сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай бол таатай мэдээ дуулгая. “Цагаан дэглэм”-ээр хүссэн хэмжээгээрээ турах боломжтой

Дэглэмийн зорилго – зөвхөн цагаан, цайвар хоол хүнс хэрэглэнэ: сүү, сүүн бүтээгдэхүүн – исгэлүүн сүү, тараг, аарц гэхдээ жимс болон сахарын нэмэгдэлгүй, лийр, “цагаан” буюу улаан биш алим, тоор, бөөрөнхий байцаа, дайкон зэрэг.

Учир юунд оршино вэ? Тодорхой нэг төрлийн, жишээ нь нэг өнгийн хоол хүнс хэрэглэснээр хүн идэж байгаа хоолоо хянах боломжтой болж авах калорийн хэмжээг багасгаж чаддаг. Хүнсэндээ тод өнгийн буюу нэмэлт будагтай хоол хүнс идсэнээр удаан шингэдэг ажээ.

Харин “цагаан” дэглэмийн үер антиоксидант хүнс хэрэглэхгүй – хүрэн манжин, улаан байцаа, нэрс… Тэр ч бүү хэл улаан алим ч хориотой.

Хоол судлаачдын зөвлөмж өөр зарчмаар ажилладаг:

Хүн өдөрт төрөл бүрийн хоол хүнс идэж байх ёстой. Таваг дээр тавьсан хоол:

Кг жинд 1-1,5 гр уураг, 1 гр өөх тос болон 2-3-аас багагүй гр нүүрс ус байна. Авах калорийн хэмжээ ч мөн дээрх үзүүлэлтээр хэмжигдэнэ, үүнээс бус “бүх эмэгтэйчүүд 1200-1500 ккалаар турах, харин эрчүүд нь 1500-1800 ккалаар турна” гэж ойлгож болохгүй.

Хоол хүнс аль болох дээд зэргийн цэвэр байна – нэмэлт бодис ороогүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бус.

Хүн зөвхөн “нэг удаагийн” хоолны чанарыг анхаарах бус насан туршдаа хоолны чанарыг анхаарна. Хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг чанд гаргах хэрэггүй. Харин идэж байгаа хэмжээгээ чанд баримтлах хэрэгтэй.

Цагаан дэглэм нь дараах зарчмаар явагдана:

  • 1 дэх удаагийн – 4% хүртэл тослогтой сахаргүй тараг, дотор нь хэрчсэн ногоон алим, овоолон самар,
  • 2 дахь удаагийн – 100 г аарц, овьёос, ундаа (иссэн тараг)
  • 3 дахь удаагийн – өндөг (зөвхөн цагааныг нь), байцаа, самар, үртэй салат, эсвэл ногоон өргөст хэмх, бяслаг, улаан лоолийг цөцгийгөөр амталсан салат. Эсвэл 100 г аарц, хатаасан жимстэй
  • 4 дэх удаагийн – лийр, алим, стакан тараг

Энэ байдлаар долоо хоног хооллоход 4-5 кг жин хасагдана.

Тэнцвэртэй хоол мөн гэж үү? Өнгөц харахад маш тэнцвэртэй мэт. Төрөл бүрийн хоол хүнс зохих хэмжээгээр орсон харагдана. Хэдий хэр? Калорийг (бяслаг, зөөхий орсон учраас) нь тооцоолж үзвэл 1200 ккал. Өглөөний цайндаа хатаасан жимс, аарцтай идэхэд 1000 ккал. 70 кг-аас дээш жинтэй насанд хүрсэн хүний хувьд уургийн хэмжээ бага. Нүүрс ус ч тэр – стаканаар нь хатаасан жимс л идэхгүй бол багад тооцогдоно. Үнэнийг хэлэхэд бага жинтэй, хөдөлгөөн ихтэй хүнд тун тохиромжтой дэглэм. Хэрвээ та сүүн бүтээгдэхүүнээр үндсэн хоолоо хийхээр шийдсэн бол муу зүйл байхгүй. Хамгийн гол нь зохих хэмжээнд хэрэглэнэ, боломжтой бол махнаас бүү татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *