in ,

Таны төсөөлж байгаагаас ч илүү удаан хугацаагаар хадгалах боломжтой 16 хүнсний бүтээгдэхүүн. Харин яаж гэдгийг нь эндээс мэдэж аваарай

Зуны ургац хураалт баяр баясал авчирна. Шинэхэн жимс, жимсгэнэтэй сагс ширээн дээр байнга байгаасай гэж хүсэх хүн цөөнгүй. Ихэнх хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа богино юм даа.

Шинэ жимсгэнийг удаан хугацаанд идэхэд туслах зарим нэг зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Жимсгэнэ + уксус + ус

Алимны уксусыг устай (1:10) хольж жимс, жимсгэнүүдээ угаагаад цаасан дээр дэлгэж хөргөгчинд хийнэ. Уусмал маш сул учраас уксус мэдрэгдэхгүй. Жимс, жимсгэнийг удаан хадгалах өөр бусад аргыг энэ бас энэ сайтуудаас үзнэ үү.

Цоохор майлз, брокколи, салат + фольга

Маш энгийн. Брокколи, цоохор майлз, салатны навч зэргийг хүнсний фольганд орооно. Бүтэн ороож чадвал 2-3 долоо хоногоос ч илүү удаан хадгалж болно.

Бяслаг + пергамент цаас

Бяслагийг хүнсний гялгар уутанд бус пергамент цаасанд боож керамик эсвэл шилэн саванд хийж хадгална. Хуванцар саванд хийж болно, гэхдээ тагийг нь гүйцэд битгий таглаарай. Бяслагийг хөргөгчний бүлээн хэсэгт хадгална. Хадгалах бас нэгэн боломжтой хувилбар – үрсэн бяслагийг хөлдөөнө.

Тоор + өндөгний сав

Удаан хэрэглэхээр тоор авч байгаа бол гүйцэд болоогүй, зөөлрөөгүй буюу элдэв гэмтэлгүй жимс авна. Ихээр нь авсан бол бүгдийг пергамент цаасанд ороох эсвэл өндөгний цаасан хайрцагт хийж хадгална. Тоор нь 10-15 хэмд боловсордог. Хөргөгчинд цаасан уутанд бүрэн болсон жимсийг л хадгална.

Аарц + сахар эсвэл давс

Задалсан аарцыг тагтай шилэн саванд хийж хадгална. Хөргөгчинд хийж хадгалахаас өмнө дээр нь 2-3 ширхэг сахар тавиарай. Хөргөгчгүйгээр ч хадгалж болно: шилэн савандаа том ширхэгтэй давс хийгээд дээрээс нь аарцаа хийгээд даавуугаар бүтээгээд хүнд зүйлээр дараарай. Тослог багатай аарц удаан хадгалагддаг байна.

Усан үзэм + уяа

Аль болох хөргөгчний арын хананд хадгална. Удаанаар хадгалах гэж байгаа бол сүүлчийн ургацынхыг сонгож, хадгалахдаа аль болох хооронд нь шүргүүлэхгүйгээр байрлуулна. Хуурай, сэрүүн, харанхуй, агаарын солилцоо сайтай газар өлгөвөл удаан хадгалагдана.

Цагаан гаа + буцалсан ус эсвэл пергамент цаас

Шим тэжээлийг нь хадгалах бус харин амтыг нь л авч үлдэх хэрэгтэй бол хөлдөөгчинд хадгална. Хэрвээ цагаан гааг нойтноор нь удаан хадгалахыг хүсэж байгаа бол наранд бага зэрэг хатаагаад пергамент цаасанд ороож сэрүүн газар тавина. Өөр нэг арга: буцалсан усанд хийж хөргөгчинд хадгалаарай. Хангалттай удаан хэрэглэж болно.

Мах + халгай + шүүс

Махыг хөргөгчгүйгээр агаарт 4-6 хоног хадгалж болно. Халгайгаар бүрээд уксустай даавуунд ороож хоолны сав эсвэл модон хайрцагт хийнэ. Сайтар таглаад дээрээс нь 20 см шороо дараахаар нүхэнд хийнэ. Махаа хэрэглэхээс өмнө усанд угаана. Махыг хөлдөөгчинд хадгалах гэж байгаа бол фольганд ороовол илүү зохимжтой. Шүүслэж хадгалах бас нэгэн аргыг эндээс үзнэ үү.

Ногоон сонгино + сав + хөлдөөгч

Энгийн энэ арга олон хүнийг баярлуулна байх. Зуны ногоон сонгиныг жижиглэн хэрчээд хуванцар сав эсвэл даавуун уутанд хийгээрэй. Хөлдөөхөөс өмнө ногоон сонгиныг сайтар хатаасан байна. Хэрвээ энэ зааврыг зөв дагаж чадсан бол өвлийн хүйтэнд зуныг санагдуулам ногоон сонгино идэх нь ээ.

Улаан лооль + мөчрийг дээш нь эсвэл доошоо

Гүйцэд болоогүй улаан лоолийг цаасан уутан дээр ишийг нь доош харуулан сэрүүн газар хадгална. Болсон улаан лоолийг тасалгааны хэмд ишийг нь дээш харуулан хадгална. Ногоо өөр хоорондоо хүрэлцэхгүйгээр байрлуулна.

Загас + мөс

Анхаарах зүйл – загасаа барьсны дараа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Загасыг амьдаар нь гялгар уутанд хийж тээвэрлэх хэрэггүй, зөвхөн гэдсийг нь цэвэрлэсний дараа л тээвэрлэнэ. Хөргөгчний хэм нь загас хадгалахад тохиромжгүй. Гэхдээ загастай саванд мөс хийвэл удаан хадгалж болно – хадгалах хугацааг 2-3 өдрөөр уртасна.

Ногоон өнгөт ногоо + ус + уут

Тусгай зориулалтын саванд хийж удаан хадгалж болно. Гэхдээ ногооны үндсийг устай саванд хийж гялгар уутаар битүүлбэл удаан хадгалж болно. Ингээд л сэрүүн газар тавина.

Алим + цаас + хайрцаг

Цагт нь ургацаа хураахаас гадна мөөгөнцрөөс хамгаалах тосон түрхлэгийг хамгаална. Сэрүүн газар тавьж 2 долоо хоногийн дараа ялгалт хийж зөөлөрсөн, муудсан алимыг хураана. Алимаа цаасанд (сонинд биш) ороогоорой. Алимаа дээш харуулан харанхуй, сэрүүн газар, аль болох төмснөөс хол хадгална.

Мөөг + хайрцаг, сав эсвэл цаасан уут

Залуу мөөгийг удаан хадгалж болно. Үндсийг нь цэвэрлээд угаана, гэхдээ усанд удаан байлгахгүй: зөөлөн эд нь ус их шингээж авдгийг анхаараарай. Давстай усанд угааж хорхой, шавьжийг нь цэвэрлэж болно. Цаасан алчууран дээр тавьж гэмтсэн хэсгийг нь авна. Хатаасан мөөгийг цаасан уут, модон хайрцаг эсвэл цаас дэвссэн шаазан саванд хийж хөргөгчинд хадгална.

Тарвас + үнс, сараалж, шавар, хөвд, мөчир

Шинэ жилээр тарвас идмээр байна уу? Боломжтой. Хамгийн боломжтой газар бол зоорь (2 хэм хүртэл). Тарвасыг цэвэр даавуунд дараа нь хатаасан өвсөнд ороож тавиур дээр тавина. Жимсийг шавар эсвэл лааны тосоор бүрж болно. Өөр 2 хувилбар: савтай үнс эсвэл хуурай хөвд. Тарвас нь сэрүүн, харанхуй газар удаан хадгалагдана. Зөөлөн зүйл дээр тавьж ойрхон эргүүлж байхаа мартаж болохгүй.

Цөцгийн тос + шарах шүүгээ

Тосоо 1-3 жилээр нь бэлдэх эртний арга юм. Ариутгасан шилэн саванд цөцгийн тосоо хийж шарах шүүгээнд 110 хэмд 15-20 минут байлгана. Дээрээс нь тосоо нэмж савны тагийг таглаад дахин 45 минут байлгана. Ингээд л тос бэлэн. Хөргөөд шкафандаа хадгалаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0