in ,

Чихэнд байрлах цэгүүдийг чимхэж, бие эрxтнээ эрүүлжүүлээрэй. Учир нь чихэнд маш олон мэдрэлийн цэг байрладаг

Хүний бие эрxтэн гайхалтай бүтэцтэй. Та өөрийнхөө бие махбодийг дуусашгүй эрч хүчний запастай гэдгийг сонсож л байсан байх. Энэ запасыг бид суллах хэрэгтэй. Өнөөдөр бид рефлексологи гэх эрч хүчийг удирдах чадварын тухай ярьцгаана. Хэдэн мянган жилийн тэртээ Хятадад анх үүсжээ.

Танд хавчаар болон өөрийн тань чих хэрэгтэй. Яагаад чухам чих гэж? Чих хүний бие эрxтнийг бүхэлд нь багтаадаг: мэдрэлийн маш олон цэг байрлана. Чих бүрт 6 цэг – цэг болгон тодорхой эрxтэнтэй нийлсэн. Энэ цэгийг чимхсэнээр уг эрxтнийг эрч хүчээр сэлбэж эрүүлжүүлэх ажээ.

1. Чихний дээд хэсэг нуруу, мөртэй шууд холбоотой. Энэ цэг дээр өдөрт минут орчим дарахад нуруу, мөрний ачааллыг багасгана. Суугаа ажилтай хүмүүст илүү тохиромжтой.

2. Чихний дээд тойрог нь дотоод эрxтэнтэй холбогдоно. Дотоод эрxтнээр таагүй мэдрэмж төрөх, ядрах зэрэг мэдрэмж төрвөл энэ хэсэгт чимхээрэй. 20 секундын дараа бие тавирна (ядарч байгаагийн шалтгааныг эмчид үзүүлж тодорхойлно).

3. Чихний дунд хэсэг үе мөчтэй холбоотой. Үе мөчөөр өвдөөд байвал чихний энэ хэсэг дээр чимхэнэ.

Pain in a female body isolated white background. Collage

4. Чихний дунд хэсгийн доогуур дарснаар хоолойн өвчнийг намдааж хамрын амьсгалыг чөлөөлж өгнө.

5. Чихний гэдэсний дээд хэсгээр чимхэхэд хоол боловсруулах эрxтний өвчнийг намдаана.

6. Чихний гэдэс нь толгой, зүрхтэй холбоотой. Зүрхний эрүүл мэндийг хангах, толгойн өвчнийг дарахын тулд чихний гэдсийг чимхээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *