Зарим нэг бодлогууд өнгөц харсан шигээ тийм ч амархан бодогддоггүй. Харин ч эсрэгээрээ хариуг нь гаргах гэж нилээд зовно. Чухал гогцоог анхааралгүй үлдээснээс болж бид логикийн энгийн бодлогыг бодож чаддаггүй ажээ.
Таны тархийг багагүй ажиллуулах 10 бодлогыг бэлдлээ.
1.
Шөнийн 12 цагт бороо орж байсан бол 72 цагийн нар гарна гэж хүлээж болох уу?
2.
Оёдолчин 16 метр даавуутай, үүнээсээ өдөр болгон 2 метрийг огтолж авна. Хэдэн хоногийн дараа үлдсэн хэрчим даавууг огтолж авах вэ?
3.
Энэ гурвалжин хэдэн кубикээс бүрдэж байна вэ?
4.
Оёдлын үйлдвэрт 5 машин 5 минутад 5 футболк оёж байна. 100 машинаар 100 футболк оёход хэдэн цаг шаардлагатай вэ?
5.
3 чүдэнз ширээн дээр байна. Голын чүдэнзийг хөдөлгөхгүйгээр яаж шилжүүлэх вэ?
6.
Агаарын бөмбөлгийг өмнөд хэсэг рүү агаарын урсгал авч явна. Агаарын бөмбөлгийн далбаа аль зүгт хийсэх вэ?
7.
Ямар асуултанд “үгүй” гэж хариулж болохгүй вэ?
8.
Хариулт нь 4-өөс их, гэхдээ 5-аас багагүй хариу гаргахын тулд 4 болон 5-ын дунд ямар тэмдэг тавих вэ?
9.
Сууж байсан хүн нь боссон ч гэсэн та сууж чадахгүй. Тэр хаана сууж байна?
10.
Тоонуудын байрлалыг өөрчлөхгүйгээр “+” болон “-” тэмдэг тавьж хариуг гаргана уу.
Хариултууд
1. Зөв хариулт – үгүй, яагаад гэвэл 72 цагийн дараа бас л шөнө байх болно.
2. Үлдсэн хэрчим даавуу 7 хоногийн турш огтлогдоно.
3. Гурвалжин 9 кубикээс бүрдсэн.
4. Зөв хариулт – 5.
5 машин 5 минутанд 5 футболк оёж байгаа, машин нэмэгдлээ гэхэд оёгдох футболкны тоо л нэмэгдэхээс бус цаг нэмэгдэхгүй.
5. Голын чүдэнзийг захад гаргахын тулд хоёр талд байгаа дурын чүдэнзийг хөдөлгөнө.
6. Агаарын бөмбөлөг агаарын урсгалаар л яваа, агаарын урсгал тайван байна. Тиймээс далбаа хийсэхгүй.
7. “Үгүй” гэдэг хариултыг “Чи амьд уу?” гэсэн асуултанд хариулж болохгүй.
8. 4 болон 5-ын тооны дунд таслал тавина.
9. Зөв хариулт: хүн таны өвдөг дээр сууж байна.
10. 1 + 17 — 3 = 9 + 6