in ,

Угаалгын өрөөг дээд зэргийн эмх цэгцтэй болгох 15 ухаалаг шийдэл – Танд 100% сэтгэл ханамж өгнө

Угаалгын өрөөндөө бид өдрийг угтаж өдрийг үддэг учраас эмх цэгцтэй цэвэрхэн байх ёстой. Гэрийн аль ч өрөөнд ая тухыг бий болгож болно, үүнд жижигхэн угаалгын өрөө ч орох нь мэдээж.

Мөнгө заралгүйгээр дурын угаалгын өрөөг өөрчлөх санааг та бүхэнд бэлдлээ.

Угаалгын өрөөний орон зайг ашиглах

Унадаг хаалгатай ваннд эмх цэгцийг бий болгоно. Энэ тэнд буланд ил овоолох хэрэггүй.

Хаалга дээрх тавиур

Хаалга дээрээ тавиур хийгээд хэрэгтэй эд зүйлсээ хадгалах боломжтой.

Шилэн сав

Хэрэггүй болсон шилэн саванд жижиг сажиг зүйлсээ хадгалж болно. Тавиур дээр тавих эсвэл хананд хадаарай.

Гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүн гар дор бэлэн байх ёстой. Давхар чихрийн таваг дээр тавиарай.

Алчуур тогтоогч

Алчуурыг зөвхөн ханан дээр бус мөн хаалга дээр тогтоож болно: хэд хэд хэдэн давхраар нь тогтоогоорой.

Хаалгыг ашиглацгаая

Угаалгын өрөөний шкафны хаалгыг ч мөн бүрэн ашиглаарай. Хаалга дээрээ тогтоогч хийхэд л хангалттай.

Эвхэгддэг тавиур

Жирийн тавиурын оронд угаалгын өрөөний өнгө төрхөд зохицох эвхэгддэг тавиур тавьж болно.

Хувингууд

Толины хажууд байрлуулсан жижиг хувинд сам, үсний сэнс, багс зэргээ хийж болно.

Үсний хэрэгслийн тавиур

ПВХ хоолой нь үсний сэнс, индүү зэргийг  ямар ч төвөггүй хадгална.

Хүүхдийн тоглоом

Хананд наалддаг торонд хүүхдийн тоглоомоо хийж хатаахад гайхалтай тохирно.

Цэцгийн савны хоёр дахь амьдрал

Угаалгын өрөөнд эмх цэгц оруулахаас гадна чимж өгнө.

Ухсан ханыг ашиглах

Хэрвээ ухсан хана байгаа бол тавиур болгон ашиглаарай. Жишээ нь, алчуур зэргээ хадгалах боломжтой.

Шүршүүрийн өлгүүр

Гоёмсог өлгүүрт алчуур, шампунь зэргээ өлгөхөд бүх зүйл гар дор бэлэн.

Төмөр сараалжин тор

Төмөр сараалжин торыг хана, шкафны хаалганд өлгөхөд орон зайг ашиглана.

Угаалтуурын доорх орон зай

Угаалтуурын дор хоосон зай байгаа бол ашиглах хэрэгтэй: тавиур тогтоогоод хэрэгтэй зүйлээс хадгалаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *