in ,

ГоёГоё

Өтөл насандаа эрүүл саруул байхад туслах үнэтэй зөвлөгөө. Өндөр насыг өвдөж зовсон, эрч хүчгүйгээр төсөөлөхийг хүсэхгүй байгаа биз дээ?

Бид бүгд л залуугаараа байхыг хүсэх хэдий ч цаг хугацааны эрхэнд нас нэмсээр л… Өтөл насыг хэрхэн эрүүл угтах вэ? Өндөр насыг өвдөж зовсон, эрч хүчгүйгээр төсөөлөхийг хүсэхгүй байгаа нь лавтай. Энэ таагүй байдлаас зайлсхийхийн тулд зарим нэг арга хэмжээг одооноос авч эхэлнэ үү.

Биеийн идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл мэнд

Бүх зүйл хүний сэтгэл санаанаас шалтгаалах нь ойлгомжтой. Хүн эрүүл саруул, залуугаараа байх хүсэлдээ шатаж байгаа бол тэр хүслээ биелүүлж чадна.

Юуны түрүүнд их хөдлөхийг хичээ, хөдөлгөөнд нас огт хамаагүй. Өнөөдрөөс эхлэн багаар эхлүүл, маргааш нэмээд яв. “Толгойноосоо өндөр үсрэх” гэж хичээсний хэрэггүй, өөрийгөө зовоох ч хэрэггүй. Гэхдээ бас өрөвдөх хэрэггүй шүү. Биеийн тамираар хичээллэх нь хүндрэлтэй санагдаад байвал өөрийгөө эрүүлжиж, эрч хүчтэй болж байгааг сана. Энэ бүгд таны эрүүл мэндийн төлөө гэдгийг бүү март.

Явганаар их яв, явган аялал зохион байгуул. Спортоор хичээллэ, хамгийн гол нь өөрт тохирох дуртай спортын төрлийг сонгоно. Усанд сэлэлт, йог, бүжиг … Юу ч байж болно, байрандаа зүгээр бүү суу. Биеийн идэвхтэй хөдөлгөөн дархлаа сэргээнэ, мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж булчин, үе мөчийг бэхжүүлнэ. Ганц үгээр бол таны бие махбодь ирээдүйд танд баярлалаа гэж хэлнэ.

Зөв хооллолт

Эрүүл хоолны дэглэм барих ёстойг та сайн мэднэ. Бага багаар иднэ, шарсан хуурсан хоол, амттан, давстай хоолноос зайлсхийнэ. 50 болон үүнээс дээш насныхан хоолны хэмжээг багасгана. Мөн сайтар зажилж идэх ёстой. Ингэснээр та хоол боловсруулах эрхтнээ хамгаалж байгаа хэрэг юм.

Ажиглалт

Бие эрхтэнд ямар нэгэн асуудал үүсэхэд бидэнд дохио илгээдэг. Бидний үүрэг бол дохиог сонсож зохих хариу арга хэмжээ авах. Жилдээ нэг удаа ээлжит шинжилгээ хийлгэж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж заншаарай.

Цэлмэг оюун санаа

Оюун ухаанаа өдөр болгон ажиллуулж байхаа мартаж болохгүй. Ном унш, үгийн сүлжээ таа, нэвтэрхий толь үз. Өөртөө хобби олж өөрийгөө завгүй байлга. Танд зугаатай байхаас гадна та байнга хөгжих болно. Дуртай хоббигоороо завгүй байхад таны тархи байнга ажиллаж байна, өөрөөр хэлбэл тархи тань үргэлж залуугаараа.

Залуу зүрх сэтгэл

Аль болох бага стресст, элдэв маргаан, зөрчилдөөнөөс зайлсхий. Мэдрэлийн системээ хайрлаж чадвал өвчин тусах нь багасна.

Өөрийгөө эерэг цэнэгээр цэнэглэ, сайхан зүйл бод, эргэн тойрондоо баяр баяслыг бэлэглээрэй. Амьдралын үнэ цэнийг мэдэрч явахаа мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *