Бидний амьдралыг хөнгөвчилж өдөр тутамд тулгардаг асуудлуудыг амархан шийдэх энгийн аргууд байдаг.
Компьютерийн гар цэвэрлэх, өндөр өсгийт дээр тухтай явах гээд хэрэгтэй олон зөвлөгөөг хүргэж байна.
№1. Утсаа хаана байгааг олох
Гэрээсээ утсаа олохгүй байвал https://www.google.com/android/find гэж бичихэд л болно. Чичиргээн дээр тавьсан байсан ч тань луу 5 минутын турш залгана.
№2. Цонх угаах
Цонхны аль тал нь дутуу цэвэрлэгдсэн бэ гэдгийг мэдэхдээ гаднаас нь хэвтээ чигт, дотроос нь босоо чигт арчаарай.
№3. Зочиндоо танай гэрийг олоход нь туслах
Хэн нэгэнд гэрээ зааж өгөх гэж байгаа бол байшингийнхаа зургийг аваад явуулчих. Тэгвэл олоход илүү амар болох болно.
№4. Компьютерийн гарын үсэгнүүдийг буцаан угсрах
Компьютерийн гараа угааж цэвэрлэснийхээ дараа зөв байрлуулахын тулд өмнө нь зургийг нь аваарай.
№5. Сармисны үнэрийг арилгах
Гараас үнэртэж буй сармисны үнэрийг арилгахын тулд зэвэрдэггүй гадаргуун дээр сайтар үрнэ.
№6. Шилнээс кетчуп гаргах
Шилэн савнаас кетчупыг хурдан гаргахын тулд гуурсаар ухаж гарга.
№7. ТВ-ээр шоу үзэх
YouTube-ээр видеог дэлгэц дүүрэн, HD чанартайгаар үзэх бол https://www.youtube.com/leanback гэж бичээд л болно.
№8. Шугамгүйгээр хэмжилт хийх
Хэрвээ та яаралтай ямар нэг зүйл хэмжих хэрэг гараад шугам байхгүй бол ямар нэг мөнгөн дэвсгэртийн хэмжээг цээжилчихсэн байхад л хангалттай.
№9. Толбо арилгах
Олон төрлийн толбо арилгахын тулд сав угаагч шингэн, устөрөгчийн хэт ислийг ижил хэмжээтэй хийгээд холиход болно. Холимгоо толбон дээрээ түрхэхэд шууд арилж эхэлнэ.
№10. Хэлсэн зүйлийг санаж байх
Хэрвээ та сонссон эсвэл уншсан зүйлээ цээжлэх хэрэгтэй бол тэр үедээ ямар ч хамаагүй амттай бохь зажил. Тухайн мэдээллээ дахин санах хэрэгтэй болбол тэр үед зажилсан шигээ ижил бохь зажлаад үз. Энэ нь таныг эргүүлэн санахад туслах болно.
№11. Хоолыг хурдан халаах
Богино долгионы зууханд ямар ч хоолыг голд нь хэсэг завсар гаргавал хурдан, жигд халдаг.
№12. Сайн маникюр хийлгэх
Хумсаа будчихаад үлээхгүйгээр хурдан хатаахыг хүсвэл будгаа хөргөгчинд 15-20 минут байлга.
№13. Өдөржин өндөр өсгийттэй явах
Өндөр өсгийт дээр амархан явахыг хүсвэл 2 ба 3-р хуруугаа хооронд нь холбож наалтаар наана.
№14. Ус дуслахыг болиулах
Ус бага багаар дусалж дуугарах нь танд саад болж байвал цоргоо зурагт үзүүлснээр уях хэрэгтэй. Ингэснээр ус дуслахаа байж танд саад болохгүй.
Бонус: амьтны хүрээлэн дээр зураг авахуулах сайхан санаа
Хэрвээ амьтны хүрээлэн рүү явах гэж байгаа бол ажилчидтай нь ижил өнгийн хувцас өмсөж яваарай. Амьтад тань руу эргэж харах нь лавтай.